Нас явах тусам яагаад шарталт "хүнд" болдог вэ?

Оюутны жилүүдэд ямар ч найр, үдэшлэг ул мөргүй өнгөрдөг байсан шүү дээ. Өглөө бүх зүйл сайхан хэвээр байдаг бөгөөд дахиад уух талаар бодож ч амждаг байсан. Гэвч 30 нас гараад хоосорсон архины шил болгоны тоогоор маргааш нь асуудал нэмэгдэж, даван туулахад улам л хэцүү болдог. Тэгвэл яагаад нас ахих тусам шарталтыг даван туулахад улам л хэцүү болдог вэ?

Нас явах тусам яагаад шарталт "хүнд" болдог вэ?
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Архи бол хор гэдгийг бүгд мэддэг. Үүнийг бидний бие организм ч мэддэг тул хорт бодис биед орж ирсний хариуд элэгний доторх метаболизмын ферментийг бусад химийн бодис болгон задалдаг энерги ялгаруулдаг билээ. Тэрхүү ялгарч буй бодисууд хэдийгээр мөн л хортой ч гэсэн бидний хувьд тийм аюултай биш тул тэдгээрийг саармагжуулж, биеэс зайлуулах нь илүү хялбар болдог байна.

Нэг аяга архи, эсвэл нэг аяга шар айргийг гэм хоргүй болгохын тулд элгэнд маань дор хаяж нэг цаг шаардагддаг тул системчилсэн "хэрэглээ"-тэйгээр эрхтний ачааллыг төсөөлөхөд хэцүү биш юм. Гэхдээ нас ахих тусам элэг нь фермент, антиоксидант цөөхөн үүсгэдэг тул хорт бодисыг гаргахад илүү их цаг зарцуулдаг ажээ.

Гэхдээ энэ нь нас ахих тусам шарталт нэмэгддэг цорын ганц шалтгаан биш юм. Хөгширсөн биед өвчин, гэмтэл бэртэл, биеийн тамирын дасгал хийсний дараа, мөн согтууруулах ундаа уусны дараа нөхөн сэргэхэд илүү их цаг хугацаа шаардагддаг байна. 

Эрдэмтдийн судалгаанаас харахад бидний олонх нь энэ асуудлыг үл тоомсорлож байна. Ихэнх тохиолдолд хүнд хэцүү шарталтын шалтгааныг хэт их ажил, муу зууш эсвэл чанаргүй согтууруулах ундаатай холбон тайлбарлах нь их байдаг. Гэхдээ хамгийн сонирхолтой зүйл бол Redemtion компанийн хийсэн судалгаагаар хамгийн хүнд хэлбэрийн "Шарталт" нь 29 настай хүмүүст тохиолддог хэмээн гарчээ.

Энэ нь организмын төлөв байдалтай огт хамаагүй, харин физиологи, бидний зан үйлийн хослол юм. Судалгаанд хамрагдагсдын бараг бүх хүмүүс 29 насандаа 5-7 жилийн өмнөх архины дэглэмээ баримталдаг тухайгаа мэдээлсэн. Энэ насандаа тэд залуу байхаа больж, бие нь нөхөн төлжих дөө удааширч буйгаа анзаардаггүй байна. 

Хэвшмэл ойлголтоос ялгаатай нь илүүдэл жин нь арх согтууруулах ундаа уусан үед нэмэр болдоггүй, харин ч эсрэгээрээ архины хордлого, хүнд хэлбэрийн хам шинж зэрэгт нөлөөлдөг. Өөх тос нь согтууруулах ундаатай тохирдоггүй бөгөөд хэт таргалалттай хүмүүсийн биеийн жингээс уух чадварын хамаарал нь зөвхөн аюултай домгоос өөр зүйл биш юм. Дашрамд дурдахад илүүдэл жинтэй эмэгтэйчүүд эрчүүдээс илүү шарталтыг хүнд хэлбэрээ даван туулдаг ажээ. Учир нь тэд илүү их өөхлөлттэй байдаг.

Дараагийн өдөр нь согтууруулах ундаа хэрэглэснээс үүсэх үр нөлөөг багасгахын тулд шинжээчид архи, согтууруулах ундаа хэрэглэсний дараа илүү их ус уух хэрэгтэй. Түүнчлэн ходоодоо хоосон байхад согтууруулах ундаа уух, хэт давсалсан зууш хэрэглэхээс зайлсхийхийг зөвлөж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()