"Улаан хивс"-ний ёслолд өмссөн хувцсаараа дуулиан тарьж байсан Солонгос одод

2020-09-18, 16:48
56,877

Солонгосын алдартнууд зориудаар ил задгай хувцас өмсөх явдал олон тохиолддоггүй. Гэхдээ эдгээр алдартнуудын өмссөн тачаангуй даашинз заримдаа ийм зүйл тохиолддог болохыг нотолж байна.

"Улаан хивс"-ний ёслолд өмссөн хувцсаараа дуулиан тарьж байсан Солонгос одод
НИЙСЛЭЛ SALE!
Хаах
Сурталчилгаа

1 Ким Со Ён-ы цагаан даашинз

"Mother of Mine", "Iris" зэрэг цувралуудад тоглон алдаршсан жүжигчин Ким Со Ён 2007 оны Бусаны кино наадамд нэлээд задгай гэмээр цагаан торгон даашинзтай ирсэн юм.

Энэхүү даашинз түүний амьдралыг өөрчилсөн болохыг 2013 онд жүжигчин маань дурсан ярьж байжээ. Үнэхээр ч тус кино наадмын дараа бүсгүйн карьер эрс дээшилж, олон киноны санал авах болсон юм.

Ким Со Ён-ы цагаан даашинз

2 У Ин Хе (Oh In Hye)

Хэдхэн хоногийн өмнө 36 насандаа харамсалтайгаар нас барсан жүжигчин У Ин Хе 2011 оны Бусаны кино наадамд бусдын нүдийг орой дээр нь гаргасан улаан даашинз өмсөж ирсэн билээ. Цээжийг нь дөнгөж халхлах төдий уг даашинзыг жүжигчин агентлаг, стилистгүй тул өөрөө оёсон хэмээн ярьж байв. 

У Ин Хе (Oh In Hye)

3 Пэ Со Юн (Bae So Eun)

Мөн л Бусаны кино наадмын үеэр (2012) жүжигчин Пэ Со Юний алтлаг даашинз багагүй шүүмжлэл дагуулжээ. Түүнийг өмнө жил бас задгай даашинз өмссөн У Ин Хе-г дууриаж, анхаарал татах гэж хичээж байна гэцгээж байв. 

Пэ Со Юн (Bae So Eun)

4 Хан Сэ А-ийн даашинз (Han Se Ah)

2014 оны "Grand Bell" наадмын ёслолоор хар олсоор гоёсон улаан торон даашинз өмссөн нь хүмүүсийн гайхшралыг төрүүлжээ. Зарим нь түүнийг үнэхээр содон харагдаж байна гэж магтаж байхад зарим нь ёс бус сексийн агуулгатай гэж шүүмжилж байв.

Хан Сэ А-ийн даашинз (Han Se Ah)

5 Бусад дуулиан дагуулсан даашинзуудыг толилуулж байна

Бусад дуулиан дагуулсан даашинзуудыг толилуулж байна

Lee Sung Kyung

Kang Ha Na

Kim Hye Soo

Girl’s Day хамтлагийн Yura

Han Soo Ah

Hyorin

Kyung Ha Na

Hong Soo Ah

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()