Австрали хос хүүхдээ 2 долоо хоногтой байхад нь хөтөвчинд суулгаж сургасан аргаа хуваалцжээ

Австралийн нэгэн хос хүүхдээ 2 долоо хоногтой байхад нь хөтөвчинд суулгаж сургасан гэнэ. Охин одоо ердөө 9 сартай ч том хүний суултуурыг хэрэглэх болжээ.  Монтана болон Том нар энэ талаар YouTube дээрээ мэдээлж, ямар арга замаар хүүхдээ хөтөвчинд суулгаж сургасан талаараа ярьсан байна.

Австрали хос хүүхдээ 2 долоо хоногтой байхад нь хөтөвчинд суулгаж сургасан аргаа хуваалцжээ
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Монтана Ловер болон Том Линвудд нар Блу гэх бяцхан охинтой бөгөөд тэд “бие засахыг хүсэх мэдээллийг хүлээж авах”  (elimination communication буюу EC) аргыг ашигладаг аж. Тэдний хэлж байгаагаар бяцхан Блу 2 долоо хоногтойгоосоо хойш нэг ч удаа памперсандаа хүндрээгүй гэнэ.

Хосуудын хэлснээр хүүхдээ сайн гэгч нь анхааралтай харж, бие засах дохио илэрмэгц памперсанд найдах бус харин шууд тосох хэрэгтэй гэжээ.

Бяцхан охин төрмөгц Монтана “бие засахыг хүсэх мэдээллийг хүлэж авах” арга барилыг судлаж эхэлсэн бөгөөд тэд памперснаас татгалзах болсон байна. Энэ арга нь санхүүд хэмнэлттэйгээс гадна байгаль орчинд ээлтэй юм.

Хүүхэд төрсөн цагаасаа эхлэж, ариун цэврийн өрөө хэрэглэх туршлагагүй байдаг учир анхнаас нь памперсанд дасгах хэрэгггүй гэжээ. Хүүхдийг хөтөвчинд сургах хамгийн тохиромжтой цаг үе нь хувцас багатай зун цаг гэнэ.

Эхлээд хосууд хөтөвчний оронд хуванцар сав ашиглаж байсан аж. Хамгийн гол нь хүүхэд бие засах дохио өгмөгц тосох хэрэгтэй гэжээ. Хэсэг хугацааны дараа хүүхэд дасаж өөрөө хөтөвч ашиглахыг хүсэх болно.

Эмч нарын хэлж байгаагаар ихэнх хүүхдүүд 2-2.5 насандаа хөтөвчинд сууж сурдаг гэнэ. Хэрвээ хүүхэд хөтөвчинд суухад бэлэн биш байвал хичнээн хүчилсэн ч тэр хөтөвчинд сууж чадахгүй. Хүүхэд бүрийн онцлогоос хамаарч хөтөвчинд сууж сурах хугацаа, хүсэл нь ч өөр өөр байдаг гэнэ.

Ийнхүү хүүхдээ тогтмол тосох нь аав болон охины хувьд илүү дотно болоход тусална. Яг л ээжтэйгээ хөхний сүүгээр холбогддогийн адилаар...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()