Бүжгийн тусламжтайгаар 38 кг хассан Британи бүсгүй

Британи бүсгүй Ханна Гатри 127 кг жинтэй буюу жингийн хэт илүүдэлтэй байсан учир найз нөхөдтэйгөө уулзаж, гадуур гарахаасаа ч ичиж байсан гэнэ. Тиймээс тэрээр үдшийг гэртээ уйтгарлаж, ганцаардаж өнгөрүүлж байсан аж. Гэвч нэгэн өдөр 30 настай Ханна уйтгартай амьдралаас залхаж, өөрийгөө эрч өөрчлөхөөр шийдсэн бөгөөд тэрээр эрүүл хооллож, клубт очин бүжиглэснээр 38кг жин хассан байна. Энэ талаар дэлгэрэнгүй сонирхоцгооё. 

Бүжгийн тусламжтайгаар 38 кг хассан Британи бүсгүй
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

2017 онд нэгэн уулзалтын үеэр Ханнагийн найзууд сигвей-ээр гулгахаар шийдсэн бөгөөд уг төхөөрөмж нь хамгийн ихдээ 114 кг даах чадвартай байсан аж. Ингээд бүх охидын жинг үзэхэд Ханнагийн жин илүүдсэн учир тэрээр найз охидыгоо хэрхэн гулгаж байгааг харж, зураг дарж суухаас өөр аргагүй болжээ. Энэ нь бүсгүйд үнэхээр гунигтай, бас ичмээр санагдсан учир тэр энэ өдрөөс хойш өөрийгөө өөрчлөх алхмыг хийсэн байна.

Тэрхүү уулзалт нь түүний шинэ найз залуугийн эгчийн ганц бие бүсгүйчүүдийн үдэшлэг байсан бөгөөд энэ байдал нь бүсгүйн сэтгэл санаанд таагүй нөлөөлж, тэрээр нулимсаа арай ядан тэсжээ.

Ингээд Ханна зөв хооллож, фитнессээр хичээллэж, гүйлт болон сэлэлтээр хичээллэх болсон байна. Үүнээс гадна тэр бүжгээр тураадаг "Clubbersize" гэх сургалтанд хамрагджээ.

Ийнхүү жин хасахад нөлөөлсөн бас нэгэн хүчин зүйл бүсгүйн найз залуу Том Жексонтайгаа авахуулсан 2016 оны зураг юм. Хэдийгээр хосууд аз жаргалтай харагдаж байгаа ч жингийн илүүдэл хүн бүрийн нүдэнд тусаж байжээ. Бүсгүй илүүдэл жин түүний амьдралыг сүйрүүлж байгааг ойлгосон байна.

Ханна өөрийн нутагтаа "Slimming World" хэмээх тураах хөтөлбөрт хамрагдсан аж. Бүсгүй түргэн хоол, амттан  зэргээс татгалзаж, цагаан хоолтон болжээ.  Үүнээс гадна тэр тогтмол фитнесс болон усан спортоор хичээллэснээр 4 жилийн дотор 38 кг хассан байна.

Ханна түргэн хоол болон амттанд хэт их дурласнаар 16 наснаасаа эхлэж жин нэмэх болжээ. Тэрээр өөрийнхөө өрөөнд орж нууцаар шоколад, чипс идэж байсан аж. Эцэг эхдээ энэ талаар мэдэгдэхгүйн тулд тэр чихэр, амттангийнхаа цаасыг нуусан гэнэ.

Бүсгүйн өөрийн амжилтыг Инстаграм хуудаснаа нийтлэх болсон бөгөөд цахим хэрэглэгчид түүнийг маш ихээр дэмжиж байсан учир энэ нь түүнд дасгалаа, зөв хооллолтоо цааш үргэлжлүүлэх түлхэх хүч болсон байна.  Олон махлаг бүсгүйчүүд түүнээс зөвлөгөө хүсэж байжээ.

Шинэ Зеландын иргэн Симон Андерсон өөрийн биед сэтгэл хангалуун байгаа мэт жүжиглэхээс залхаж, жин хаяхаар шийдсэн байна. Тэр мөн өдөр бүр өөрийнхөө зургийг дарж, цахим сүлжээний хувийн хуудсандаа нийтлэх болжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()