Хамгийн өндөр IQ-тэй өнөө цагийн алдартнууд

Дэлхийн олон хүний шүтээн болсон зарим алдартнууд үзэсгэлэнтэй гадаад төрх, авъяас чадвараараа төдийгүй Эйнштейний түвшинд хүрэхүйц ухаалаг байдлаараа тэрхүү өндөрлөгт хүрч чаджээ. Ингээд эдгээр алдартнуудтай танилцацгаая.

Хамгийн өндөр IQ-тэй өнөө цагийн алдартнууд
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

10 Жеймс Франко (James Franco) - 130

Холливудын алдарт жүжигчин тэрээр нүдэнд дулаахан төрхтэйгөөс гадна өндөр IQ-тэй гэнэ. “Spider Man 3” кино зураг авалтын үеэр тэр Калифорнийн их сургуульд суралцахаас гадна Колумбийн болон Нью-Йоркийн их сургууль, Брүүклины коллеж зэрэгт давхар суралцаж байжээ.

Жеймс Франко (James Franco) - 130

9 Арнольд Шварценеггер (Arnold Schwarzenegger) - 135

Арнольд Шварценеггер гэх нэрийг сонсох үед хүмүүсийн бодолд мужийн амбан захирагч, бодибилдингийн тамирчин, жүжигчин зэрэг нэн түрүүнд орж ирдэг болов уу. Гэтэл үнэн хэрэгтээ тэрээр сайхан бие галбиртай төдийгүй хамгийн ухаалаг жүжигчдийн тоонд багтдаг байна шүү.

Арнольд Шварценеггер  (Arnold Schwarzenegger) - 135

8 Натали Портман (Natalie Portman) - 140

“Black swan” киноны жүжигчин бүсгүй тэрээр Харвардын их сургуулийн бакалаврын дипломтойгоос гадна 6 гадаад хэл мэддэг гэнэ шүү.

Натали Портман (Natalie Portman) - 140

7 Мадонна - 140

Мадонна Мичиганы хөгжмийн, театрын болон бүжгийн сургуульд суралцаж байжээ. Нью-Йорк руу нүүх хэрэгтэй болсон учраас Мадонна сургуулиа төгсөж чадаагүй ч бүжгээрээ үргэлжлүүлэн хичээллэсэн юм.  1992 онд тэрээр "Maverick Records" дуу бичлэгийн студи байгуулсан бол, 2007 онд "Live Nation"-тай 120 сая долларын гэрээ байгуулсан байна.

Мадонна - 140

6 Мэрил Стрип (Meryl Streep) - 143

Оскарын шагналт жүжигчин маань мэргэжлийн чадвараараа төдийгүй ухаалаг байдлаараа гайхагддаг. Коллежид суралцаж байхдаа тэрээр сургуулийнхаа бахархал болсон оюутан байв. Харин дараа нь Йелийн их сургуулийн драмын ангид элсэн орсон байна.

Мэрил Стрип  (Meryl Streep) - 143

5 Синди Кроуфорд (Cindy Crawford) - 154

Загвар өмсөгчдийг мунхаг байдаг гэдэг ойлголтыг Синди үгүйсгэж байгаа юм. Моделийн бизнест хөл тавихаасаа өмнө тэрээр АНУ-ын Иллиной мужийн Хойд өрнөдийн их сургуульд химийн чиглэлээр суралцаж байжээ. Тиймээс хүнийг зөвхөн  гадаад төрх болон мэргэжлээр нь дүгнэх хэрэггүй.

Синди Кроуфорд (Cindy Crawford) - 154

4 Лиза Кудроу (Lisa Kudrow) — 160

Фибигийн дүрд өөр жүжигчнийг тоглож байна гэж төсөөлшгүй. Хэрвээ ойр дотных нь хүмүүс түүнийг мэргэжлээ солихыг шаардаагүй байсан бол тэр өдийд биологич болж, судалгаа шинжилгээний ажил хийж явах байжээ.

Лиза Кудроу (Lisa Kudrow) — 160

3 Квентин Тарантино (Quentin Tarantino) - 160

Бүх цаг үеийн шилдэг найруулагчдын нэг тэрээр ахлах сургуулиа ч төгсөөгүй, найруулагчийн сургуульд ч сураагүй нэгэн гэнэ. 15 насандаа сургуулиасаа хөөгдсөний дараа тэр кино прокатын газар ажилд орж, олон тооны кино үзсэн байна. Харин дараа нь Жеймс Бестийн жүжигчний урлагийн сургуульд суралцаж, алдартай жүжигчидтэй танилцжээ. Тэрээр кино үзсэнээр найруулагчийн чадварт суралцсан гэдгээ огт нуудаггүй.

Квентин Тарантино (Quentin Tarantino)  - 160

2 Эштон Катчер (Ashton Kutcher) - 160

Хэдийгээр Эштон Катчер ухаан муутай залуугийн дүрийг ихэвчлэн бүтээдэг ч бодит амьдрал дээр яг эсрэгээрээ. Зүрний хүнд өвчтэй байсан ихрийн өрөөсөн ахыгаа тэрээр өөрөө эмчлэхийн тулд Айовагийн их сургуульд инженер-биохимичээр элсэж орсон байна. Гэхдээ хожим нь Эштон жүжигчин, модель болжээ.

Эштон Катчер (Ashton Kutcher) - 160

1 Роуэн Аткинсон (Rowan Atkinson) - 178

Роуэн Аткинсоныг хүмүүс хөгжилтэй боловч цоо эрүүл бус Мистер Бин гэдгээр нь сайн мэднэ. Гэтэл бодит амьдрал дээр Рован биширмээр ухаалаг, өндөр боловсролтой хүн юм. Тэрээр Ньюкаслын инженерийн сургуульд суралцаж, дараа нь Оксфорд дахь Хатан хааны сургуульд элсэн оржээ.

Роуэн Аткинсон (Rowan Atkinson) - 178

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()