Өвөрмөц төрх, галбирынхаа ачаар модель болсон барилгачин бүсгүй

2020-09-17, 15:49
25,366

Хэдэн жилийн өмнө загварын салбарын хатуу стандартыг хангасан цөөхөн хэдэн хүмүүс л тэрхүү ертөнцөд хөл тавих боломжтой байв. Харин өнөөдөр бүх зүйл өөрчлөгдсөн. Бие даасан агентлагууд аль болох стандарт бус төрхтэй хүмүүстэй хамтарч ажиллахыг эрэлхийлж байна. Оросын загвар өмсөгч Надежда Лертуло "Лумпен" агентлагтай нэг жил гаруй хугацаанд хамтран ажиллаж, шоу, зураг авалтуудыг өөрийн барилгынхаа ажилтай хослуулж байгаа юм.

Өвөрмөц төрх, галбирынхаа ачаар модель болсон барилгачин бүсгүй
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Надя Лертуло "Vetements" загварын шоунд оролцож, "Elle Russia", "Flacon" сэтгүүлийн зураг авалт, "My Dear Petra" дотуур хувцасны брэндийн зураг авалт болон бусад сонирхолтой төслүүдэд оролцож байсан юм. Үүний зэрэгцээ тэр үндсэн ажлын байр болох барилгын талбайгааа орхихоор төлөвлөөгүй байгаа ажээ.

Надежда асрамжийн газар өсч хүмүүжсэн тул түүний бага насыг сайхан гэж болохгүй. Тэрбээр дуугүй, юманд үл итгэсэн хүүхэд байсан тул сэтгэл мэдрэлийн эмнэлэгт байнга үзүүлдэг байжээ.

Бүсгүйд сайн ажил олоход хэцүү байсан тул тэрбээр олон газар сольж, нэмэлт ажлын байраас хэзээ ч татгалздаггүй байв. Түүний цаашдын амьдрал ч таагүй зүйлсээр дүүрэн байжээ. Нэг удаа түүнийг ажил дээрээ байхад гэрийнх нь хаалгыг эвдэн орж, бүх зүйлийг нь хулгайлсан байсан юм.

Гэсэн хэдий ч Надя бууж өгөлгүй барилгын сургуульд сурч, Москвад нэг өрөө байртай болжээ. Орон сууц нь маш хуучны, бохир, тэр ч байтугай залгуур байхгүй байсан ч бүсгүйд энэ нь хамгийн тохь тухтай санагджээ. Барилгачинд шаардлагатай бүх зүйлийг мэдэж, хийж чаддаг болсон тэрээр гэрийнхээ бүх засварыг өөрөө хийжээ.

Анх стандарт бус загвар өмсөгчдийн "Люмпен" агентлагийн талаар Надягийн зураач найз түүнд ярьж байжээ. Тэрбээр Надягийн ер бусын бие загварын ертөнцөд эрэлттэй байж магадгүй гэж үзсэн байна. 

“Би үнэхээр өөрийгөө гаж хүн гэж боддог ч би үүнд дуртай. Одоо загварын салбарын олон хамт олноосоо олон сайхан урам авдаг, тэд намайг дажгүй, царай зүс сайтай гэж хэлдэг. Гэхдээ зарим нь "Хөөе, энэ чинь эмэгтэй хүн биш байна шүү дээ" гэж дуу алддаг" хэмээн тэрээр Афиша Дайли сэтгүүлд хуваалцжээ.

Надя Лертуло Люмпений загварын агентлагтай дөрөв дэх жилдээ хамтран ажиллаж байна. Тэрбээр зөвхөн загварын шоу, сурталчилгааны зураг авалтад оролцоод зогсохгүй телевизийн шоу, тэр ч байтугай томоохон кинонд тоглож байсан. 

“Би энэ өвөл анх удаа шоунд оролцсон. Энэ бол Парис дахь "Vetements" брэндийн шоу байсан. Надад маш амархан байсан, би огтхон ч айгаагүй. Ерөнхийдөө нүүр будалт хийдэг хүмүүс, уран бүтээлчид, стилистууд, хувцас урладаг хүмүүс бол маш бүтээлч, тааламжтай хүмүүс байдаг. Тайзны ар тал бол цэвэр энерги юм! "

Дотуур хувцастай зураг авалтанд орох түүнд амархан байдаг, учир нь асрамжийн газрын хүүхдүүд бие биеэсээ огт ичдэггүй байсан гэж мөн ярьжээ. Надежда сайхан дотуур хувцастай байхдаа өөртөө итгэлтэй болдог гэдгээ тэгэхэд л мэдэж авчээ.

Загварын бизнес Надяд барилгын ажлаа орхиж болохоор сайн орлого авчирч эхэлсэн ч гэсэн тэрбээр "Өглөө нь би тайзан дээр гарч, орой нь би хэн нэгний нойлыг сольдог" гэж хошигнодог байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()