Охин биеэ хэнд өгснөө нуугаагүй алдартнууд

2020-09-10, 17:01
62,741

Алдартнуудын романс бол хэзээнээс олон нийтийн сонирхлыг хамгийн ихээр татдаг асуудал байсаар ирсэн. Гэхдээ бид энэ удаа алдартнуудын анхны хайр, анхны шөнийн түүхийг та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ. Тэдний харилцаа хэрхэн дууссан бол?

Охин биеэ хэнд өгснөө нуугаагүй алдартнууд
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Бейонсе, Жей Зи нар

Домогт поп гурвал болох "Destiny's Child"-аас хамгийн алдартай нь Бейонсе юм.

Дуучин бүсгүй хувийн амьдралын тал дээрээ ихээхэн ичимхий нэгэн ажээ. Ярилцлагадаа тэрбээр:

“Би 12-13 настай байхдаа найз залуутай байсан, бид 17 нас хүртлээ үерхсэн. Би үргэлж урт хугацааны харилцаанд дуртай байсаар ирсэнТэр үеэс хойш миний амьдралд ганцхан эрэгтэй байсан нь - Жэй . "

Бейонсе 2002 онд 20 настайгаасаа үерхэж эхэлсэн рэпер Жэй Зигийн тухай ийнхүү ярьжээ. 2008 онд хосууд гэрлэж, өнөөдөр гурван хүүхэд өсгөн хүмүүжүүлж байна.

Бейонсе, Жей Зи нар

2 Бритни Спирс, Жастин Тимберлейк

Попын өөр нэг шүтээн болох дуучин Бритни Спирсийн байдал тийм ч сайн байсангүй.

Эхэндээ Жастин Тимберлейктэй харьцах харьцаа нь жинхэнэ үлгэр шиг байсан хэдий ч эцэст нь дуучин хосууд салсан байна. 

Бритни Спирс, Жастин Тимберлейк

"Би түүнийг онцгой гэж боддог байсан. Гэвч би алдаж байж. Бид хоёрын салалт миний амьдралдаа мэдэрсэн хамгийн муухай зүйл байсан. Бид эцсээ хүртэл хамт байх болно гэж би бодож байсан " хэмээжээ.

Тимберлейкээс салсны дараагаар Спирсийн амьдралд хар бараан үе эхэлсэн. Амжилттай дуучнаас тэрбээр хар тамхинд донтогч болон хувирч байсан юм. 

Өнөөдрийг хүртэл дуучин хүнд хэцүү үеэ даван гарсан мэт санагдаж байгаа ч өмнөх амжилтаа буцааж авч чадаагүй юм.

3 Мила Кунис, Маколей Калкин нар

Бритни Спирсээс ялгаатай нь жүжигчин Мила Кунис “Гэртээ ганцаараа” киноны од Маколей Калкинд охин насаа өгч, анхны салалтын гашуун зовлонг аюулгүйгээр даван туулж чаджээ.

Мила Кунис, Маколей Калкин нар

Маколей Калкины хувьд ч тэдний салалт ихээхэн хүнд туссан юм. 

Гэсэн хэдий ч Мила Калкинтай 2002 оноос 2011 он хүртэл удаан хугацаанд уулзаж байсан юм.

"Бид үерхэж эхлэх үедээ 16 орчим настай байсан" хэмээн Мила дурсан ярьжээ.

Жүжигчин бүсгүй хар тамхинд донтсон Калкиныг хаяж өөрийн бага насны найз болох жүжигчин Эштон Катчертай гэрлэн өдгөө аз жаргалтайгаар амьдарч байгаа юм. 

4 Селена Гомес, Жастин Бибер нар

Жастин болон Селенагийн харилцааг хүн бүхэн мэддэг шүү дээ. Тэд нэг хэсэг байнга л салж нийлдэг байсан билээ.

Селена Гомес, Жастин Бибер нар

Ямар ч эргэлзээгүй зүйл бол хосуудын доторх мэдрэмжийн хүч юм. Селена Гомес гэр бүлийнхээ католик уламжлалын дагуу зүүдэг байсан "цэвэр ариун байдлын бөгж"-ийг Жастины төлөө тайлж байсан ажээ. 

“Би үүнийг хэлэхээсээ ичихгүй, бөгж байхгүй болсон гэдгээ харуулахаас ичдэггүй. Би үүнийг 13 настайдаа  авсан бөгөөд үнэ цэнэ, утга учрыг нь маш хүндэлдэг байсан ч би дурласан болохоор ямар ч муу зүйл хийсэн гэж боддоггүй . 

5 Кирстен Данст, Жейк Гилленхаал нар

Жүжигчин Кирстен Данст нэлээд эрт "Crazy/Beautiful", "The Virgin Suicides" кинонд тоглосноороо алдартай болсон. Эдгээр бүтээлүүдийнхээ талаар ярихдаа тэрбээр туршлага дутсан тухайгаа үргэлж ярьдаг байна.

Кирстен Данст, Жейк Гилленхаал нар

“Асуудлын гол нь би үнэхээр тухайн үед охин биеэрээ байсан явдал байв. Надад урьд өмнө тохиолдож байгаагүй сэтгэлийн хөдлөлийг тоглохын тулд маш их хүчин чармайлт шаардагдсан."

Данст эдгээр кинонд тоглосныхоо дараа жүжигчин Жейк Гилленхалтай гурван жилийн харилцаатай болсныг харгалзан үзвэл анхны туршлага нь энэ байсан болов уу.

Тэдний харилцаа сайнаар төгсөөгүй авч чадварлаг жүжигчид өөр өөрсдийн замаар амжиллтай явж байгаа юм. 

Үүнээс гадна Гилленхал мөн дуучин Тейлор Свифтийн "анхных" нь болсон гэх цуу яриа байдаг ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()