Өрөвдмөөр "бөмбөгөн хөлт" охин дэлхийд нэрээ дуурсгасан тамирчин болсон түүх

2020-09-11, 16:32
183,285

“Тэргэнцэр авах мөнгөгүй учраас өвөө минь хуучин бөмбөг олоод дотор нь хөвөн чихээд надад өмсүүлсэн” хэмээн ярьж, олон хүний сэтгэлийг өвтгөж байсан охин өдгөө хэрхэн өөрчлөгдсөнийг энэхүү нийтлэлээс уншаарай.

Өрөвдмөөр "бөмбөгөн хөлт" охин дэлхийд нэрээ дуурсгасан тамирчин болсон түүх
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Энэ бяцхан охин 20 жилийн өмнө Хятадад “бөмбөгтэй охин” гэх хэмээн олонд танигдаж байсан түүхтэй. Чиан Хон Ян нь Хятадын үзэсгэлэнт Юннань мужид 1996 онд төрсөн юм. Гэвч түүний хувь тавилан төрсөн газар шигээ сайхан байсангүй.

Охин 4 настайдаа цэцэрлэгийн найзуудтайгаа хурдны замыг хөндлөн гарч байхдаа осолд орж, том ачааны машины дугуйн дор дарагдсаны улмаас хоёр хөлөөсөө үүрд хагацсан байна.

Эцэг эх нь өдөр бүр охиноо хараад шимшрэн уйлж, Хон Ян ч өдөр хоногийг цонхоор харан гиюүрч өнгөрөөдөг болжээ. Гэр бүл нь тэргэнцэр худалдан авах чадалгүй тул охины хөлийг ийнхүү хуучин сагсан бөмбөгөөр орлуулсан байна.

Тэр цагаас хойш Хон Ян гэрээс гарахын тулд хоёр модон бариулын тусламжтай гар дээрээ явдаг нэгэн болжээ. Охин бага сургуульд орохоосоо өмнө аль хэдийн 8 бөмбөгийг элээсэн ба өөрийгөө “бөмбөгтэй охин” гэж хэлүүлэхдээ огтхон ч сэтгэл эмзэглэж хүлээж авдаггүй байсан байна.

Харин 20 жилийн дараа “Бөмбөгтэй охин” хоч нь солигдож "Нисдэг загас" хочтой авьяаслаг тамирчин болсонд та итгэх үү?

Охины гунигт түүх маш олон хүний сэтгэлийг хөдөлгөж анги хамт олон, багш нар, сургууль болон гадны олон хүний дэмжлэг тусламжийг авсаар иржээ.

Охин анх эрүүл мэнддээ анхаарах зорилгоор усанд сэлж эхэлсэн байна. Харин өөрийгөө усан сэлэлтийн спортод ингэтлээ дурлана гэж бодоогүй гэнэ.

Чиан Хон Ян охин 11 насандаа биеийн тамирын багшийнхаа ятгалгаар мэргэжлийн усан сэлэлтийн сургалтад явж эхэлсэн байна. Харин 13 насандаа БНХАУ-ын өсвөрийн пара усан сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээнд орж нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн амжилт гаргасан юм.

Ингээд түүнээс хойш охин усан сэлэлтийн спортод өөрийгөө үнэнчээр зориулж, тоолшгүй их амжилт гаргаж, “Нисдэг загас” хочтой болсон юм.

20 жил өнгөрсний дараа охин биедээ огтхон ч эмзэглэдэггүй, өөртөө итгэл дүүрэн нэгэн болжээ. 

Тэрээр зодог тайлсныхаа дараа цахим сүлжээн дээр өөрийн амьдралынхаа талаар байнга хуваалцдаг болсон бөгөөд “Хэдийгээр хувь тавилан шударга бус боловч бидний аз жаргалтай амьдралд саад болж чадахгүй!” гэж үргэлж хэлдэг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()