Энэтхэгийн баян болон ядуу эмэгтэйчүүдийн амьдралын ялгаа

2020-09-09, 16:07
5,769

Баян ядуугийн ялгаа нь эрт цагаас нийгмийн давхаргад байсаар ирсэн билээ. Манай орны хувьд ч гэсэн баян ядуугийн эрс ялгаа нь улам газар авч, тэлсээр байгаа ч дэлхийн хамгийн ялгаатай амдьрал одоо хэр нь Энэтхэг улсад байсаар байна.

Энэтхэгийн баян болон ядуу эмэгтэйчүүдийн амьдралын ялгаа
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Азийн хамгийн баян хүн Энэтхэг хүн байдаг бөгөөд түүний нэг жилийн орлого Энэтхэгийн жилийн ДНБ-ий 4 хувь байдаг байна. Энэтхэг бол баян ядуугийн асар том заагтай орон, улсын баян хүмүүс нь нийт иргэдийнхээ ердөө 1 хувь байдаг ба тэдний эзэмшдэг хөрөнгө нь улсынхаа нийт орлогын 70 хувийг бүрдүүлдэг.

Эдгээр баячуудын тансаг амьдралын төвшинг Дубайтай ч харьцуулж болно. Энэтхэг улсад одоо хүртэл эмэгтэй хүн нийгмийн доод зэрэглэлд хамаарагддаг ч баян эмэгтэйд энэ нь огт хамааралгүй юм. Тэд багаасаа л элит гарлын сургуульд сурч эцэг эхийнхээ хайр энэрэл дунд өсч сургуульдаа ч нэр хүнд сайтай үргэлж хүндлүүлж байдаг гэнэ.

Баян айлын охидуудыг тэдний цагаан арьс болон европ төрхөөр нь таньж болно. Тэд дан ганц царай төрх гэлтгүй чинээлэг өндөр боловсрол эзэмшсэн нь хамгийн давуу тал нь болдог байна.

Харин ядуу тарчиг амьдралтай охид бүсгүйчүүд төрсөн цагаасаа эхлэн сул дор байх тавилантай байдаг. Доод төвшний амьдрал дээрээ эмэгтэй хүн болж төрсөн нь тэднийг шууд ялгаварлан гадуурхах шалтгаан нь болдог байна. Тэдний ихэнх нь боловсрол эзэмшиж чададгүй ба ганцхан гэрлэлтийн товоо л хүлээдэг нь хэтэрхий шударга бус гэмээр.

Мөнгөний төлөө насанд хүрээгүй бяцхан охидоо хүнд худалдах эсвэл дагавар эхнэр болгон өгдөг хэвшил нь үргэлжилсээр л. Энэтхэг улсад охид эмэгтэйчүүдийн амьдрал тэнгэр газар шиг ялгаатай хэдий ч одоо хүртэл өөрчлөлт шинэчлэлт байхгүй байгаа нь гунигтай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()