Дэлхийн хамгийн ер бусын хашаа (Сонирхолтой түүх)

Энэ бүхэн хорин жилийн өмнө буюу 1999 оноос эхэлсэн юм. Тухайн үед бааранд зул сарын баяраа тэмдэглэж байсан 4 охин өглөө нь хөхний даруулгаа хашаан дээр өлгөн үлдээжээ. Ингэж л хөхний даруулгаар дүүрэн Кардрон хашаа Шинэ Зеландын Отаго хотод бий болжээ.

Дэлхийн хамгийн ер бусын хашаа (Сонирхолтой түүх)
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Хачирхалтай нь салхинд хийсэх хөхний даруулга бусад эмэгтэйчүүдэд дотуур хувцсаа хашаан дээр үлдээх урам зориг өгсөн бөгөөд 2000 оны 2-р сарын сүүлчээр 60-аад эмэгтэй уг "хөдөлгөөнд" нэгдсэн байжээ.

Тэр үеэс хойш хашаа улам л их дотуур хувцсаар дүүрсэн байна. Одоо уг газар мянга мянган хөхний даруулга байгаа бөгөөд мэдээж жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг болжээ.

Хөхний даруулган хашаа хурдацтай алдаршиж, ирсэн эмэгтэй жуулчин бүр өөрийн дотуур хувцсаа үлдээдэг болжээ. Харамсалтай нь нутгийн иргэд үүнд баяртай байсангүй. Зарим нь хашааг буруу зүйлд уруу татахаар, тэр ч байтугай энэ замаар явж байгаа жолооч нарт хэтэрхий аюултай гэж үздэг.

Өмнө нь хэд хэдэн удаа эдгээр хөхний даруулгыг бүгдийг нь хашаанаас авсан ч удалгүй буцаад л урьдын байдалдаа ордог байжээ.

Цэвэрлэх анхны оролдлогыг анхны хөхний даруулга хашаан дээр өлгөгдсөнөөс хойш хоёр сарын дараа хийсэн. 2000 оны 10-р сард үл мэдэгдэх хүмүүс хашаанаас 200 орчим хөхний даруулга "хулгайлсан" байжээ.

Гэхдээ цуглуулга дахин нэмэгдэж эхлэв. 2006 оны 4-р сарын 28-ны өдөр нутгийн зөвлөлөөс уг хашааг "муухай", "замын хөдөлгөөнд аюултай" гэж үзэж, бүх хөхний даруулгыг авч хаях шийдвэр гаргасан байна. Гэсэн хэдий ч дараа нь орон нутгийн фестивалийн үеэр сонирхогчид дэлхийн хамгийн урт даруулган хэлхээний дээд амжилтыг эвдэхийг оролдож, 7400 ширхгийг нэг дор өлгөжээ. Мөн үүний зэрэгцээ буяны ажилд зориулж 10,000 доллар цуглаж байжээ.

Хэдий эндээс олон хөхний даруулга алга болдог боловч ямар ч тохиолдолд хашаа буцаад л дүүрдэг ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()