Дэлхийн хамгийн өгөөмөр тэрбумтан Чарьлз Фини

2020 оны байдлаар Чарльз тэрбумтан биш бөгөөд ердөө 2 сая долларын хөрөнгөтэй нэгэн болжээ. Тэрээр өөрийн хөрөнгийн 99% буюу 7 тэрбум долларыг хандив, сайн үйлсийн аянд зориулсан аж. Итгэхэд бэрх сонсогдож байгаа биз. Ийнхүү их хэмжээний хандивын үйл ажиллагааг тэрээр нууцлаг байдалтайгаар олон жилийн турш явуулсан байна. Энэ мэдээлэл 2012 онд л олны өмнө ил гарсан бөгөөд Фини өөрийнхөө талаар багахан нууцыг дэлгэсэн аж. Өнөөдөр тэрээр төгс баяны нүүр царай болж, олон олон баячуудад үлгэр дуурайлал үзүүлж байгаа юм.Ингээд нууцлаг ноёнтонтой дэлгэрэнгүй танилцацгаая.

Дэлхийн хамгийн өгөөмөр тэрбумтан Чарьлз Фини
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

“Энэ яваа насандаа сайн зүйл хийхийг хүсэж буй хүмүүсийн хувьд Фини бол хамгийн том жишээ, түлхэх хүч билээ”. -Билл Гейтс

 

1 $15-ын цагтай тэрбумтан

Чарльз гэгч хэн болох нь төдийлөн тодорхойгүй бөгөөд түүний өгсөн хандиваас үл хамаарч Чарльзийг харамч, нарийн гэж хэлэх хүн олдох болов уу. Жишээлбэл: Тэрбумтны охидын нэг болох Бейли нэгэн эвгүй байдлын талаар ярьсан байна.  Нэг өдөр түүний эцэгт олон улсын ярианы их хэмжээний төлбөрийн тооцоо ирсэн гэнэ. Энэ нь Бейлигийн найзтайгаа ярьсан төлбөр байжээ. Гэнэт их хэмжээний төлбөрийн хуудас авсан Фини гэрийнхээ утсыг салгаж, Бейлиг гар утсаа ашиглаж яриад төлбөрөө өөрөө төлөх хэрэгтэй гэдгийг сануулсан байна. Харин төлбөрийн хуудсыг тэр Бейлигийн найзын аав руу илгээж хувааж төлөхийг санал болгосон гэнэ. Үүнээс гадна хэдийгээр Чарльз тэрбумтан ч хүүхдүүд нь цалин багатай ажил хийж өөрсдийн хэрэглээний мөнгийг олж байжээ. Жишээлбэл: амралтынхаа үеэр тэд  зөөгч, касс хийдэг байсан аж.

$15-ын цагтай тэрбумтан

Өөрийнхөө хэрэгцээ шаардлагад ч Чарльз Фини төдийлөн их хэмжээний мөнгө зардаггүй. Жишээ нь тэрээр замдаа таарсан энгийн дэлгүүрээс худалдаж авсан 15 долларын цагийг зүүдэг байна. Яагаад хямдхан цаг зүүх болсон талаар асуусан сэтгүүлчийн асуултанд Фини “Энэ цаг ч тэр, 15 мянгын үнэтэй Ролекс ч тэр адилхан л цаг заана” гэжээ. Үүнээс гадна тэрбумтан хувийн автомашингүй аж. Хэрвээ хаа нэг тийшээ явах хэрэг гарвал тэр таксинд суух эсвэл метрогоор явдаг байна. Онгоцонд суухаар бол энгийн нислэгээр л ниснэ.  Учир бизнес нислэг болон энгийн нислэг яг ижилхэн нэг цагт л ирнэ. Мэдээж, түүнд тансаг зэрэглэлийн завь, хаус байхгүй. Гэхдээ тэр дэлхийн өнцөг булан бүрт үл хөдлөх хөрөнгө түрээслэдэг бөгөөд энэ нь зөвхөн сайн дурын үйл ажиллагаанд ашиглахад зориулагдсан энгийн байшин байдаг аж.

“Би хүмүүст хэрхэн мөнгөө зарцуулах талаар зааж өгөхийг хүсэхгүй байгаа ч ухаалгаар зарцуулахыг зөвлөж байна”.  Чарльз Фини

“The Atlantic Philanthropies” сайн дурын сангийн гишүүн Крис Ойчслигийн хамтаар Фини нэгэн удаа Вьетнамыг зорьсон байна. Тэд хамтдаа хамгийн хямд зочид буудлын өрөөнд буудалласан боловч Крисийг Зул сараас өмнө гэр бүл рүүгээ харихад нь туслаж Фини багагүй мөнгийг зарцуулсан аж.

2 Их хямралын үед төрсөн

Чарльз бол Их хямралын үед, ирланд цагаачдын гэр бүлд төрсөн байна. Эцэг нь жижигхэн хотод даатгалын ажилтан хийж байсан бол, ээж нь Улаан Загалмайд асрагчаар ажиллаж байсан гэнэ. Түүний гэр бүл хүнд хэцүү амьдралтай байсан учир мөнгө олохын тулд бяцхан Чарльз хүртэл ажил хийх хэрэгтэй болжээ. Тэрээр өвс хадаж, цас цэвэрлэж, гольфийн талбайд бөмбөг цуглуулж байсан аж. 17 насандаа цэргийн албанд мордсон Фини Солонгосын дайнд холбоочноор явсан байна. Дайнаас ирмэгцээ тэрээр ахмад дайчдад зориулагдсан тэтгэлэгт хамрагджээ. Цэрэгт явсан хөвгүүд энэхүү мөнгийг ямар нэгэн зүйл худалдаж авахад ашиглаж байсан бол Чарльз боловсрол эзэмшихээр шийдэж Корнеллийн сургуульд, зочид буудлын ажилтны чиглэлээр элсэж орсон байна.

Бусдын адилаар амьдрахад Чарльзийн гэр бүлийн орлого хангалтгүй байсан учир тэр ангийнхаа хүүхдүүдэд өглөөний цай зарах болжээ. Ингээд тэрээр "Хавчуургатай талхны эр" гэх хочийг авсан аж. Корнеллийн сургуулийг төгссөний дараа Чарльз Францад үргэлжүүлэн сурах болсон бөгөөд өөрийн бизнесийг өргөжүүлсэн байна.  Тэрээр энэ удаад өглөөний цай төдийгүй согтууруулах ундааг ангийнхаа хүүхдүүдэд бус харин америкийн усан цэргүүдэд зарах болжээ. Солонгост дайнд явсны ачаар Фини усан цэргийнхэнтэй маш амархан эв зүйгээ олж байсан гэнэ. Хэсэг хугацааны дараа согтууруулах ундаан дээр тамхи, үнэртэй ус, дурсгалын бэлэг, гоёл чимэглэлийг зэргийг зарах болсон аж.  1964 оноос энэ нь "Duty Free Shoppers" болж багагүй ашгийг авчрах болжээ.

Их хямралын үед төрсөн

3 Үзэсгэлэнтэй япон бүсгүйчүүд амжилтын үндэс

Тэрээр "Duty Free Shoppers" -ийн ажилчдыг сонгохдоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг сонгодог байсан бөгөөд энэ нь гоо үзэсгэлэнгээр жуулчдын анхаарлыг татахад чиглэж байсан гэнэ. Учир нь 1964 онд Токиод Олимпийн наадмыг тохиолдуулан дайны дараах Япон нутгийн иргэддээ зориулж хилээ нээсэн юм.  Ингээд Япончууд тэр даруй хилийн дээс давж дэлхийн үзэсгэлэнтэй газруудаар аялах болсон аж. Үүний тоонд мэдээж Франц багтана.

Үүннэс гадна Чарльз өөрийн нутагтаа хэд хэдэн хөтөчийг авчирч, тэдний тусламжтайгаар "Duty Free" дэлгүүрээ сурталчилж байсан юм. Энэ үйл ажиллагаа ч амжилттай хэрэгжиж, дэлгүүрийн орлого ч хангалттай өсжээ. "Duty Free" -ээр хоёрдахь удаагаа үйлчлүүлж буй Япон жуулчид их хэмжээний худалдан авалт хийж байгааг ажигласан Фини жуулчдын хамгийн ихээр аяладаг маршрутыг судлаж нэмэлт дэлгүүрээ байгуулсан гэнэ.

Ингээд уг бизнес Франц төдийгүй АНУ, Хонконг гэх мэт аялал жуулчлал ихээхэн хөгжсөн орнуудаар тархжээ. Жуулчдын аялалын маршрутыг тогтоохын тулд Фини шинжээчдийг түрээслэж байсан бөгөөд санхүүгийн тал дээр огт нарийлдаггүй байсан гэнэ. Жишээлбэл: Тэрээр Сайпан арал дээр 5 сая долларын үнэ бүхий нисэх онгоцны буудлыг барьж, хожим нь "Duty Free" дэлгүүрээ нээж илүү их ашгийг олсон байна.

Үзэсгэлэнтэй япон бүсгүйчүүд амжилтын үндэс

4 Буяны ажил

Финиг "The Atlantic Philanthropies" сайн дурын сантай холбоотой болох талаар мэдээлэл 1997 онд цацагдсан бөгөөд энэ үед "Duty Free Shoppers"-ыг "LVMH" корпораци худалдаж авсан байжээ. Өөрөөр хэлбэл, тэр өөрийн бүх хувьцааг энэ санд өгсөн гэсэн үг юм. Үүний дараа Фини “амьд байгаа дээрээ харамгүй бусдад тусал, өг” гэсэн өөрийн философийг орон даяар сурталчлах болжээ. Үүнээс болж Уоррен Баффетт нь Чарльзийг "Giving Pledge" төслийн тэргүүн гэж нэрлэсэн байна. Учир нь дэлхийн томоохон баячууд энэхүү сайн дурын үйл ажиллагаанд өөрийн эд хөрөнгийн бараг л тал хувийг хандивласан аж.

“АНУ-ын иргэдийн хувьд амьд байгаа дээрээ орлогынхоо ихэнхи хувийг сайн дурын үйл ажиллагаанд зарцуулсан нь хамгийн тохиромжтой. Учир нь нас барсан тохиолдолд АНУ-ын иргэдийн хөрөнгийн ихэнхи хувийг улс хурааж авдаг”. Чарльз Фини

Буяны ажил

Фини өөрийгөө үнэнч нэгэн гэж хэлдэггүй. Учир нь тэрээр олон жилийн турш  татвараас зугатаж байсан аж.       Түүний компани нь Бермудын арал дээр бүртгэлтэй байсан учир захирал нь франц эхнэр нь байсан гэнэ. Үүнээс гадна бизнест оруулж буй зоос бүр нь түүнд хангалттай хэмжээний орлого авчрах, эсвэл үр ашгийг дагуулах ёстой байжээ. "Atlantic Philanthropies" компани нь хэнд туслахаа өөрөө шийдвэрлэдэг бөгөөд  хамгийн гол нь бизнес төлөвлөгөө нь тодорхой, шилэн байх ёстой аж. Хэрвээ дээрх шаардлагыг хангаагүй бол хөрөнгө оруулалтыг зогсоох, эсвэл хамгийн бага хэмжээ хүртэл нь бууруулдаг байжээ. Мөн нутгийн баячуудын нэг болон төр тухайн хувь хүн, байгууллагад хамтран хөрөнгө оруулалт хийнэ гэсэн тохиолдолд Фини хөрөнгө оруулалт хийж туслах зөвшөөрлийг өгдөг байна.

Ирландын сургалтын системийг өөрчлөх арга барилд тэр яг энэ аргаар тусалсан юм. Чарльз тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, төрөөс 1,3 тэрбум долларын хөрөнгө оруулалт мөн хийсэн байна. Өмнө нь хэн ч Ирландад Фини шиг их мөнгөний хөрөнгө оруулалт хийж байгаагүй гэнэ. Энэ хөрөнгө оруулалтаа тэрээр "Хэдийгээр би АНУ-д төрсөн ч түүхээ судлаж үзэх юм бол ирландын нэгээхэн хэсэг"  хэмээн тайлбарласан байна. Үүнээс гадна, эрдмийн гараанд нь тус болсон Корнеллийн сургуульд тэрээр 350 сая долларын хандив өргөжээ. Одоогийн байдлаар уг  сан нь дэлхийн өнцөг булан бүрт сайн дурын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнд ядуу буурай орон болох Афганистан, Иран, Хар Африкуудын орнууд багтана.

Би мөнгө өгөөд газраас эмнэлэгийн барилга, их сургууль ургаж байгааг хараад маш их таашаалыг мэдэрдэг”. Чарльз Фини

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()