Халуухан бөгөөд "сахилгагүй" орос бүсгүй Настя Ивлеева-тай танилц! (30 фото)

2020-09-09, 16:40
59,532

Оросын алдарт блогчин Настя Ивлеева богино хугацаанд сая сая охид, залуучуудын зүрх сэтгэлийг байлдан дагуулсан билээ. Түүний гоо үзэсгэлэнг бишрэхээс өөр аргагүй. Тиймээс Настя Ивлеевагийн халуухан зургууд маш их хандалт авдаг байна. Хэдэн жилийн өмнө хэнд ч танигдаагүй байсан ч өдгөө шоу бизнесийн оргилд хүрсэн түүний зургуудыг сонирхоцгооё!

Халуухан бөгөөд "сахилгагүй" орос бүсгүй Настя Ивлеева-тай танилц! (30 фото)
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Настя Ивлеева гэж хэн бэ?

Настя Ивлеева Санкт-Петербург хотод төрж өссөн бөгөөд сургуулиа төгсөөд коллежид сурч, гоо сайхны салонд цагийн ажил хийн, янз бүрийн үзвэр үйлчилгээний газруудад ажилладаг байжээ.

Орчин үеийн олон оюутнуудын адилаар их сургуулиа төгсөөд Настя амьдралаа өөрийн мэргэжил - олон нийттэй харилцах харилцаатай холбохыг хүсэхгүй байгаагаа ойлгосон байна. Тиймээс 2015 онд тэрээр өөрт тохирох мэргэжлээ олохоор нийслэл рүү нүүхээр шийджээ.

Настя Ивлеева гэж хэн бэ?

Тухайн үед тэр 24 настай байсан бөгөөд эхлээд Москвагийн автомашины дилерийн дэлгүүрт менежерийн ажилд орсон байна. Нэгэн цагт охин оффистоо суух нь хэтэрхий уйтгартай болохыг мэдээд нэгэн зэрэг хошин богино хэмжээний видео бичлэг хийж, инстаграмдаа нийтэлж эхлэв.

Хэвлэл мэдээллийн үйл ажиллагаагаа эхэлснээс хойш нэг жилийн дараа Настя гурван сая гаруй дагагч цуглуулжээ.

Москвад тэрээр Останкино Телевизийн Дээд Сургуулийг төгсөж, дараа нь телевизэд ажиллах блсон юм. Түүний оролцсон анхны шоу бол "Ю" телевизийн сувгийн "Бүх зүйл боломжтой!" төсөл байв. Энэ бол хэд хэдэн видео блог хөтлөгч агуулгыг нь камержуулсан олон өрөө байранд амьдарч, реалити шоу байв. Настя Ивлеева энд блогчид Эльдар Жарахов, Стас Давыдов нартай хамт оролцсон ажээ.

2017 оны хавар Настя баасан гариг бүр телевизийн сувгаар гарах "Орёл и Решка" (Тоо юу, сүлд үү) нэртэй аялал жуулчлалын шоуны хөтлөгч болох нь тодорхой болсон байна. 

Эхний цувралууд дээр бүсгүй дөнгөж шинэ дүрдээ дасаж, жаахан биеэ барьж байгаа нь илт байв. Гэвч удалгүй сая сая үзэгчид сэтгэл хөдлөлөө нуудаггүй, хүсвэл хэнээр ч тоглоом хийж чаддаг Настя Ивлеевад "дурлаж" эхэлжээ.

Үүний зэрэгцээ, Настя бусад олон медиа төсөлд оролцож, влогоо YouTube дээр оруулж эхэлжээ.

Түүний дараагийн томоохон төсөл бол "Агент шоу" нэртэй үдшийн шоу байв. Үүнд Настя янз бүрийн алдартнуудыг урин оруулж, тэдэнтэй ярилцлага хийж, янз бүрийн даалгавар өгч, оролцогчийн хувийн амьдралын нарийн ширийн зүйлийг олж мэдэхийг хичээдэг байна.

Настя 2019 оны 2-р сард нээлтээ хийсэн "Жуулчны цагдаа" Оросын инээдмийн цуврал киноны зураг авалтад оролцсон гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

Энэ кинонд тэрээр Лера хэмээх цагдаагийн офицерийн дүрийг бүтээсэн бөгөөд тэрээр зарим ноцтой хэргийг мөрөөддөг мөртлөө үргэлж жижиг гэмт хэргүүдтэй нүүр тулдаг бүсгүйн дүрийг бүтээжээ.

2 Хувийн амьдрал

2015 онд Настя "Челси" хамтлагийн гоцлол дуучин Арсений Бородинтай үерхэж эхэлсэн. Тэр охиныг нийслэлд нүүж ирэхэд нь ажил хайхад нь тусалж, инстаграм дээр хөгжилтэй видео бичлэг хийж эхлэхийг зөвлөж байсан нэгэн юм.

Хувийн амьдрал

Гэсэн хэдий ч 2017 онд хосууд салж, Настя дуучин Олег Майамитэй үерхэж эхэлсэн бөгөөд тэд түүнтэй хамт "Хэрэв та надтай хамт байгаа бол" кинонд тоглосон. Гэхдээ энэ удаад тэр хоёрын харилцаа тун богино хугацаанд үргэлжилсэн.

Хэсэг хугацааны дараа 2018 оны зун олон нийт блог хөтлөгчийн шинэ романсын талаар олж мэджээ. Тэрбээр реппер Элжейтэй болзож эхэлсэн байсан юм. Жилийн турш үерхсэний дараа хосууд гэрлэсэн гэх мэдээлэл гарсан байнайна. 

Эцэст нь Настя Ивлеевагийн шуугиан тарьсан нэгэн явдлыг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Энэ бол сэтгүүлч Юрий Дудийн нэвтрүүлэгт оролцохдоо Настягийн хэлсэн зүйлс байв.

Нэвтрүүлгийн үеэр Настя эрчүүдийн гол асуудал бол жижиг бэлэг эрхтэн гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Түүний хэлснээр, тэр бэлэг эрхтэн нь 15 сантиметр хүрэхгүй залуутай болзож чадахгүй гэсэн юм. Түүний мэдэгдлийн дараа олон хэрэглэгчид түүнийг шүүмжилж эхэлсэн байна.

Дашрамд дурдахад Ивлееватай хийсэн ярилцлага Дудь сувгийн хамгийн эрэлттэй болжээ. Энэ нь 26 сая үзэлт, бараг 570 мянган лайк авчээ.

3 Халуухан зургууд

Халуухан зургууд

Эх сурвалж: Playboy

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()