Хамтрагчаасаа салах цаг болсныг илтгэх 10 шинж тэмдэг

Заримдаа хэсэг хугацаанд завсарлаж, харилцааныхаа талаар нухацтай бодох хэрэг хосуудын дунд гардаг. Та хоёрын харилцаа эрүүл, бодит байж чадаж байна уу. Ирээдүйг хамтдаа амьдрахаар төсөөлж байна уу гэх мэт асуултанд хариулах хэрэг болно . Хэрвээ доор дурдсан шинж тэмдэг та хоёрын харилцаанд илэрч байвал харилцаагаа үргэлжлүүлэх хэрэгтэй эсэх тал дээр анхаарал хандуулаарай.

Хамтрагчаасаа салах цаг болсныг илтгэх 10 шинж тэмдэг
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

10 Утгагүй олон ангит киног хамтрагчаасаа илүү ихээр сонирхож байвал

Хамтрагчтайгаа дотно харилцаанд орохгүйн тулд та  өмнө нь огт сонирхож байгаагүй зүйлээ хийж эхэлсэн үү. Үүнд: утгагүй олон ангит киног сонирхох, шинэ хоббитой болох, эсвэл хамтрагчаасаа түрүүлж унтахыг хүсэх гэх мэт.  Хэрвээ та дотно харилцаанд орохгүйн тулд бүхий л аргыг хэрэглэж байвал яагаад? гэсэн асуултанд хариулаад үзээрэй. Хамтрагчтайгаа дотно харилцаанд орохыг хүсэхгүй байна гэдэг нь харилцаандаа сэтгэл хангалуун бус байгааг илэрхийлэх болов уу. Харилцаагаа үргэлжлүүлэх хэрэгтэй юу гэдэгт хамтдаа ярилцаж хариулаарай.

Утгагүй олон ангит киног хамтрагчаасаа илүү ихээр сонирхож байвал

9 Ажилдаа илүү их цагийг зарцуулдаг

Хамтрагчтайгаа аль болох бага хугацааг өнгөрүүлэхийн тулд ажил дээрээ илүү их цагийг өнгөрүүлэх нь та хоёрын харилцаа нэг л биш байгааг илэрхийлнэ. Нэг нэгнээсээ зугтах нь та хоёрын харилцааг аварч үлдэж чадахгүй учир хамтдаа ярилцаж асуудлын учрыг олох хэрэгтэй. Энэ тохиолдолд та хоёр нэг бол асуудлыг шийдэж чадна нэг бол харилцан ярилцсаны үндсэн дээр салах болно.  Ямар ч үед романтик орчныг ажлаар сольж болохгүй гэдгийг санаарай.

Ажилдаа илүү их цагийг зарцуулдаг

8 Хэрвээ танд хэн нэгэн үнэхээр их таалагдаж байгаа бол

Хэрвээ танд хэн нэгэн үнэхээр  их таалагдаж, та ирээдүйгээ түүнтэй хамт байгаагаар төсөөлж байвал хуучин хамтрагчаасаа салах нь зүйтэй. Одоогийн харилцаа тань танд сонин биш санагдаж байсан ч та харилцаагаа дуусгасны дараа дараагийн харилцаагаа эхлүүлээрэй.

Хэрвээ танд хэн нэгэн үнэхээр их таалагдаж байгаа бол

7 Хэрвээ та хоёрын нэг нь араар тавьдаг бол

Энэ бол хосуудын харилцааны хувьд хачирхалтай асуулт бөгөөд хүмүүс энэ тал дээр хоёр хэсэгт хуваагддаг. Зарим нь араар тавилтыг байж боломгүй зүйл мэтээр хүлээн авч, нэг удаа л араар нь тавьсан бол уучлах хэрэггүй гэж үздэг. Харин нөгөө хэсэг нь араар тавилтыг  та хоёрын харилцаанд асуудал байгааг илэрхийлж буй шинж тэмдэг хэмээн үзэж, хамтын хүчээр асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэсэн дүгнэлтэнд хүрдэг байна. Гэхдээ та аль ч үзлийг баримталдаг байсан араар тавилт гэдэг хамгийн таагүй зүйл гэдгийг санаарай.  Араар тавилт нь стресс, тайван буй байдлыг нэмэгдүүлэхээс гадна БЗХӨ тусах эрсдэлийг нэмэгдүүлж салахад хүргэдэг байна.

Хэрвээ та хоёрын нэг нь араар тавьдаг бол

6 Хамтрагчаа харахаар л таны уур хүрээд, бухимдаад байна уу

Хамтрагчаа харах төдийд л уур чинь хүрч, бухимдаад байвал энэ нь та хоёрын харилцаа дуусгавар болох гэж байгааг илэрхийлнэ. Хамтрагчийн тань танд таалагддаг байсан зүйл эсвэл тоодоггүй байсан зүйл нь таны анхаарлыг маш ихээр татаж бухимдлыг тань төрүүлж байж болох юм.  Ерөнхийдөө таалагдах зүйлийн тоо бууж, харин таалагдахгүй зүйлийн тоо нэмэгдэж байвал салсан нь хамгийн зөв сонголт байх болов уу. Хоёр тал хоёул хүндэтгэл, халамж хүлээх эрхтэй.  

Хамтрагчаа харахаар л таны уур хүрээд, бухимдаад байна уу

5 Бэлгийн харилцаа тийм ч таатай санагдахгүй байвал

Бэлгийн харилцаанд орох хүсэлгүй байх, зугтах гэдэг нь та хоёрын харилцааны төгсгөл ирж байгааг илэрхийлэх шинж тэмдэг гэдгийг бид дээр дурьдсан билээ. Тэгвэл бэлгийн харилцаанд орох үед энэ нь таалагдахгүй байвал яах вэ?  Жишээлбэл: хамтрагч тань таныг үнсхээ больсон, эсвэл сексээс таашаал мэдрэхгүй байж болох юм. Өөрөөр зөвхөн секс хийх үедээ л та хоёр аз жаргалтай байдаг ч байж болно. Сексийн чанар, тоо өөрчлөгдөж байгаа нь та хоёрын харилцаанд ан цав үүссэнийг илэрхийлнэ.  Тиймээс хэрвээ та сексийн харилцаанаас болж хамтрагчаа алдахыг хүсэхгүй байгаа бол хамтдаа ярилцаж үзээрэй. Магадгүй энэ тохиолдолд та хоёрын гал халуун хайр дахин асаж болох юм.

Бэлгийн харилцаа тийм ч таатай санагдахгүй байвал

4 Та ганц бие болж үлдэхээс айдаг

Зарим хүмүүс ганцаараа байснаас хэн нэгэнтэй хосын харилцаатай байсан нь дээр гэж үздэг.  Хэрвээ та зөвхөн найзынхаа хуриманд ганцаараа очихоос айж, гэрийн ажлыг ганцаараа хийхээс айж хамтрагчтайгаа амьдарч байгаа бол энэ харилцааныхаа талаар бодоод нэг үзээрэй.  Хэдийгээр уйтгартай байсан ч ганц бие гэх үгнээс айж, таалагдахгүй хүнтэйгээ хамт амьдрах гэдэг утгагүй зүйл гэдгийг санаарай. Нэн түрүүнд та хосын харилцаанаас юу хүсэж байгаагаа сайн тунгааж бодох нь зүйтэй.

Та ганц бие болж үлдэхээс айдаг

3 Хамтрагчаа өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байх

Зарим хүмүүс хамтрагчаа өөрчлөгдөнө гэж итгэдэг учир эрүүл бус харилцааг тэвчдэг. Жишээлбэл: Тамхиа болих, согтууруулах ундааныхаа хэрэглээг багасгах, боломжийн ажилд орох эсвэл ааш зангаа засах гэх мэт. Нүцгэн үнэнийг хэлэхэд ийм зүйл хэзээ ч болохгүй. Заримдаа харилцаанд байгаа ямар нэг асуудлыг хосууд шидийн мэт аргаар засварлаж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг. Жишээ нь: удаан хугацааны туршид хүүхэдтэй болж чадахгүй байгаа хосууд хүүхэдтэй болсноор асуудал нь шидийн мэт алга болж арилна гэж боддог. Харамсалтай нь энэ тийм биш бөгөөд хэрвээ та өөрчлөлтийг хүлээж байвал хувцсаа цуглуулж, энэ харилцаагаа орхиж явахад бэлдээрэй. Маш  их хүлээж буй өөрчлөлтийн эзэн нь та байх болно.

Хамтрагчаа өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байх

2 Хэрвээ та өөрийнхөө хэн гэдгийг мартсан бол

Тогтмол буулт хийж, өөрийгөө золиослох нь таныг өөрийгөө хэн бэ гэдгийг мартахад хүргэнэ.  Ихэнхи хүмүүс бие дааж аливаа зүйлийг “хамгийн шилдэг” хийхийг хүсдэг. Хэрвээ та хоёрын харилцаанд та л өөрийгөө буруутан мэт бодож, үргэлж өөрийгөө муу нэгэн хэмээн бодож байвал энэ харилцааг дуусгах хэрэгтэй болжээ. Тогтмол хэрэлдэх, хардах, сексийн тааламжгүй байдал зэрэг нь хэнийг ч “араатан” болгож чадна.  Хэрвээ сайн сайхан харилцаа ард үлдсэн бол араатан мэт энэ харилцааныхаа талаар нэг бодож үзээрэй.  Ямар ч харилцаанд та өөрийгөө муу нэгэн гэж бодох ёсгүй.

Хэрвээ та өөрийнхөө хэн гэдгийг мартсан бол

1 Хэрвээ та уг нийтлэлийг энэ хүртэл уншсан бол

Та хоёрын харилцаа эрүүл, таатай байсан бол та энэхүү нийтлэлийг эцсийг нь хүртэл уншихгүй л байсан болов уу. Хэрвээ та цахим сүлжээнд салах болсон шалтгааны талаар уншиж байвал танд харилцаа тань таалагдахгүй байна л гэсэн үг. Үнэнийг мэдэхийг хүсэж байна уу? Өөрийнхөө дотоод ертөнцөд итгэ.  Таны байгалийн зөн билэг нь таныг аз жаргалтай байхад чиглэсэн зам руу чиглүүлж өгөх болно.

Хэрвээ та уг нийтлэлийг энэ  хүртэл уншсан бол

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()