Дэлхийн хамгийн алдартай сиамын ихрийн гунигт түүх

Охидыг төрөх үед ээж нь тэднийг Бурхны гэсгээл хэмээн үзсэн байна. Учир нь тэрээр нөхрөөсөө бус харин өөр хүнээс хүүхэдтэй болсон байжээ. Охидын хувьд нэгнийхэн баруун ташаа нөгөө охины зүүн ташаатай нийлсэн байсан юм. Эх баригч эмч бүсгүйгээс охидыг худалдаж авахдаа бэлэн байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ үед охидын ээж маш ихээр баярлажээ. Ингээд 1930 оны үеийн хамгийн алдартай сиамын ихрүүдийн хүндхэн амьдралын эхлэл тавигдсан байна.

Дэлхийн хамгийн алдартай сиамын ихрийн гунигт түүх
НИЙСЛЭЛ SALE!
Хаах
Сурталчилгаа

1 Амьд хүүхэлдэй

Сиамын ихрүүд төрөх гэдэг үргэлж сенсаци болдог. Тиймээс ч английн Брайтон хотод 1908 оны 2-р сарын 5-нд охидыг эх барьж авсан эмч, тэдний биеийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг эрүүл мэндийн сэтгүүл дээр тусгайлан бичиж байсан юм. Охидод хагалгаа хийх ямар ч боломжгүй байсан гэнэ. Учир нь хагалгаа хийсэн тохиолдолд охидын нэг амь насаа алдах магадлалтай байжээ. Охидоо зарсан 21 настай бүсгүй Кейт Скиннерийн цаашдын амьдралын талаар хэн ч мэдэхгүй. Харин эх барьсан эмчдээ зарагдсан охид Дейзи болон Виолетта гэх нэртэй болж, Мэри Хилтон эмчийн Хилтон гэх овгийг авсан байна.

Үнэн хэрэгтээ эх баригч бүсгүй охидыг өрөвдсөндөө худалдаж аваагүй гэнэ. Тэрээр эдгээр хүүхдүүдийг ашиглаж их хэмжээний мөнгө олох боломжтой гэдгийг ойлгожээ. Тухайн үед төрөлхийн гажигтай хүмүүсийн шоу маш их алдартай байсан бөгөөд эзэд нь тэдний хөдөлмөрийг ихэнхидээ л мөлждөг байсан. Гэхдээ энэ шоуны ачаар хангалттай хэмжээний хөрөнгө хуримтлуулж, үр хүүхдүүдийнхээ хүрээлэлд аз жаргалтай амьдарч байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч багагүй бий.

Амьд хүүхэлдэй

Харин Дейзи (Daisy) болон Виолетта (Violetta) нарын хувь тавилан эсрэгээрээ байсан юм.  Тэд өргөмөл ээж болон тэдний гэр бүлийн өмч байсан гэхэд болно. 1942 онд охидын талаар бичсэн намтар дээр тэд Мэриг хэрцгий, өрөвч сэтгэлгүй эмэгтэй гэж үздэг байсан гэнэ. Тэрээр охидыг буруу алхам хийх бүрт, эсэргүүцэл илэрхийлэх бүрт шийтгэж байжээ.

Гэхдээ Мэри охидод гайхалтай боловсролыг олгосон. Түүний тусламжтайгаар охид дуулж, төрөл бүрийн хөгжмийн зэмсэг дээр тоглож сурсан бөгөөд энэ салбартаа багагүй амжилтыг олжээ. Тайзан дээр охид нуруугаараа налж сууж буй энгийн  бяцхан охид мэт харагдаж байсан аж. Тэд хоёул цайвар буржгар үстэй, өхөөрдөм даашинз,  бантиктай туфльтэй байсан юм. Үзэгчид охидын үзүүлбэрт маш дуртай байсан учир тоглолт бүрийн дараа сэтгэл хангалуун үлдэж байжээ.

2 Гэрээсээ алхам ч холдох боломжгүй

Гэвч Австралид охидын шоу үзэгчдэд таалагдсангүй. Гэхдээ энэ хотод Мэригийн төрсөн охин болох Эдит нөхөрт гарсан байна. Ноён Майер төрөлхийн нийтийн үзвэр зохион байгуулагчийн чадвартай байсан учир тэр охидын тусламжтайгаар хэрхэн мөнгө олох талаар арвин их мэдлэгтэй байжээ. Ингээд тэрээр охидыг АНУ руу аваачих саналыг гаргасан байна.

Гэвч АНУ руу нэвтрэх тийм ч амархан байсангүй. АНУ-ын удирдлаууд тэдний өргөмөл охид хөгжлийн бэрхшээлтэй учир өөрийн нутагтаа оруулахгүй гэсэн хоригийг тавьжээ.  Харин энэ үед Мэри хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний эрхэнд халдсан гэх мэдээллийг цацна гэж сүрдүүлснээр АНУ руу нэвтэрч чадсан байна.

Охидын үзүүлбэр шинэ ертөнцөд гайхалтай амжилтыг дагуулжээ. Тэд АНУ-ын өнцөг булан бүрт өөрийн тоглолт хийх болсон бөгөөд тэд долоо хоногт 5000 долларын орлоготойгоор ажиллаж байсан гэнэ. Гэвч энэ их мөнгөнөөс охидод сохор зоос  ч өгдөггүй байжээ.

Тэдний өргөмөл эх болох Мэри Хилтон нас барсан ч тэдний амьдрал өөрчлөгдсөнгүй. Харин ч эсрэгээрээ бүр хэцүү болжээ.  Мэригийн охин болох Эдит охидыг өөрийн эрхшээлд оруулсан байна.  Эдит болон түүний нөхөр Мэригээс ч илүү зэрлэг балмад байсан бөгөөд охидыг өөрийн хяналтанд байлгаж байсан аж.

Ямар нэгэн эсэргүүцэл илэрхийлэх төдийд  л тэд охидыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асрамжийн газар руу аваачна хэмээн сүрдүүлж байсан гэнэ. Охид гэрээсээ гарах ч хориотой байсан. Учир нь хэрвээ тэднийг гудамжинд зүгээр л харах боломжтой бол хэн тэдний харахын тулд мөнгө төлөх билээ.

Гэрээсээ алхам ч холдох боломжгүй

3 Боолчлолын төгсгөл

Гэхдээ Дейзи болон Виолеттаг орчноос бүрэн тусгаарлах боломж Майерийн гэр бүлд байсангүй. Эгч дүүс тоглолтонд оролцохдоо мэдээж бусад оролцогчидтой харилцаж байсан. Тэдний хамгийн дотны анд нь дэлхийн шилдэг илбэчин Гарри Гудини байжээ.

Тэрээр залуу одуудыг шүүхийн тусламжтайгаар эзнээсээ салах хэрэгтэй хэмээн зөвлөсөн байна. Тухайн үед охид 23 настай байсан бөгөөд санаандгүй байдлаар өөрсдийн агент Уильям Оливертой танилцаагүй байсан бол тэдний боолчлол хэр удаан үргэлжлэх байсныг хэн ч мэдэхгүй.

Тэд хамтдаа ихэнхи цагийг өнгөрүүлдэг байсан учир Оливерийн эхнэр Милдред нөхрөө охидтой хардсан байна.  Охид Оливерт “хайртай шүү” гэсэн захидал илгээсний дараа Милдред бухимдаж салах өргөдлөө өгчээ. Шүүх хуралдааны үеэр Милдред бүсгүйчүүдээс сэтгэл санааны гүн хохирол учруулсан хэмээн 250 мянган долларыг нэхсэн аж. Ингээд Майерчууд охидыг өмгөөлөгчтэй уулзуулсан байна.

Бүсгүйчүүд өмгөөлөгчтэй гурвуулахнаа үлдсэнийхээ дараа өөрсдийн амьдралын талаар түүнд дэлгэрэнгүй ярьж, өмгөөлөгч тэднийг Майерийн эсрэг гомдол гаргах хэрэгтэй хэмээн зөвлөжээ.

Ингээд шүүх бүсгүйчүүдийн талд бат зогсож, Майерыг охидод 100  мянган доллар төлөх хэрэгтэй гэсэн шийдвэрийг гаргаж, бүсгүйчүүд эрх чөлөөт амьдралаар амьдрах эрхтэй болсон байна.

Боолчлолын төгсгөл

4 Гурвалсан хайр

Ингээд тэд яг л уяанаасаа алдуурсан ноход шиг өрийн хүссэнээр амьдрах болж, үсээ өөрийн хүссэнээр засаж, хүссэн хувцсаа өмсөх болжээ.  Үүнээс гадна тэд зугаалж, согтууруулах ундаа, тамхи хэрэглэж эхэлсэн байна. Тэдний амьдрал бусдын анхаарлыг ихээр татаж, тэд өмнөхөөсөө илүү их орлоготой болсон аж.

Бүсгүйчүүд хүн бүртэй хайр сэтгэлийн холбоотой болж байсан гэх яриа ч гарч байсан гэнэ. Гэхдээ энэхүү хайр сэтгэлийн холбооны талаар хэвлэл мэдээллийн  хэрэгслээр дэлгэрэнгүй мэдээлээгүй юм.  Дейзи дурлалт залуутайгаа хамт байх үед Виолетта тусгайлан бэлдсэн хэсэгт сууж, хумсаа будах боломжтой байжээ. Харин Гарри тэдэнд эрчүүдтэй хэрхэн харилцах талаар зааж өгч байсан гэнэ. Хосууд хоорондоо ярилцаж байх зуур ихрийн өрөөсөн ном уншиж анхаарлаа сарниулж байсан аж.

Гурвалсан хайр

Сиамын ихэр эгч дүүс ээлжилж хурим хүртэл хийсэн бөгөөд энэ хурим шуугиан тарих нь мэдээж. 1934 онд Виолетта хөгжимчин Морис Ламберттай сүй тавьсан болохоо зарлажээ. Гэвч тэд гэрлэлтээ батлуулж чадаагүй юм. Учир нь гэрлэлтийн байгууллагынхан үүнийг хэвийн бус гэж үзэж байсан аж. Ингээд эцэст нь Морис тэвчээр алдаж, Виолеттагаас салсан байна.

Харин Дейзигийн хувьд тэрээр жүжигчин Гарольд Эстептэй гэрлэж,  гэрлэлтээ батлуулж чадсан  ч 2 долоо хоногийн дараа үл мэдэгдэх шалтгаанаар энэхүү гэрлэлтийг цуцалжээ.

Хэдэн жилийн дараа Виолетта дахин  гэрлэхээр болсон аж.  Эгч дүүсийн  менежер болох Терри Тернер нь Виолетта болон бүжигчин Жеймс Мурын талаар шуугиан дэгдээж, хосууд Далласын талбай дээр гэрлэсэн байна.

Дахиад л 2 долоо хоногийн дараа хосууд салжээ. Мур ижил хүйстэн байсан бөгөөд бусдын анхаарлыг Мураас холдуулахын тулд тэд ийнхүү гэрлэсэн хэмээн Виолетта ярьсан аж. Гэвч үзэгчид шүтэн бишригчийнхээ энэхүү хууран мэхлэлтийг хүлээн зөвшөөрч чадахгүй байсан учир бүсгүйчүүдийн нэр хүнд унаж эхэлжээ.

5 Гунигтай төгсгөл

Цаг хугацаа ч тэдний эсрэг явж эхэлсэн бөгөөд одоо тэд дунд эргэм насны сайн дуулдаг бүсгүйчүүд болжээ. Тэдний гадаад өвөрмөц төрх олны анхаарлыг татахаа больсон юм.

1951 онд тэд “Chained for Life” кинонд тоглож нэр хүндээ сэргээх гэж оролдсон байна. Уг киноны гол үйл явдал нь ихрийнхээ хайртай залуугийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар бөгөөд шүүх уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж буй хэсэг өрнөнө.  Учир нь нэг ихрийг шронд суулгахад нөгөө ихэр нь хамт шоронд суух хэрэгтэй болж байжээ.

Виолетта болон Дейзи нар өөрийн бүх хөрөнгийг уг кинонд зарцуулсан байна. Гэвч кино амжилтанд хүрээгүй юм. Киног автокинотеатруудад үзүүлбэл бага хэмжээний боловч орлого олох болов уу гэдэгт итгэл эгч дүүст байсан учир 1961 онд хамгийн сүүлийн удаа киног Хойд Каролинад үзүүлжээ. Энэхүү бүтээлээс олдсон багахан хэмжээний ашгийг менежер нь авч зугатсан байна.

Гунигтай төгсгөл

Ингээд бүсгүйчүүд хөрөнгө ч үгүй, нэр хүнд ч үгүй болжээ. Азаар, бүсгүйчүүдийг Шарлотт хотын хүнсний дэлгүүрийн захирал ажилд авжээ. Охид контейнерт амьдарч, төмсний чипс зарж байсан гэнэ. Бүсгүйчүүд хэзээ нэгэн өдөр нэр хүнд нь эргэж ирнэ гэдэгт итгэлтэй байсан бололтой ажил дээрээ тогтмол нүүрээ будсан цэвэрхэн хувцастай ирдэг байжээ.

Гэвч, гайхамшиг тохиолдсонгүй. 1969 оны шинэ жилийн өмнө Дейзи Хонконгийн ханиад хүрсэн байна. Нэгдүгээр сарын эхээр бүсгүй нас баржээ. Харин хэд хоногийн дараа Виолетта  ч нас барсан аж. Бүсгүйчүүдийг хэд хоногийн турш ажилдаа ирэхгүй байсан учир дэлгүүрийн захирал цагдаад дуудлага өгч тэднийг олжээ. Ихрүүдийн захиасын дагуу тэднийг хамтад нь нэг авсанд оршуулсан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()