Өмссөн дотуур хувцсаа зарж мөнгө олдог бүсгүйчүүд

Эмэгтэй хүний дотуур хувцаснаас таашаал авдаг хүмүүс бий. Үүнийг дагаад хэрэглэсэн дотуур хувцасныхаа тусламжтайгаар хангалттай хэмжээний орлого олох боломж гадаадын орнуудад байдаг гэнэ. Хэсэг бүлэг британи бүсгүйчүүд бохир дотуур хувцас, хөхний даруулгаа 1000 фунтээр дэлхийн өнцөг булан бүрийн гаж донтнуудад зардаг байна.

Өмссөн дотуур хувцсаа зарж мөнгө олдог бүсгүйчүүд
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Эдгээр бүсгүйчүүд хэрэглэсэн дотуур хувцсаа цахим сүлжээнд худалдаалснаар хангалттай их хэмжээний орлогыг олдог гэнэ.  Тэд өмссөн дотуур хувцсаа төрөл бүрийн цахим дуудлага худалдаанд оруулж зардаг бөгөөд гаж донтонгууд эдгээр хувцаснуудыг худалдаж авахын тулд олон зуун фунт төлөхөд бэлэн байдаг аж.

Порно одод өөрийн хэрэглэсэн дотуур хувцсыг шүтэн бишрэгчиддээ худалдаалж эхэлснээр хэрэглэсэн дотуур хувцасны худалдах үйл ажиллагааны эхлэл тавигджээ. Зарим бүсгүйчүүд үүнийхээ ачаар хангалттай хэмжээний орлого олж чадсан байна. Хоригдлуудад хэрэглэсэн дотуур хувцсаа зарах үйл  явдлыг харуулдаг "Orange Is The New Black" (2015) цуврал гарснаар болсноор энэ наймаа эрчимтэй хөгжсөн байна. Pantydeal.com хэмээх сайт дээр өмнө нь 150 ширхэг хэрэглэсэн дотуур хувцсыг худалддаг байсан бол одоо энэ тоо 1000 хүрсэн аж.

Нийгмийн төрөл бүрийн давхаргын бүсгүйчүүд ийнхүү өөрт хэрэгцээгүй болсон хуучин зүйлээ зарж, нэмэлт орлогыг олдог байна. Цахим сүлжээнд туршлагатай хэрэглэсэн дотуур хувцасны худалдаачин бүсгүйчүүд хэрхэн амжилттай наймаа эрхлэх тал дээр зөвлөгөө өгсөн блогууд хүртэл байдаг гэнэ.

Гурван британи бүсгүй өөрсдийнхөө энэхүү хачирхалтай бизнесийн талаар дэлгэрэнгүй ярьсан бөгөөд энгийн нэгэн хог хаягдал гаж донтон хүмүүсийн хувьд бараг л "үнэт эдлэл" болдог байна.

34 настай Пэйж Фокс нь Истбурнд амьдардаг. Тэрээр захиалгат үйлчилгээний компанийг удирддаг хэдий ч өөрийн хачирхалтай сонирхлын ачаар сард 5000 фунтын нэмэлт орлогыг олдог аж.  

Тэрээр өмссөн оймс болон гутлаа Инстаграм дээр 4 жилийн турш худалдаж байгаа гэнэ.  Хөгжмийн салбарт ажилладаг бүсгүйн найз цахим сүлжээнд Пэйжйин хөлний зурагтай хуудас нээж, хөл нь хөлөрч, оймс болон гутал нь таатай үнэртэй болдог талаар бичсэн аж. Сарын дотор уг хуудас 10000 дагагчтай болжээ. Үүний дараагаар шаргал үст бүсгүй өөрийнхөө зургийг бүтнээр нь  оруулж, царайгаа хүртэл харуулсан байна.

Залуучууд бүсгүй  рүү бичиж, түүний хэрэглэж байсан зүйлээс юу худалдаж авах боломжтой талаар асуудаг гэнэ.  Тэрээр хэрэглэж байсан гутлаа 50-100 фунтээр, долоо хоног өмссөн оймсоо 20 фунтээр зардаг.

Худалдан авагчдын фантастик сэтгэлгээ Пэйжийн гайхшралыг төрүүлдэг ч тэр энэ талаар бодохгүй байхыг хичээдэг. Жишээлбэл:  хэрэглэгчдийн нэг нь түүнийг хөлнийхөө зургийг сэрээтэй, салаттай тавганд хийж дарахыг хүссэн байна. Тэр бүсгүйн хөлийг идэж байгаа мэт мэдрэмж авахын тулд энэ гуйлтыг тавьсан аж. Зарим залуучуудын хүсэлт түүнд хэтэрхий хачирхалтай жигтэй санагддаг учир тэр хариу өгдөггүй байна.  Үүнээс гадна залуучууд түүнд үнэтэй туфли, бэлэг бэлэглэдэг аж.

Фоксын ойр дотны хүмүүс түүний энэхүү хачирхалтай бизнесийн талаар мэддэг ч огт эсэргүүцдэггүй байна.  Зарим бүсгүйчүүд энэ төрлийн бизнес эрхлэхийг хүсэж, бүсгүйгээс зөвлөгөө авдаг. Саяхан Пэйж өөрийн гэсэн вэб-сайттай болж, эмэгтэйчүүдийг шүтэн бишригчдэд зориулж олон сонирхолтой зүйлсийг оруулсан аж.

20 настай Натали -Жо  Мэйсон -Браун нь Ланкастерийн тайчигч бөгөөд тэрээр өөрийн хэрэглэсэн дотуур хувцсыг 2 жилийн турш зарж, 12000 фунтын орлогыг олсон байна.

Бүсгүй өөрийн өмсөж байсан дотуур хувцас болон гутлыг Snapchat-аар зарж, сард 300-500 фунтын нэмэлт орлогыг олдог гэнэ.  Бүтэн өдрийн турш өмссөн нэг ширхэг дотуур хувцас \турсик\-ийг тэрээр 20-30 фунтээр зардаг байна.  Бүсгүйн эрхлэж буй бизнес түүний найз залуучуудад таалагдахгүй байсан учир тэр одоогийн байдлаар ганц бие байгаа аж.  Найз залуутай болсон тохиолдолд тэр энэхүү бохир бизнесээ орхихоор төлөвлөжээ.

Тэрээр мөн л эрчүүдээс хачирхалтай саналуудыг хүлээж авдаг гэнэ. Жишээлбэл: хэрэглэсэн секс тоглоомоо угаахгүйгээр шуудангаар илгээх гэх мэт. Гэхдээ Натали энэ төрлийн зүйлийг хийхэд бэлэн биш байгаа учир уг саналыг хүлээж аваагүй аж. Зарим эрчүүд Наталид сэтгэлээ илэрхийлж үнэртэй ус, тансаг дотуур хувцсыг илгээдэг байна.

Дотуур хувцаснаас гадна тэр хуучин гутал, бариу өмд болон өөрийнхөө биеийн үнэр шингэсэн зүйлсийг зардаг. Өмнө Натали бизнес зохион байгуулагч хийдэг байсан ч гэнэтхэн нэг өдөр ажилгүй болсон юм.  Бүсгүйд яаралтай мөнгөний хэрэгцээ гарах үед тэр тайчигч бүсгүйн ажил хийх болсон бөгөөд нэг шөнийн дотор 3000 фунтын орлоготой ажиллах болжээ. Үүнээс гадна тэрээр цахим сүлжээнд нүцгэн зураг, бичлэгээ зарж нэмэлт орлого олдог байна.

Бохир бизнесээс олсон мөнгөөрөө тэр брендийн цүнх, гутал худалдаж авдаг аж. Одоо бүсгүй автомашин  худалдаж авахын тулд хуримтлал үүсгэж байгаа бөгөөд энэхүү бизнесийнхээ тусламжтайгаар 30 нас хүртлээ хөл дээрээ бат зогсож чадна гэдэгтээ итгэлтэй байгаа юм.

Лондонгийн 33 настай Элиза Уйалд бүжигчин, моделоор ажилладаг. Тэрээр өнгөрсөн жил өөрийн өмсөж байсан гутлаа зарснаар 2000 фунтын нэмэлт орлоготой ажиллажээ.

Жилийн өмнө нэг залуу Twitter-ээр бүсгүйд хандаж өмсөж байсан арьсан өмдөө түүнд зарахыг хүссэн байна.  Харин дараа нь тэр хөлсний үнэр шингэсэн гутлыг нь мөн авахыг хүссэн бөгөөд энэ нь Элизагийн бизнесийн эхлэл болсон юм. 

Харин одоо хатагтай Уайлд өөрийн хэрэглэсэн, хуучин хувцсаа хэд хэдэн сайт-аар зардаг байна.  Хэрэглэсэн гутал 100 фунтын үнд хүрэх бөгөөд бүсгүйн худалдаа амжилттай болж тэрээр сард 200 фунтын нэмэлт орлоготой ажилладаг.  Худалдан авагчид аль болох их үнэртэй, хөлийн ул мөр гарсан гутал авахыг хүсдэг аж.

Хэдийгээр бүсгүйн хөл хөлөрдөггүй ч тэр боломжоороо гутландаа үнэр оруулж, хэв гаргахыг хичээдэг байна.  Худалдан авагчдын нэг нь түүнд хэд хэдэн туфль явуулж, түүнийг өмсөх өгөхийг хүссэн аж. Ийнхүү гутал өмсөхөд 20-50 фунтын төлбөрийг тэр захиалагчаас авдаг.

Элизагийн ойр дотныхон болон түүний найз нөхөд бүсүйн энэхүү хачирхалтай ажлын талаар мэддэг ч бусдын бодол түүнд хамаагүй гэнэ.  Тэрээр шөнийн клубт өмсөж бүжиглэсэн туфлээ зарж, хангалттай хэмжээний орлого олдог байна.

Зарим хүмүүсийн хачирхалтай төсөөлөл, бусдын ашигтай бизнес болж байгаа юм.  Бүсгүйчүүдэд гаж донтнууд тэдний хувцсаар юу хийх нь сонин биш. Бохир бизнес дэлхий даяар алдартай болж, олон олон бүсгүйчүүд энэ бизнест татагдсаар л..

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()