Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

Олон хүмүүс өөр дээрээ сонирхолтой туршилт хийдэг. Ихэнхдээ тэд нийгэмд тулгарч буй бэрхшээлийг шууд хаях эсвэл өөрт хамаатай асуултад хариулт олохыг хичээхийн тулд тийм шийдвэр гаргадаг байна. Ингээд хүмүүсийн амьдралаа зориулсан ер бусын 9 туршилтыг танд бэлтгэлээ.

Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт
НИЙСЛЭЛ SALE!
Хаах
Сурталчилгаа

1 Бүтэн жилийг интернетгүй өнгөрөөсөн

"Би яг одоо хэн нэгний зураг дээр "лайк" дармаар байна".

Орчин үеийн залуучуудын адилаар Пол Миллер амьдралынхаа ихэнх хугацааг интернет идэвхтэй ашиглаж өнгөрөөжээ. Тэрбээр 12 настайгаасаа хойш байнга "онлайн" байсан бөгөөд 14 настайдаа аль хэдийн вэб дизайнераар ажиллаж байжээ. Гэвч Миллер 26 настайдаа гэнэт түүний амьдралд ямар нэгэн зүйл дутаж байгааг ойлгосон. Дараа нь тэр зоригтой бөгөөд зарим талаараа аймшигтай алхам хийхээр шийдсэн нь - сүлжээний кабелаа салгаж, нэг жилийн турш интернетгүйгээр амьдрах шийдвэр байжээ.

Мэдээжийн түүний замд олон удаа уналт, сонирхолтой нээлтүүд тохиолдсон. Гэсэн хэдий ч ойрын ирээдүйд Пол интернетгүй удаан хугацаагаар амьдрах гэж дахин оролдох бодолгүй байгаагаа хуваалцсан юм.

Бүтэн жилийг интернетгүй өнгөрөөсөн

2 А.Ж.Жейкобс "туршилт шиг" амьдардаг

А.Ж.Жейкобс нь Esquire сэтгүүлийн ерөнхий редактор, сэтгэгч гэх мэт олон ажлыг эрхэлдэг нэгэн. Тэрбээр арав гаруй жил "Би Энэтхэгт бүх амьдралаа өнгөрөөх боломжтой юу?" эсвэл "Жорж Вашингтоны дүрмээр өдөр тутмын амьдралдаа амьдрах боломжтой юу?" гэх мэт ер бусын асуултуудыг өөртөө тавьж байсан юм. 

Тэрбээр дөрвөн ном хэвлүүлж, тэндээ өөртөө тавьсан бүх хүнд даалгавраа дэлгэрэнгүй тайлбарласан байв. Түүний хамгийн алдартай бүтээлийг "Миний амьдрал бол туршилт" гэж нэрлэдэг байна.

А.Ж.Жейкобс "туршилт шиг" амьдардаг

3 Колин Райт - Тэнэмэл амьдрал

Энэ хүний ​​талаар олон цуу яриа байдаг. 26 настай Колин Райт нүүдэлчин амьдралаар амьдардаг бөгөөд дөрвөн сар тутам унадаг дугуйтай ийш тйишээ явдаг байна. Тэрбээр өөрийн блог дээрх саналын дагуу сонголтоо хийдэг. Мөн нэг жилийн хугацаанд мөнгөнөөс бүрэн татгалзаж, зургаан сарын турш хар хувцас өмсөөгүй гэх мэт туршилтуудыг хийж байжээ.

Түүний бүх туршилтуудын цаад санаа нь хүмүүсийг өөрөөр сэтгэж, шинэ зүйлийг туршиж, өөрчлөгдөхөд нээлттэй байхад нь туслах явдал юм. Та түүний урам зориг өгсөн TED илтгэлийг үзэх эсвэл блог дээр нь зочилж дараагийн алхам дээр саналаа өгөх боломжтой.

Колин Райт - Тэнэмэл амьдрал

4 Элсэн чихэргүй амьдардаг эмэгтэй

Элсэн чихэр нь зүй бусаар ашиглагдвал чихрийн шижин, таргалалт, шүд цоорох болон бусад олон өвчнийг үүсгэдэг хүнс юм. Гэхдээ бидний хэрэглэдэг бараг бүх бэлэн бүтээгдэхүүний орц найрлагат байдаг. 

Нэг эмэгтэй 2008 оны 1-р сарын 1-ээс хойш элсэн чихэргүй амьдарч байгаа юм. Тэрбээр нэрээ нууцалдаг бөгөөд элсэн чихэр агуулсан бүх төрлийн жимсийг жагсаасан блог, мөн чихэргүй амьдралын хэв маягийн жор, зөвлөмж бүхий өөрийн блогийг хөтөлдөг ажээ. 

Элсэн чихэргүй амьдардаг эмэгтэй

5 Гар хийцийн шингэн хольцоор 30 хоног амьдарсан эр

Роб Райнхарт бол дэлхийн өлсгөлөнгийн асуудлыг эцэслэхээр шийдсэн хими сонирхогч юм. Тэрбээр бүх тэжээллэг чанарыг агуулсан хоолны хямд үнэтэй хувилбарыг бий болгохыг зорьж байгаа юм. Туршилт, алдааны үр дүнд тэрбээр шингэн хоол бүтээсэн ба 30 хоногийн турш зөвхөн тэр уусмалаар амьдарсан гэж мэдэгджээ. Гэхдээ түүнийг хоолны нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсэн, Рейнхартын туршилтууд нь аюултай гэсэн эргэлзээтэй хүмүүс олон байдаг ажээ.

Гэсэн хэдий ч химич бууж өгсөнгүй. Тэрбээр сайн дурын оролцогчдод туршилт хийхээр төлөвлөж байна. Тэрбээр мөн "Kickstarter" дээр хөрөнгө босгох кампанит ажил эхлүүлэхээр төлөвлөж байгаа тул өлсгөлөн хүмүүсийг хооллохоос гадна өөртөө мөнгө хийхийг хүсэж байгаа юм.

Гар хийцийн шингэн хольцоор 30 хоног амьдарсан эр

6 Герман улсаас ирсэн эмэгтэй 16 жил мөнгөгүй амьдарч байна

Хайдамари Швермер орчин үеийн капитализмын бүхий л үе шатыг туулсан. Түүний гэр бүл өмнө нь кофены дистрибьютерээр амжилттай ажиллаж байсан боловч Дэлхийн 2-р дайны үеэр бүх зүйлээ алджээ. Амьдралынхаа туршид аз Швермиртэй таарч, дараа нь түүнээс нүүр буруулсаар байв. 50 нас хүрмэгц тэр эмэгтэй туршилт хийж, нэг жилийн турш мөнгөгүй явж чадах эсэхээ шалгахаар шийджээ.

Тэрбээр өөрийн хадгаламж, эд хогшил, тэр дундаа байшингийнхаа эд хогшлыг тарааж, зөвхөн жижиг чемоданд багтах эд зүйлээ өөртөө үлдээсэн байна. Швермер 16 жил мөнгөгүй амьдарч, бараа солилцоо, хог түүх гэх мэтээр сэтгэл хангалуун амьдарч байгаа ажээ. Тэрбээр "Мөнгөгүй амьдрал" үнэгүй баримтат кинонд тоглож байсан байна.

Герман улсаас ирсэн эмэгтэй 16 жил мөнгөгүй амьдарч байна

7 Даниэл Суэло нийгмээс өөрийгөө тусгаарлан, цөлд амьдарч байгаа

Даниэл Суэло мөнгөгүй амьдардаг ч Хайдемаригээс ялгаатай нь тэрээр нийгэмд үзүүлж буй бүхий л тохь тухаас татгалзаж, Юта цөлд амьдарч байгаа юм. Даниел хэн нэгэнтэй бартер хийдэггүй бөгөөд нийгмийн тусламжаас татгалздаг. Гэсэн хэдий ч тэрбээр интернэт холболтоо орхиогүй бөгөөд блог дээрээ мөнгөний "хуурмаг" байдлын тухай нийтлэлүүдийг тогтмол бичиж, гишүүдээ өөрийн "чөлөөт овог" -той нэгдэхийг уриалдаг ажээ. Та түүнтэй нэгдэхэд бэлэн байна уу?

Даниэл Суэло нийгмээс өөрийгөө тусгаарлан, цөлд амьдарч байгаа

8 70 жил хоол, усгүй амьдарсан йогчин

Хэрэв Прахлада Жанигийн хэлсэн үг үнэн бол тэр зөвхөн нийгмийн уруу таталтыг төдийгүй амьдралын биологийн бүх мөчлөгийг эсэргүүцсэн юм. Жани буюу Шунривала Матажи гэгддэг тэрээр 11 настайгаасаа идэж уухаа больсон ба агуйд даяанч болж амьдран ихэнх цагаа бясалгалд зориулдаг байсан юм.

2003, 2010 онд Энэтхэгийн эмнэлгүүдэд хийсэн хоёр судалгаа нь даяанч хүний ​​зөв эсэхийг шалгахад чиглэгджээ. Эхний судалгаа 10 хоног, хоёр дахь нь 15 хоног үргэлжилсэн. Жани угаалгын өрөөгүй, агаар нэвтрэхгүй өрөөнд байх хугацаандаа тэр зөвхөн хоолойгоо "зайлах" л боломжтой байв. Эмч нар түүнийг хоёр сорилтыг ядах юмгүй ​​давсан гэж хэлжээ. Тэр хооллоогүй, бие засаагүй. Гэсэн хэдий ч эмч нар өөрсдийн судалгааны үр дүнг шинжлэх ухааны сэтгүүлд хэзээ ч нийтэлж байгаагүй юм.

Энэ явдал интернет дээр маш их шуугиан тарьсан бөгөөд цаашид судалгаа хийгдэхээр төлөвлөгдөж байсан ч Прахлада Жани 2020 онд нас барсан юм.

70 жил хоол, усгүй амьдарсан йогчин

9 Хятадад үйлдвэрлэсэн зүйл худалдаж авалгүйгээр нэг жилийг өнгөрөөсөн гэр бүл

Энэхүү санаа нь протекционизм эсвэл арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзлээс үндэслээгүй болно. Сара Бонжорни хүмүүс олон улс, ялангуяа Хятад улсаас хэр зэрэг хамааралтай байдгийг харуулахыг хүссэн юм. 2005 онд тэрбээр АНУ-ын зах зээл дээр дэлхийн хамгийн олон хүн амтай оронд хийгдээгүй зүйлийг л гэр бүлдээ худалдаж авахаар амлаж байсан ажээ.

Мэдээжийн хэрэг түүнд гэрлийн чийдэнгээс гутал хүртэл юуг ч олоход хэцүү байв. Энэ нь өдөр тутмын худалдан авалтыг илүү хэцүү, илүү идэвхтэй болгосон байна.

Сара: "Дэлгүүр хэсэх нь утга учиртай болсон."

Хятадад үйлдвэрлэсэн зүйл худалдаж авалгүйгээр нэг жилийг өнгөрөөсөн гэр бүл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()