Та “52 долоо хоног” хадгаламжийн чалленжэд нэгдэж амжсан уу?

Бүхий л амьд биет 365 хоногийг 52 долоо хоногийн эргэлтээр өнгөрүүлэн бүтэн нэг жилийг үдэж цаг хугацаа хэмээх хэзээ ч удирдаж чадахгүй зүйлдээ захирагдан амьдардаг. Харин ухамсарт хүмүүн цаг хугацааг удирдаж чадахгүй ч өөрөө өөрийгөө захиран цаг хугацаагаа зохицуулж чаддаг нь гайхалтай.

Та “52 долоо хоног” хадгаламжийн чалленжэд нэгдэж амжсан уу?
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Иймээс энэ богино хугацааг өөртөө зориулан ямар нэгэн хүсэл, зорилгоо биелүүлж, өөрөө өөрийгөө ялан дийлэх хэрэгтэй. Таны хамгийн том өрсөлдөгч бол та өөрөө. Харин өөрөө өөртөө ялагдах энгийн тайлбар нь “маргааш” гэдэг үг. Бүсгүйчүүд “яг маргаашнаас турна” гэсэн үгээр өөрийгөө хуурч, залуучууд “би маргааш тамхийг хаяна” гэдэг үгээр өөрийгөө хордуулсаар байдаг. Тэгвэл бидний хийх ёстой хамгийн энгийн нэг зүйл бол цаг хугацаатай уралдаж, яг одооноос “хуримтлалтай” болох юм.

Та Дэлхийн 100 гаруй улс оронд түгээн дэлгэрсэн “52 долоо хоног” хуримтлалын чалленжийн талаар сонсож байсан уу?

Энэ нь “Нэг жил буюу 52 долоо хоног”-ийн хугацаанд 7 хоног бүр тодорхой дүнгээр мөнгө хадгалж, өөрийн санхүүгийн сахилга батыг сайжруулахын зэрэгцээ өөртөө дарамт багатайгаар хуримтлал үүсгэх хадгаламжийн чалленж юм.

Хэрэв та дээрх чалленжэд нэгдэж, өөртөө зорилго тавин богино хугацаанд хуримтлалтай болохыг хүсч байвал Капитрон банкны “52 долоо хоног” хадгаламжийг сонгохыг зөвлөж байна.

Капитрон банк “52 долоо хоног” хуримтлалын бүтээгдэхүүн нь дараах хоёр төрлийн нөхцөлтэй:

1. “Өсөх орлогын нөхцөлтэй 52 долоо хоног” хадгаламж:

Энэхүү хадгаламжийн нөхцөлийг сонгосон бол та 52 долоо хоногийн турш хадгаламжаа 7 хоног бүр тогтмол 1,000 төгрөгөөр нэмэгдүүлэн мөнгөн орлого хийх боломжтойгоос гадна хуримтлал үүсгэх шинэ дадал хэвшилтэй болох сайн талтай.

Харилцагч дараах байдлаар хадгаламж үүсгэнэ:

1 долоо хоногт – 1000₮

2 долоо хоногт – 2000₮

3 долоо хоногт – 3000₮

4 долоо хоногт – 4000₮

5 долоо хоногт – 5000₮

6 долоо хоногт – 6000₮

7 долоо хоногт – 7000₮

8 долоо хоногт – 8000₮

9 долоо хоногт – 9000₮

10 долоо хоногт – 10000₮

.

.

.

52 долоо хоногт – 52000₮ гэсэн дараалаар 7 хоног бүр хадгаламжиндаа орлого нэмж, хугацааны эцэст өөрийн цуглуулсан 1,378,000₮-ийн хуримтлал дээрээ банкнаас нэмэлт хүү тооцуулан авах боломжтой.

2. “Уян орлогын нөхцөлтэй 52 долоо хоног” хадгаламж:

Харин энэхүү нөхцөл нь 300,000 хүртэлх төгрөгийг өөрийн хадгаламжиндаа 7 хоног бүр тогтмол нэмэх, эсвэл 1 дэх долоо хоногт 52,000₮, 2 дахь долоо хоногт 51,000₮, 3 дахь долоо хоногт 50,000₮, 4 дэх долоо хоногт 49,000₮ гэсэн дарааллаар бууруулж, орлого нэмэх байдлаар өөрийн сонирхолд нийцүүлэн сонгож болно.

Та “52 долоо хоног” хадгаламжийг Капитрон банкны салбар нэгжид хандаж, дээрх хоёр нөхцөлөөс өөрт тохирох нөхцөлийг сонгож хадгаламжийн дансаа нээлгээрэй. Ингэснээр долоо хоног бүр хадгаламжиндаа гэрээний дагуу орлого хийж, жилийн 6% хүүн дээр хүүгийн өгөөж 14.20%-ийн  хүүг нэмж тооцуулан, жилийн 20.20%-ийн хүүгээр хуримтлалаа өсгөх боломжтой.

“52 долоо хоног” хадгаламжийн дансандаа мөнгөн орлогыг аль ч банкны цахим үйлчилгээг ашиглан хийх боломжтой. Мөн орлого хийх хугацааг сануулах мессеж гар утсанд тогтмол илгээх бөгөөд чалленжийг 2-оос дээш удаа зөрчсөн тохиолдолд “52 долоо хоног” хадгаламжинд жилийн 6%-ийн хүү бодогдохыг анхаарна уу. Танд амжилт хүсье!

Мянгаар эхэлж, саяыг хуримтлуулъя.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.