90-ээд онд хүн бүрийг өөртөө дурлуулж байсан Женнифер Коннелигийн амьдрал

2020-09-15, 17:29
9,312

Үзэсгэлэнтэй бөгөөд ухаалаг бүсгүй Женнифер Коннеллигийн төрсөн өдрөөр бид түүний намтраас сонирхолтой 10 баримтыг цуглууллаа...

90-ээд онд хүн бүрийг өөртөө дурлуулж байсан Женнифер Коннелигийн амьдрал
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1. Жүжигчин бүсгүйн ээж нь эртний эдлэл зардаг байсан бол аав нь хувцасны үйлдвэрт ажилладаг байжээ. Коннелигийн эцэг эх нь зар сурталчилгааны агентлагийн ажилтантай найзууд байсан тул түүнийг 10 нас хүрэхэд нь загвар өмсөгчдийн сонгон шалгаруулалтад оролцуулахыг зөвлөжээ. Ингээд тэрээр сонингийн гэрэл зураг, өсвөр насны сэтгүүлийн нүүр, телевизийн сурталчилгаанд гарч эхэлжээ.

2. Коннеллигийн Холливуд дахь анхны танил нь Сержио Леоне байсан бөгөөд тэрээр "Once Upon a Time in America" кинонд тоглох хүүхдийг хайж байсан юм. Дэлгэцэн дээр хэдхэн минут гарсан ч залуу жүжигчинд олны анхаарлыг татахад хангалттай байсан. Түүний дараагийн дүр бол Британийн аймшгийн цуврал "Tales of the Unexpected" байв.

3. Женнифер өндөр боловсролтой. Тэрээр Йелийн их сургуульд сурч, дараа нь Стэнфордод шилжсэн. Мөн алдарт мастер Рой Лондон, Ховард Файн нараар дэлгэцийн урлагийн хичээл заалгаж байсан юм.

4. 2000 онд Женниферт "Requiem for a Dream" кинонд хар тамхинд донтсон охины дүрийг санал болгов. Дараа жил нь тэрбээр "A Beautiful Mind" кинонд шизофрени өвчнөөр шаналж байсан суут ухаантны эхнэрийн дүрийг бүтээжээ. Энэ дүрээрээ жүжигчин Алтан бөмбөрцөг , BAFTA, Оскарын шагнал хүртсэн.

5. "A Beautiful Mind" нь Женниферийн зөвхөн карьерт нь гарсан чухал үйл явдал байсангүй. Зураг авалтын талбай дээр тэрбээр Британийн жүжигчин Пол Беттанитай танилцаж, хоёр жилийн дараа түүнтэй гэрлэжээ. Өнөөдөр хосууд гурван хүүхэд өсгөн хүмүүжүүлж байна (үүнд Беттанигийн анхны эхнэрээс төрсөн хүү багтсан).

6. Коннелли-Беттанигийн гэр бүл Нью-Йоркт амьдардаг боловч хосууд байнга аялдаг. Коннелли нь усан сэлэлт, гимнастик, дугуйн спортоор хичээллэдэг. Амралтаараа тэд тансаг зочид буудалд биш ердийн зуслан дээр байхыг илүүд үздэг.

7. Ирланд, Норвеги, Еврей цустай, Итали, Франц хэлээр чөлөөтэй ярьдаг, квантын физик, философи, уран зурагт дуртай жүжигчин бүсгүй маань мөн Буддын шашин шүтдэг бөгөөд Далай ламын дүр бүхий зүүлтийг зүүдэг.

8. Жүжигчин эмэгтэй веган амьдралын хэв маягийг баримталдаг, өөрөөр хэлбэл амьтны гаралтай бүтээгдэхүүнийг хоол хүнснээсээ хасдаг ажээ.

9. Түүний дуртай өнгө бол маргад цэнхэр юм. "Би далайг санагдуулдаг бүх зүйлд дуртай." гэж байжээ.

10. Тэрбээр анхны хүүхдээ төрүүлснээс хойш 7 сарын дараа, хоёр дахь хүүгээ төрүүлснээс хойш 5 сарын дараа ажилдаа эргэн орсон. Дашрамд хэлэхэд охин Агнес Ларк нь гэртээ төрсөн байна.

 

Түүний хэлсэн шилдэг ишлэлүүд

“Жүжиглэх нь гайхалтай. Шударгаар ажиллаж байхдаа амьдралын бүрэн дүүрэн байдлыг мэдэрдэг. Өөрийгөө илэрхийлэх чадвартай байх нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй зүйлсийн нэг юм. Кино болгонд тоглохдоо би өөрийнхөө тухай шинэ зүйлийг сурч мэддэг. "

"Би дүрдээ маш их уусаж, түүндээ бэлдэн өсөж дэвжихдээ дуртай байдаг. Энэ мэдрэмжийг мэдэрсэн л бол би үүндээ л хамаг зүйлээ зориулдаг."

“Та өнгөрсөн зүйлээс салж чадахгүй. Энэ бол таны туршлага юм. Энэ нь сайн эсвэл муу байсан нь хамаагүй танд хэрэгтэй. Гэхдээ миний анхны кинонуудын кассет хэзээ ч лангуун дээр гарахгүй бол маш сайн байх болно! "

Том хүү Кай-ийн талаар: “Хүүгээ төрүүлээгүй бол миний бүтээл тийм өндөр чанартай болох байсан гэж бодохгүй байна. Тэр намайг өөрчилсөн. Тэр надад өөрийгөө ойлгож, энэ ертөнцөд байр сууриа олоход минь тусалсан."

Женнифер Коннелли нөхөр Пол Беттани, хүү Кай, Стеллан нарын хамт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()