Хоол хийж сурч байгаа хүмүүсийн гаргадаг үндсэн 6 алдаа

Британийн тогооч Хелен Тсуганатос бол маш олон хоолны нэвтрүүлэг, хоолны жорны алдартай бүтээлч бөгөөд тэрээр шинэхэн тогооч нарын гаргадаг түгээмэл алдааг бидэнд танилцуулсан юм. Ингээд хэрвээ та шинэхэн тогооч, анхлан хоол хийж байгаа бол доорх алдааг битгий давтаарай.

Хоол хийж сурч байгаа хүмүүсийн гаргадаг үндсэн 6 алдаа
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Амтлагчаа буруу үед хийх

Ихэнх шинэхэн тогооч нар хэтэрхий орой амтлагч болон давсаа хоолондоо хийдэг учир амтлагчны нарийн амт хоолонд орж амждаггүй байна. Энэ нь ялангуяа давстай хамааралтай аж. “Давс бол хамгийн шилдэг үнэртүүлэгч” хэмээн Хелен хэлжээ.  Гэтэл хүмүүс давсны амтыг хоолонд оруулахгүйгээр хамгийн сүүлд давсаа хийдэг.  Гэхдээ мах, хүнсний ногоо болон пастанд бол хоолоо хийж эхлэхдээ давс хийх хэрэгтэй. Ийнхүү та уургийг зөөлрүүлж, хүнсний ногооны нарийн амтыг мэдрэх болно.

Амтлагчаа буруу үед хийх

2 Хэт их хүчил хийх

“Бага зэрэг нимбэгний шүүс, дарсны хүчил нь бүхий л хоолны нарийн амтыг гаргаж чаддаг. Үүнээс гадна хүчил нэмсэн тохиолдолд мах нь илүү зөөлөн болж өгдөг юм. Исгэлэн амт нь бүх төрлийн хоолонд зохицно. Харин хүчлийн  хувьд нимбэгний шүүс, цууны хүчил, дарс, йогурт гэх мэт маш гарт таарсан бүхнээ сонгож болно. 

Хэт их хүчил хийх

3 Хайруулын тавгаа дүүртэл нь хийх

Ихэнхидээ мах, тахианы мах, төмс зэргийг шарахдаа бид бүх порцоо нэг дор хийж харин дараа нь шаржигнуур болохгүй байна гэж гомдоллодог.  Харин шаржигнуур амттай хоол хийхийн тулд бага багаар хайруулын тавгандаа хийж хуурах хэрэгтэй. “Хайруулын тавганд хэт их хүнс байх үед тухайн хүнс шарах биш харин жигнэх шаардлагатай болдог” хэмээн Хелен хэлжээ. Эцэст нь хоол хуурай, шүүсгүй болно.

Хайруулын тавгаа дүүртэл нь хийх

4 Хоолоо “амраадаггүй”

“Хоолоо хайруулын тавагнаас гаргах гэж битгий яар. Таваглахын өмнө бага зэрэг халуун плиткан дээр, хайруулын тавган дотор байвал хоол илүү амттай, зөөлөн, шүүслэг болно” хэмээн Хелен хэлжээ.

Хоолоо “амраадаггүй”

5 Сармисаа хэтрүүлэн шарах

Хоолоо хийхийн өмнө, эсвэл хоолоо гаргахын өмнө сармисаа хийдэг эсэхээс чинь үл хамаарч сармисаа хэт удаан битгий халаагаарай. Халуун тосонд 30 секундын турш хуурахад л сармис амт, үнэрээ өгөх болно. Тиймээс хоолоо гаргахын өмнө сармисаа нэмэх, эсвэл халуун тосонд хагас минут хуураад гаргаж авч, дараа нь хоолондоо нэмэх боломжтой.

Сармисаа хэтрүүлэн шарах

6 Өөх, тосгүй хоол хийх

Эрүүл, зөв хоол хийхийн тулд шинэхэн тогооч нар хоолны тосыг багасгадаг. Энэ нь хоолны амт, хоолны дэглэмд ч сайнаар нөлөөлдөггүй болохыг Хелен хэлсэн байна. Хэрвээ та өөх тосгүй дэглэм барьж байгаа бол дэглэмээ чандлан сахих хэрэгтэй. Харин бусад тохиолдолд бүх төрлийн тосоор өөрийгөө хуурах хэрэггүй.

Өөх, тосгүй хоол хийх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()