2020 оны намрын зурхайгаа уншаарай!

Их ажил, амжилтын эхлэл намрын зурхайгаа анхааралтай уншаад, энерги эрч хүчээ зөв хуваарилж, бүтээлч байдал, урам зоригоо сэргээгээрэй.  Ингээд арван хоёр ордны энэ улирлын зурхайг хүлээн авна уу.

2020 оны намрын зурхайгаа уншаарай!
НИЙСЛЭЛ SALE!
Хаах
Сурталчилгаа

1 Хонь

Намрын саруудад та ердийнхөөсөө илүү шаргуу ажиллах шаардлагатай болох болно. Эргэн тойрныхон тань аль болох олон ажлыг танаар хийлгэхийг хичээх магадлалтай. Гэхдээ "Үгүй" гэж хэлж сурсан Хонинуудад энэ нь тийм ч хэцүү биш байх. Харин тэгж сураагүй, хил хязгаараа хэрхэн хамгаалахаа мэдэхгүй байгаа хүмүүст ажлын ачаалал тулгарах бөгөөд ингэснээр стресс, эрүүл мэнд муудах гэх мэт асуудлууд үүсэж болзошгүй. Хэрэв Хонины ордныхон намрыг үр бүтээлтэй өнгөрөөхийг хүсвэл өдөр тутмын амьдрал, цагаа зөв төлөвлөж зохион байгуулах хэрэгтэй.

Хайр дурлалын харилцаанд эерэг өөрчлөлтүүд гарч болзошгүй боловч үүний тулд тэд ажилдаа зориулах цагаа цалгардуулах шаардлагатай болох юм. 

Хонь

2 Үхэр

Намрын улирал үхрийн ордны хүмүүст гайхалтай боломжуудыг авчирч болох боловч бүх зүйл тэдний хэр зэрэг бэлэн байгаагаас хамаарна. Та ажилдаа хэр туршлагатай, мэргэжлийн мэдрэмжтэй байх нь чухал байх болно. Хэрэв бүх зүйл үүнтэй нийцэж байвал санасан бүхэн үр дүнд хүрч, оны эцэс гэхэд таны байр суурь, нөлөөллийн түвшин дээшлэх болно

Үхрийн ордныхонд өгөх чухал зөвлөгөө: Олон жижиг төслүүдэд цагаа бүү алдаарай. Энэ хугацаанд цөөн хэдэн том зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх нь илүү үр дүнтэй байх болно. Та өөртөө амрах, эрүүлжүүлэх цаг гаргаж өгөх нь мөн чухал юм. 

Хувийн харилцааны хувьд шинийг эхлүүлэхгүй байх нь дээр. Учир нь энэ улирал харилцаа холбоо тогтоох, түнштэйгээ тохиролцох нь хэцүү байх болно. 

Үхэр

3 Ихэр

Амьдралынхаа бүх зүйлийг өөрчлөх хэрэгтэй гэсэн хуурмаг мэдрэмж ихрүүдэд төрөх бололтой. Тиймээс одоо яаралтай шийдвэр гаргахгүй байх нь чухал юм. Хяналт, нягтлан бодох бүртгэл, төлөвлөлттэй холбоотой газруудад ажилладаг хүмүүс өөртөө илүү их энерги зарцуулах хэрэгтэй болно.

Хувийн харилцааны хувьд тогтвортой харилцаа үүсэхгүй тул үүнд нэг их ач холбогдол өгөх хэрэггүй. Хэрвээ хүн бүр өөрийн сэтгэл хөдлөлийг мэдрэх эрхтэй гэдэгтэй санал нийлж чадвал шинэ учрал тохиолдох болно.

Ихэр

4 Мэлхий

Мэлхийнүүдийн хувьд намар сэтгэлийн түгшүүртэй байх бөгөөд жинхэнэ зан чанар, хүч чадлаа харуулах шаардлага өөрийгөө хянах, хүчин чармайлт гаргах нөхцөл байдал дүүрэн байх болно. Дээд тушаалтнууд болон хамт ажиллагсдын өгсөн олон тооны даалгавар нь таныг ядрааж болзоошгүй.

Харилцааны хувьд бэрхшээлтэй тулгарах болно. Хэрэв та эерэг үр дүнд хүрэхийг хүсч байвал тэвчээртэй байж, сайтар ярилцах хэрэгтэй.

Хайр дурлалын хувьд ч бүх зүйл тогтворгүй, урьдчилан таамаглах аргагүй байх нь. Сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдал нь Мэлхийнүүдийг хэнэггүй авирлахад хүргэдэг. Тиймээс хайртай хүнтэйгээ харилцаагаа хэвээр хадгалахын тулд зугаалах эсвэл сайхан амрах боломж бүхий газруудад илүү их цаг зарцуулах хэрэгтэй.

Мэлхий

5 Арслан

Арслангуудад намар хоёр өөр нөхцөл байдлыг авчирна. Нэг талаас тэд аливаа асуудалд стандарт бус шийдлийг хайж, шинэ санаа гаргаж эхэлнэ. Нөгөөтэйгүүр, тэдний ой санамж суларч, бизнес, харилцаа холбоо дахь эмх замбараагүй байдал нь төвлөрөхөд бэрхшээл үүсгэх болно. Гэхдээ таны хувьд энэ нь нэг асуудлыг удаан хугацаанд шийдвэрлэх чадваргүй, тууштай бус талуудаа засах сайхан үе байх нь. Хэрэв та оюун санаа, биеийн байдалдаа анхаарал хандуулахгүй бол сөрөг үйл явдлууд үүсэж болзошгүй.

Хувийн харилцааны хувьд бүх зүйлийг түр зогсоож, дараагийн алхам руу яарахгүй байх нь илүү зөв байх болно. Хэрэв Арслангийн ордууд харилцааныхаа өрнөлийг түргэтгэж, гэрлэх саналын хэлбэрээр аль болох хурдан үр дүнд хүрэхийг хичээвэл удалгүй хамтрагчаа өөртөө тохирохгүйг ойлгох эрсдэлтэй.

Арслан

6 Охин

Намар Охины ордныхон шинэ түвшинд гарах бүрэн боломжтой болно. Өөртөө бага зэрэг нам гүм байдлыг бий болгож, он дуустал дараагийн алхмууд дээрээ анхаарлаа төвлөрүүлэхэд л хангалттай. Төлөвлөгөө бичээд түүндээ үнэнч байгаарай. Энэ тохиолдолд та мэргэжлийн ур чадвараараа мэдэгдэхүйц өсч, түншүүд болон удирдлагууддаа эрэлт хэрэгцээтэй болох болно. 

Хувийн харилцаагаа сайтар эргэцүүлж, анхааралтай хандах нь зөв. Түүнтэйгээ тэгш байдлыг эрхэмлэж, хор хөнөөл дагуулж болзошгүй зүйлсээс татгалзаарай.. Үгүй бол Охины ордны хүмүүсийн хувийн амьдралд ямар ч өөрчлөлт гарахгүй юм.

Охин

7 Жинлүүр

Намар жинлүүрүүд хамтран ажиллагсад, түншүүдтэйгээ харилцах харилцаагаа тэнцвэртэй байлгаж сурах хэрэгтэй болно. Учир нь бусад хүмүүс Жинлүүрүүдийг өөрийн зорилгыг бүтээхийн төлөө ашиглахыг хичээдэгтэй холбоотой. Та одоогийн байр суурь дээрээ бүрэн дүүрэн зогсож, хүлээлгэсэн асуудлыг шийдэх чадвартай гэдгээ нотлох хэрэгтэй. 

Та одоо ганцаараа байгаа эсвэл өмнөх харилцаа тогтвортой байсан бол энэ улиралд одоо байгаа хайраа бэхжүүлэх эсвэл шинээр харилцаа холбоо тогтоох болно. Аливаа боломжийг зүгээр өнгөрөөхгүй байх, романтик байдлыг хадгалахад идэвхтэй хандах нь чухал юм. Үгүй бол харилцаа үнэхээр эхлэхгүйгээр дуусч магадгүй.

Жинлүүр

8 Хилэнц

Өмнө нь хүрч болшгүй мэт санагдаж байсан боломжуудыг энэ намар Хилэнцүүдэд бэлэглэх болно. Өөрийнхөө ашиг сонирхлыг харгалзан үзэж, урт хугацааны өсөлтийг тооцон мэргэжлийн хүрээний хөгжлийг тодорхой ойлгох нь чухал юм. Үгүй бол Хилэнцүүд эерэг өөрчлөлт, боломжийг алдах болно. Заримдаа аяндаа үүссэн хүсэл эрмэлзэл нь төлөвлөгөөг тасалдуулах боловч тэдгээрийг хянах хэрэгтэй бөгөөд санамсаргүй үйлдэл хийх өдөөн хатгалганд автахгүй байх хэрэгтэй.

Хайр дурлалын хувьд та завсарлага авах хэрэгтэй. Юуны түрүүнд завсарлагаа авах нь Хилэнцийн ордныхны хамтрагчтай холбоотой юм. Энэ нь бүх харилцаагаа зогсоох ёстой гэсэн үг биш юм. Та зүгээр л өөртөө болон хамтрагчдаа өдөр бүр хяналт тавихаа түр зогсоож, хэт дотно яриа өрнүүлэлгүйгээр зүгээр л хамт байх хэрэгтэй.

Хилэнц

9 Нум

Нумын ордныхон анхаарлаа төвлөрөхгүй байх, юу хийхээ мэдэхгүй байх гэх мэт асуудлуудтай нүүр тулна. Ажлын явц дахь хяналтыг бэхжүүлэх нь чухал бөгөөд эс бөгөөс хамт олон, түншүүддээ болон бусдад хууран мэхлэгдэх, үл ойлголцох эрсдэлтэй. Энэ нь нэр хүндэд сөргөөр нөлөөлөх болно. 

Намрын саруудад шинэ хамтрагчаа олох эсвэл одоо байгаа харилцаагаа сайжруулах боломж гарч ирнэ. Гэхдээ та бүх зүйлийг санамсаргүй хэмээн орхиж болохгүй, эс тэгвэл харилцаа холбоо нурах эрсдэлтэй. 

Нум

10 Матар

Матарууд энэ намар нэлээд тухтай, ачаалал багатай байх болно. Сэтгэл санаа өндөр байх нь нарийн төвөгтэй ажлуудыг илүү үр бүтээлтэй, үр дүнтэй гүйцэтгэх эрч хүчийг өгөх болно. Гаригуудын тусламж хязгааргүй байх тул энэ мөчийг алдахгүй байх нь чухал юм. Өөрсдийгөө хянах, төлөвлөгөөний дагуу ажиллах чадвартай Матрын ордныхонд амжилт хүсье. Үүний зэрэгцээ унтаж амрах, зөв ​​хооллоход хангалттай анхаарал хандуулах шаардлагатай.

Хувийн харилцаанд хосуудын хувьд өөрчлөлт гарахгүй. Хосоо хайж байгаа Матарууд хайр дурлалын талбарт азтай байх болно.

Матар

11 Хумх

Танд энэ намар туршилтын үе байх болно. Аль болох их ажлыг амжуулах гэсэн оролдлого нь өмнөө тавьсан ажлуудыг үнэгүйдүүлж болзошгүй юм. Тиймээс та өөрийгөө хянаж, улайрсан үйлдэл гаргахгүй байх хэрэгтэй. Зөв хүмүүстэй ажлын харилцаа тогтоох өндөр магадлалтай. 

Романтик сэтгэл хөдлөл хуурамч байх тул хосоо хайж буй Хумхууд энэ намартаа тэр талаар мартах хэрэгтэй. Харин хосоо нэгэнт олсон байгаа бол түүндээ өндөр шаардлага тавьж болохгүй. 

Хумх

12 Загас

Энэ намар загаснуудад өмнөх ажлуудаа үр бүтээлтэй хэрэгжүүлэх боломжийг бий болгоно. Боломжийг хэрхэн ашиглах нь зөвхөн танаас л хамаарна. Намрын улиралд хийхэд хамгийн үр дүнтэй зүйл бол сургалтанд хамрагдах, шинэ туршлага хуримтлуулах, огт тулгарч байгаагүй асуудлуудыг шийдвэрлэх явдал юм. Түүнчлэн ирэх жилийн ажлыг намрын эцэс гэхэд төлөвлөх нь чухал. 

Та ердийнхөөс илүү сэтгэл хөдлөлтэй болох бөгөөд энэ нь таны хувьд шинэ нөхцөл байдал биш юм. Гэхдээ сэтгэл хөдлөлөөрөө алдаа гаргахгүй байх, буруу зүйл хийхгүй байхыг хичээгээрэй.

Романтик явдал тохиолдох, шинэ хүнтэй танилцах магадлал өндөр ч хэт найдах хэрэггүй. Загаснууд энэ тал дээр одоо байгаа зүйлдээ аз жаргалтай байх хэрэгтэй.

Загас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()