Аргентинчууд дэлхийн хамгийн өвөрмөц соёлтой омгийг бүрэн устгасан түүх

Амьдардаг нутаг нь бага зэрэг алтны нөөцтэй байснаас болж энэхүү омгийнхонд маш том гай тотгор учирчээ. Өвөрмөц соёл бүхий Селькнам омгийн хүмүүсийг Аргентинчууд хэрхэн устгасныг энэхүү нийтлэлээс уншаарай..

Аргентинчууд дэлхийн хамгийн өвөрмөц соёлтой омгийг бүрэн устгасан түүх
НИЙСЛЭЛ SALE!
Хаах
Сурталчилгаа

Галт газрын арал (Tierra del Fuego) дээрх энэхүү индианчууд жижигхэн нутагт соёл иргэншлээс тусгаарлагдмал, тайван амьдарч байв. Хамгийн анх тэднийг Магелланы аяллын багийн гишүүд илрүүлсэн боловч удалгүй мартагдсан байна. 

1832 онд энэхүү омгийнхны талаар Дарвин бичсэн боловч мөн л хэн ч сонирхсонгүй. Гэхдээ тухайн зууны дунд үеэс Чили болон Аргентинчууд энэхүү газар нутагт анхаарал хандуулж, өөрсдийн мэдэлд оруулахаар багагүй тэмцсэний эцэст тус арлыг хувааж авахаар болжээ. Ингэхдээ тэд нутгийн оршин суугчдын үзэл бодлыг авч үзээгүй нь ойлгомжтой.

Селькнамчууд, 1889 он

Селькманчууд тивийн бусад уугуул иргэдээс хоцрогдмол амьдралтай байсан юм. Нүүдлийн соёл иргэншлээсээ ч салаагүй байсан бөгөөд тогтмол сууц барихгүйгээр, ан гөрөө хийж амьдарч байжээ.

Зуны улиралд гуанако гөрөөс агнаж, харин өвлийн улиралд далайн гахай болон загасаар амь зууна. Бүхий л түүхийнхээ турш тэд агнуурынхаа хэрэгслийг өөрчлөөгүй ч тэдгээрээ гайхалтай мэргэжлийн түвшинд ашиглаж чадаж байсан юм.

Ихэнх хүмүүс нь махлагдуу байсан учир хувцас бараг өмсөхгүйгээр хүйтнийг даван туулж чаддаг байжээ.  Заримдаа зөвхөн ичимдэг эрхтнээ нуусан гурвалжин арьс зүүн явдаг байв.  Харин хэт хүйтэнд далайн гахай эсвэл гуанакогийн арьсыг нөмөрдөг байжээ.

Селькманчууд өнөө үеийг хүртэл амьдрах боломжтой байсан ч 1857 онд Бухарестад авъяаслаг Жулиус Поппер хэмээх хүү төрснөөр энэ бүхэн боломжгүй болсон бололтой.

Поппер баян айлын хүүхэд байсан учир өсвөр насандаа чанартай боловсрол эзэмшиж румын, грек, испани, герман, франц, еврей, латин хэлээр чөлөөтэй ярьдаг байжээ. 17 насандаа тэр Парисыг зорьж, уул уурхайн инженерийн чиглэлээр суралцах болсон гэнэ.

Ингээд сургуулиа төгссөнийхөө дараа тэр дэлхийг тойрон аялал хийсэн бөгөөд түүний анхаарлын төвд Латин Америк өртсөн байна. Тэрээр Куба-д үлдэх төлөвлөгөөтэй байсан ч Аргентинд ирж селькманчуудын газар нутаг дээр алт олборлохоор шийджээ. Тэрээр засгийн газарт ирээдүйд хүн амьдрах боломжит арлыг хайж байгаа гэдгээ итгүүлж чадсан байна.

Ингээд Поппер 18 хүнтэй баг бүрэлдүүлж селькманчуудын газар нутаг дээр очсон байна. Тэрээр бусдыг удирдан зохион байгуулах чадвар муутай ч тухайн үеийг хүртэл судлагдаагүй байсан газар нутгийн талаар олон зүйл илрүүлж, газрын зураг ч зохиожээ.

Удалгүй тэрээр Галт Газар арлаас алтны нөөц олж, Аргентины засгийн газарт мэдээлсэн байна. Гэвч тухайн нутагт ердөө 600 кг алтны нөөц байгаа нь тодорхой болжээ. Поппер эвгүй байдлаас гарахын тулд арлыг ирээдүйд ашигтайгаар өөрчлөхөд шаардлагатай бүхнийг хийнэ хэмээн засгийн газарт амлалт өгчээ.

Эхний ээлжинд тэр хувийн цэргийн салаа бүрдүүлж, тус газар нутгийн индианчуудыг цэвэрлэж эхэлсэн байна. Нутгийн уугуул иргэдийг газар нутгийг орхиж яв гэж шаардахгүйгээр шууд л амийг нь хөнөөж байжээ.

Уг газрын байгалийн баялаг хангалтгүй нь нэгэнт тодорхой болсон тул тэрээр хонь үржүүлж амлалтаа биелүүлэхээр шийджээ. Өвс тэжээл хангалттайгаас гадна эрс тэс уур амьсгалтай байсан учир хонь сайтар дасан зохицож, чанартай ноос өгөх боломжтой байв. 

Селькманчуудын газар нутаг дээр олон тооны хонины ферм нээгдэж, гуанако гөрөөсийн бэлчээр шахагдан үгүй болсон тул тэд хонийг нь агнаж эхэлжээ. 

Аргентины засгийн газар ч мал аж ахуйгаас их хэмжээний ашиг орлого олох болохыг ойлгож, үүнд саад болсон индианчуудаас бүр мөсөн салахаар шийджээ.

Тану, Ксальпений эгч

Селькман хүмүүсийг бууны сумаар гэхээсээ илүү төрөл бүрийн халдварт өвчин, согтууруулах ундааны тусламжтайгаар бүрэн устгажээ.

Хамгийн сүүлийн смелькан омгийн хүн 1974 онд нас барсан байна. Орчин үед тус омгийн холимог цустай 10 орчим хүн байгаа бөгөөд уугуул хэлээ мэддэг хүн тэдний дунд үгүй аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()