Америкчууд сансарт 23 сая долларын үнэтэй суултуур хөөргөнө

Сансар дахь ариун цэврийн өрөөний ач холбогдол маш их. Сансрын нисэгчид нисэхийнхээ өмнө ямар ч татах хүчгүй орчинд бие засч сурах хэрэгтэй болдог. Ялгадас агаарт хөвж байна гэж төсөөлөхөд л ойлгомжтой.

Америкчууд сансарт 23 сая долларын үнэтэй суултуур хөөргөнө
Хаах
Сурталчилгаа

Энэ онд олон улсын сансрын станц дээр (ISS) дээр цоо шинэ бөгөөд асар үнэтэй суултуурыг байрлуулах аж. Энэхүү суултуурыг бүтээж хөгжүүлэхийн тулд 6 жил, 23 сая ам.долларыг зарцуулсан байна. 

Сансрын хөлөг дээр жирийн суултуур байж болохгүй. Учир нь хөлгийн багийнхны биенээс гарсан бүх зүйл эргэн тойронд хөвж, тун тухгүй байдал үүсгэх юм.

Тийм учраас сансрын нисэгчдийг дэлхий дээр байхад нь яг л хүүхэд хөтөвчин дээр суулгаж сургаж байгаатай адил цэвэрхэн бие засуулж сургадаг байна.

Сүүлийн 22 жилийн турш НАСА-ийнхан сансрын суултуураа Оросуудаар захиалж хийлгэдэг байв. Харин энэ жил тэд 6 жилийн турш бүтээсэн шинэ бөгөөд боловсронгуй 00 хэрэглэж эхлэхээр болжээ.

Шинэ суултуур нь 3 онцлох давуу талтай.

Авсаархан. Одоо ISS дээр хэрэглэгдэж байгаа суултууртай харьцуулвал хамаагүй жижигхэн хэмжээтэй.

Найдвартай. Ирээдүйд уг шинэ бүтээлийг сар болон Ангараг руу нисэхэд ч ашиглах төлөвлөгөөтэй байгаа аж.

Дахин боловсруулах. Хамгийн гайхалтай нь шээсийг ус болгон боловсруулах технологи юм. Жилд 730 литр гаруй ус "үйлдвэрлэх" аж.

Өмнө нь Орос, Америкийн аль алиных нь сансрын хөлөг дээрх ариун цэврийн хэсэг ажиллагаагүй болж байсан тохиолдол бий. Америкчууд гялгар цаас хэрэглэх шаардлагатай болсон бол Оросууд хэрхэн нөхцөл байдлыг даван туулсан нь тодорхойгүй үлджээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()