Хүний нулимсны хамгийн түгээмэл төрлүүд

Эцгийн эрхт ёсны үед үүссэн “Эрэгтэй хүн уйлдаггүй” гэх дүрэм нь хөвгүүдийг өөрийнхөө сэтгэл хөдлөлийг  бүрэн илэрхийлэхэд саад болж байсан юм. Гэтэл үнэн хэрэгтээ сэтгэл хөдлөлөө илэрхийлэх гэдэг маш чухал соёл, хүмүүжлийн нэг шүү дээ. Тэр бусдыг ойлгож, бусдыг өрөвдөх сэтгэлтэй байх ёстой. Харин энэ бүхнийг “эрэгтэй хүн хэзээ ч уйлж болохгүй” гэсэн утгагүй уламжлалаар дарах нь утгагүй зүйл юм. Ингээд хүнийг уйлахад хүргэдэг түгээмэл шалтгаануудтай танилцацгаая.

Хүний нулимсны хамгийн түгээмэл төрлүүд
НИЙСЛЭЛ SALE!
Хаах
Сурталчилгаа

1 Тусламж хэрэгтэй үед

Ямар шалтгаанаас болж уйлснаас үл хамаарч  тухайн хүнд хэцүү байгаа болохыг нулимс илэрхийлнэ. Заримдаа хэн нэгнээс шууд тусламж гуйх нь хэцүү байдаг бөгөөд энэ хүсэлтээ нулимсаар илэрхийлэх нь энгийн үзэгдэл. Ихэнх хүмүүс энэ сэтгэл хөдлөлийг хянаж чаддаггүй.

Тусламж хэрэгтэй үед

2 Сэтгэл хөдлөл

Сэтгэл хөдлөл хэт их болж та хэрхэн илэрхийлэх, хэрхэн хянахаа мэдэхгүй байвал тайвшралыг мэдрэх боломж нь нулимс байх болно. Сэтгэлийн өвчин маш их өвдөлтийг мэдрүүлдэг болохыг хүн бүр мэднэ. Энэ нь нулимс гарахад нөлөөлдөг байна.

Үүнээс гадна аз жаргал, баяр хөөр гэх зэрэг эерэг сэтгэл хөдлөлүүд ч нулимс урсгах чадвартай.  Судлаачдын үзэж байгаагаар аз жаргалын нулимс нь сэтгэл хөдлөлийг хянахад туслана гэжээ.

Сэтгэл хөдлөл

3 Өвчин намдаах

Хэрвээ та санаандгүй байдлаар шүүгээ мөргөх, эсвэл ямар нэгэн хурц үзүүртэй зүйл толгойгоороо мөргөх юм бол хүссэн хүсээгүй таны нүдэнд нулимс цийлэгнэх болно.

Үүнээс гадна та урт хугацааны туршид хэт их аймшигтай өвдөлтийг мэдэрвэл өвчнөө намдаах зорилготойгоор уйлна. Үүнд:

  • Толгой таллаж өвдөх
  • Бөөрний чууу
  • Хугарсан яс
  • Шүд өвдөх
  • Архаг хууч өвчин  зэрэг багтана.

Судлаачдын үзэж байгаагаар нулимсны хамтаар эндорфин болон окситоцин хэмээх дааврууд ялгардаг гэнэ. Эдгээр дааврууд нь сэтгэлийн, биеийн өвдөлтийг намдаахад тусалдаг байна. Өөрөөр хэлбэл, уйлах гэдэг өвчин намдаах, тайвшруулах үйлчилгээтэй энгийн арга юм.

Өвчин намдаах

4 Бусдыг өрөвдөх

Бусдыг ойлгож нулимс дуслуулах гэдэг энгийн зүйл бөгөөд таны нулимс бусдын өрөвч сэтгэлийг хөдөлгөхийн адилаар, бусдын нулимс таны өрөвч, сайхан сэтгэлийг хөдөлгөх боломжтой.

Бид ямар нэгэн гунигтай киног үзэхдээ заримдаа нулимс дуслуулдаг шүү дээ. Бусдын өвдөлтөнд уйлах гэдэг тийм ч муу зүйл биш.  Энэ нь та бусдыг гэсэн сэтгэлтэй, өөрийгөө бусдын оронд тавьж чаддаг болохыг илэрхийлж байгаа юм. Мэдрэмтгий хүн байна гэдэг тийм ч муу зүйл биш.

Бусдыг өрөвдөх

5 Хэрэгцээгээ хангахын тулд

Сэтгэл зүйн дэмжлэг бол хүн бүрийн чухал хэрэгцээ юм. Багаасаа харгис хэрцгий орчинд өссөн хүн өөрийн энэхүү хэрэгцээг бусдаас хүсэж чаддаггүй бөгөөд энэхүү хэрэгцээгээ хэрхэн хангах талаараа ч мэддэггүй.

Энэ тохиолдолд нулимс үггүйгээр хэрэгцээгээ хангахад тусалдаг байна.  Бусдаас шууд дэмжлэг хүсэж чаддаггүй хүмүүст заримдаа өөр төрлийн дэмжлэг хэрэг болдог.

Хэрэгцээгээ хангахын тулд

6 Нүдээ хамгаалах

Эцэст нь таны нүдийг хамгаалахад зориулсан хоёр төрлийн нулимс бий. Рефлекс нулимс нь хүчтэй салхи, утаа, тоос зэргээс нүдийг гайхалтай хамгаална. Мөн нүдний алимыг чийглэг хадгалах үүрэгтэй үндсэн нулимс гэж бас бий.

Нүдээ хамгаалах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()