Монгол хүн бүрийн заавал үзэх тулаан

2020-09-18, 14:22
2,281

"King Tug" хочит Н.Төгсцогтын ээлжит чухал тулаан эхлэхэд хоёрхон хоног үлдлээ. Ингээд удаан саатсаны дараа эргэн ирж буй спортын ертөнцийн энэхүү гал гарсан тулааныг заавал үзэж, Монгол тулаанчаа хамтдаа дэмжих дараах шалтгаануудыг хүргэе.

Монгол хүн бүрийн заавал үзэх тулаан
НИЙСЛЭЛ SALE!
Хаах
Сурталчилгаа

1 Ялагдаж болохгүй хариуцлагатай тулаан

Н.Төгсцогт мэргэжлийн боксын IBO холбооны аварга болсныхоо дараа буюу өнгөрсөн 2-р сард WBC холбооны аварга Гари Расселл Жр-тай тулалдаж, харамсалтайгаар ялагдал хүлээсэн билээ. 

Тиймээс Барбадос улсын боксчин ”Soldier” хочит Кобиа Брийди (Cobia Breedy)-тэй хийх энэ тулаан нь манай тамирчны хувьд цаашдын олон тэмцээний өнгийг шийдэх, нэр хүндээ улам өсгөх тун чухал, хариуцлагатай тулаан байх юм.

Ялагдаж болохгүй хариуцлагатай тулаан

Энэ тулаан нь "Title Eliminator" статустай буюу дэлхийн аварга цолны төлөө тулалдах эрхийг хэн нь авахыг шийдэх аж. Н.Төгсцогтын хувьд хэдийгээр Мексикийн боксчин Эдуардо Рамирезтай таарсан байсан ч өрсөлдөгч нь тулаанаа цуцалж, "битүү морь" гэж болохоор Кобиа Брийди-тэй оронд нь тулахаар болсон аж.

Тэмцээн АНУ-ын Коннектикут мужийн Анкасвилль хот дахь 12000 хүний суудалтай “Mohegan Sun Arena” ордонд болох юм.

2 Босоо Монгол бичгээ дэлхийд таниулна

ӨМӨЗО-д болж буй үйл явдлаас улбаалж манай оронд үндэсний хэл бичгийнхээ дархлааг сэргээж, үнэ цэнийг нь ухааруулах эрмэлзэл ойрын өдрүүдэд өсөн нэмэгдэж байна. Өвөр Монголчуудын эх хэл бичгээ авч үлдэх энэхүү хөдөлгөөн зөвхөн Монголд бус, цахим орчноор дамжин дэлхий дахины анхаарлыг татаж, дэмжлэгийг авч эхэлж байгаа юм.

Тэгвэл мэргэжлийн боксын хөнгөн жингийн дэлхийн шилдэг тамирчдын нэг Н.Төгсцогт тулаандаа өмсөх шинэ өмсгөлийнхөө зургийг фэйсбүүк хуудас дээрээ байршуулжээ. Өмсгөл дээр монгол бичгээр "Монгол Үндэстэн Монгол хэл бичиг үүрд" гэж бичсэн байна.

Босоо Монгол бичгээ дэлхийд таниулна

Мөн тэрбээр "...Үндсэн бэлтгэлээ дууслаа. Маргааш шинэ оргил руу тэмүүлэхээр зорино. Монгол хүний арга ухаан, хүч чадлыг харуулж, босоо бичиг шигээ босоо хийморьтой тулалдахыг бүх талаараа хичээх болно" хэмээн өөрийн цахим хуудастаа өгүүлсэн байна

3 Өрсөлдөгч нь ганц ч ялагдал хүлээгээгүй

Барбадосын боксчин Кобиа Брийди өмнө нь мэргэжлийн рингэн дээр хийсэн 15 тулаандаа ганц ч ялагдаагүй, 5-ыг нь хүнд цохилтоор дуусгасан "битүү морь" гэж болохоор тамирчин юм. Төгсцогттой хийх тулаан нь түүний карьерын маш том алхам бөгөөд алдах зүйл байхгүй болохыг өөрөө онцолж байна.

"Юуны төлөө тулалдана гэдгээ мэдэж байгаа болохоор надад дарамт алга. Эх орон Барбадосын ард түмнийхээ төлөө, эхнэрийнхээ, гэр бүлийнхээ төлөө, дэмждэг бүх хүмүүсийнхээ төлөө би энэ тулааныг хийнэ. 'Дайчин'  хочит Брийди гэж яг хэн болохыг хүн бүрт харуулна" хэмээн ярьжээ.

Түүнчлэн "Хүмүүс намайг Тим Брэдли, Манни Пакьюао, Флойд Мэйуидэр, тэр ч байтугай Жо Фрэзьерийн хэв маягаар тулалддаг гэж ярьцгаадаг. Аль хэв маягийг ашиглах нь Төгсцогт хэрхэн тулалдахаас л шалтгаална" гэсэн байна.

Тоглолтын "favorite" гэгдэж буй Төгсцогтын хувьд өмнө нь ганц ялагдаж, 11 ялснаас 9-ийг нь хүнд цохилтоор дуусгасан билээ.

Өрсөлдөгч нь ганц ч ялагдал хүлээгээгүй

4 Дуу дүрсний өндөр түвшинд, мэргэжлийн тайлбартай үзнэ

9-р сарын 20-ны өдөр Улаанбаатарын цагаар 09:00 цагаас эхлэх энэхүү тулаан Монголд албан ёсны эрхтэйгээр гарах бөгөөд Юнивишнийн хэрэглэгчид Unilive 88-р сувгаар, DDish-ийн хэрэглэгчид 900-р сувгаар, бусад кабелийн хэрэглэгчид LookTV аппликейшнээр хүлээн авч үзэх боломжтой юм байна.

Дуу дүрсний өндөр түвшинд, мэргэжлийн тайлбартай үзнэ

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.