Өөрт нь санал тавьсан бүх залуутай болзоонд явсан бүсгүйд юу тохиолдсон бэ?

Британийни телевизийн хөтлөгч, ганц бие ээж Эми Никелл "Fabulous" сэтгүүлийн туршилтын дагуу гурван сарын турш эрчүүдийн урьсан бүх болзоонд явжээ. Эмэгтэйд алдах зүйл юу ч байсангүй, хэрэв амжилтад хүрвэл тэр нөхөртэй болох боломжтой байв. Гэвч Эммигийн бодсон зүйл түүний төсөөлж байснаар бүтсэнгүй.

Өөрт нь санал тавьсан бүх залуутай болзоонд явсан бүсгүйд юу тохиолдсон бэ?
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

30 настай Эмигийн анхны гэрлэлт ердөө 5 сар үргэлжилжээ. Түүний бүх найзууд гэрлэсэн эсвэл хэн нэгэнтэй дотно харилцаатай байсан бөгөөд зөвхөн тэр л таван настай хүүгийнхээ төлөө амьдардаг байсан юм. Эцэст нь ямар нэг зүйлийг өөрчлөхийн тулд Никелл өөрийг нь болзоонд урьсан эр хүн болгонд "Тийм" гэж хэлэхээр шийдэв.

Эхний сар

Эмигийн сорилт нь 50 настай цэвэрлэгчтэй болзсоноос эхэлсэн юм. Тэрээр өөр байшинд нүүж ирэхдээ санамсаргүй байдлаар нэг хүнтэй танилцжээ. 

"Тэр хэдийгээр миний сонирхдог эрчүүдийн төрөл биш, гэхдээ би үүнийг хийхээр шийдсэн. Бид цэцэрлэгт суун ярилцсан бөгөөд тэр надад гашуун салалтынхаа талаар ярьж эхлэв. Явах цаг болоход тэр дараагийн болзооны талаар асуусан боловч би татгалзсан юм. Энэ эхлэл надад таалагдаагүй."

Удалгүй Эмид өөр нэг залуутай уулзах боломж олдлоо. Тэрбээр хүүхэдгүй, хөгширсөндөө санаа зовдог дунд эргэм насны эр байв.

Эхний сар

"Анорактай хөгшин эр өөрийгөө Клайв гэж танилцуулаад надад ундаа худалдаж авахыг санал болгов. Ердийн үед би өвөө болох насанд хүрсэн эрд үгүй ​​гэж хэлдэг байсан ч энэ удаа зөвшөөрөхөөс өөр сонголт үлдсэнгүй. Клайв хүүхэдтэй болоход хэтэрхий хөгширсөн гэж санаа зовдог тухайгаа ярьсан юм."

Мэдээжийн хэрэг, Клайв Эмигийн мөрөөдлийн хүн биш байсан бөгөөд найзуудтайгаа хийх яаралтай уулзалтын тухайгаа хэлээд эелдгээр уг болзоог дуусгасан байна. 

Үүнээс Ердөө долоо хоногийн дараа Никеллийг ажлын хамтрагч нь пицца идэхээр урьсан юм.

"Түүнийг гэрлэсэн гэж хэлтэл бүх зүйл сайхан байсан. Тэр бараг тэр даруй намайг үнсэхийг оролдсон бөгөөд би шууд л зугтсан".

Эмигийн хувьд бүх уулзалт тийм хурдан дууссангүй. Хоёр долоо хоногийн дараа түүнийг болзооны сайтын шинэ танил нь орондоо оруулжээ.

"Хэд хэдэн удаа над руу зурвас илгээснийхээ дараа тэр алга болсон".

Эмигийн тав дахь болзоо нь шөнийн цэнгээний газарт болсон боловч эмэгтэй, залуу хоёрын хооронд юу ч болж өнгөрөөгүй бөгөөд тэд дахиж хэзээ ч уулзаагүй байна. Үүний дараа интернет болзоогийн тусламжтай хошин урлагийн жүжигчинтэй бага зэрэг болзсон. Тэр хүн үргэлж эвгүй гэмээр хошигнодог байв. Ерөнхийдөө энэ эрхэм Никеллд бас таалагдаагүй ажээ.

Хоёр дахь сар

Долоо дахь "болзогч" интернетээс олдсон боловч түүнтэй хийсэн уулзалт маш богино байсан тул эмэгтэй түүний нэрийг ч олж мэдэх завгүй байсан ажээ. Тэд зүгээр л сайхан харьцаад тус тусын замаар явжээ. Дараа нь Эмигийн амьдралд түүний гурван жилийн турш үерхэж байсан "экс" нь гарч ирэв. Тэрбээр Никеллийг хоолонд урьж, дараа нь секс хийжээ.

Энэ бол өнгөрсөн сард болсон хамгийн сайхан болзоо байсан гэж Эми үзэж байсан юм. Дараа нь долоо дахь эр гарч ирэв. Түүнийг Робин гэдэг байв. Тэд Итали ресторанд хооллож, үнсэлцсэн ч энэ явдал эмэгтэйд тийм ч их таалагдсангүй. Эмид хүүхэд үнсэж байгаа юм шиг санагдсан байна.

Тун удалгүй вэбсайтаас Нэйт нэртэй хүнтэй танилцсан ба болзоонд тэр сэтгэл зүйн эмгэгийнхээ талаар байнга ярьдаг байсан бөгөөд эцэст нь дахин уулзахыг санал болгоход Эми татгалзсангүй.

Хоёр дахь сар

"Би түүний юу яриад байгааг огт ойлгохгүй байсан ч хоёр дахь болзоонд явахаар шийдэв. Би дарс, тэр хан боргоцойн шүүс уусан. Бид маш удаан үнсэлцэж, дараа нь гурав дахь болзоондоо яваад Меган Бартон-Хансоны (Британийн реалити шоуны од) эсрэг талд суусан боловч тэр хэн болохыг нь мэдэхгүй байв. Энэ уулзалтад би догдолж байсан нь түүнд нэг их таалагдаагүй бололтой. Тэр үед л бид хоёрын хооронд юу ч байж болохгүй гэдгийг ойлгосон."

Үүний дараа түүнийг хүүхэд шиг үнссэн Робинтай дахин нэг болзоо хийжээ. Тэд Эмигийн гэрт цагийг өнгөрөөсөн.

Гурав дахь сар

Дараагийн болзоо нь хошин шогийн жүжигчинтэй дахин уулзсан явдал байв. Никелл хүүгээ ээж дээрээ аваачиж, тэр хүнтэй стейк идэхээр гэртээ урьжээ. 

Гурав дахь сар

Энэ уулзалт Эмиг маш их бухимдуулсан тул дараагийн уулзалтаас өөрөө татгалзав. Хоёр хоногийн дараа түүнийг удаан хугацааны туршид анхаарч халамжилдаг байсан хамтран ажиллагч нь болзоонд урьсан юм. Тэрбээр эхнэр, хоёр сайхан хүүхдийнхээ тухай ярьсаар байсан тул Эми түүнийг буруугаар ойлгосон байсан нь ойлгомжтой болжээ. 

Тухайн үед Никелл болзооны сайтын өөр нэг хэрэглэгчээс санал хүлээн аван уулзсан ч тухайн залуу хамт уусан нэг шил дарсны төлбөрийг тал хувааж өгөхийг санал болгосноор болзоо дуусгавар болжээ.

Никелл бүх зүйл бүтэж, бага багаар үр дүнтэй уулзалт эхлэхийг хүлээж байсан боловч эсрэгээрээ бүр дордсон байв. Дараагийн ноёнтон нь караокед дуртай хүн болж таарсан бөгөөд тэрбээр сүүлийн 4 жилийн турш үерхсэн бүсгүйчүүдийнхээ талаар ярьж байв. Үүнийг нь сонсоод Никелл харилцаагаа үргэлжлүүлэхгүй гэж шийджээ. Дараагийн уулзалт ердийн бус болсон ч амжилтад хүрээгүй:

"Туршилт дуусахад хэдхэн долоо хоног үлдээд байсан бөгөөд би онгоцны үйлчлэгчийн хувцас өмсөөд ажил руугаа алхаж байтал хажуугаар өнгөрсөн үл таних хүн миний ажил дуусах цагийг асуув. Хоёр цагийн дараа би түүнтэй хэдэн коктейль уухаар ​​уулзав. Гэвч тэр мазохист байж таарсан тул би бушуухан л тэндээс явсан".

Туршилтын гурав дахь сар дуусч,, Эми сүүлийн шөнийг тусгаарлагдмал байдалд өнгөрөөхөөр шийджээ. Гэтэл 2 цагт экс нь утастаад хоёр коктейль уухыг санал болгов. Тэд мохито ууж, стейк идээд өглөө нь гэртээ харьжээ.

Гурван сарын туршилтын үр дүн тун таагүй байв. Эми Никелл 22 болзоонд явсан боловч таалагдах эр хүнээ олоогүй. Эмэгтэй өдгөө эдгээр уулзалтыг хөгжилтэйгээр дурсдаг болсон юм. Тэрбээр эрэл хайгуулаа зогсоохгүй, харин таалагдахгүй зүйл байвал шууд "Үгүй" гэж хэлэхээр шийджээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()