Загварын тайзан дээр л гоё харагддаг, бусад газар тохиромжгүй хувцаслалтууд

Жил бүр хувцасны загвар, тренд бидэнд маш олон сюрпризыг авчирдаг билээ. Хэдийгээр загвар зохион бүтээгчид онцгой содон гэх зүйлсийг бусдад үзүүлэхийг эрмэлздэг боловч амьдралд нийцэхгүй байх тохиолдол гарна. Ингээд загварын тайзан дээр гоё харагдах ч бодит амьдрал дээр үл нийцэх хувцаслалттай танилцацгаая.

Загварын тайзан дээр л гоё харагддаг, бусад газар тохиромжгүй хувцаслалтууд
НИЙСЛЭЛ SALE!
Хаах
Сурталчилгаа

1 Жижиг цүнх

Хэдийгээр жижиг цүнх хайр татам харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ энэ цүнхэн дотор жижиг толь ч багтахгүй. Зүгээр л гоёл болгож зүүвэл л тохирох биз. Энэ төрлийн цүнхийг худалдаж авах хүн байхүй л болов уу.

Жижиг цүнх

2 Ил харагдах дотуур хувцас

Өмнө нь бүсгүйчүүд бенз  дотуур хувцсыг ил гаргаж өмсөж байсан бол орчин үед бодиг хүртэл ил гаргаж өмсөх болжээ. Хэдийгээр зоригтой бүсгүйчүүд энэхүү трендээр хувцаслаж байгаа ч даруухан нэгэн нь сүүдэрт л байгаа харагдана.

Ил харагдах дотуур хувцас

3 Хурц хоншоортой гутал

Хурц хоншоортой гутал өдөр тутмын хувцаслалтанд төдийлөн зохиоцохгүй гэдэгтэй та санал нэгдэх биз. Энэ төрлийн гуталтай явахад тийм ч тухтай биш байх болов уу.

Хурц хоншоортой гутал

4 Өргөн мөртэй хувцас

Хэдийгээр өргөн мөртэй хувцас бүсгүйчүүдэд ихээхэн таалагддаг ч хамгийн гол нь сонголтоо зөв хийх хэрэгтэй. Эс тэгвээс та явдаг шүүгээ мэт харагдана шүү.

Өргөн мөртэй хувцас

5 Арьсан ретуз

Арьсан ретуз нь биеийн бүх галбирыг тодотгодог. Тиймээс энэ төрлийн хувцсыг өмсөхөд Ким Кардашьян шиг маш олон туслахтай байх шаардлага гарна.

Арьсан ретуз

6 Пончо

Пончо гэдэг нь толгойны нүхтэй, гурвалжин нөмрөг юм. Хэдийгээр загварын тайзнаа их байдаг ч загвар зохион бүтээгчид одоог хүртэл ямар хувцастай төгс хослох талаар хэлж чадахгүй байгаа аж. Хамгийн гол нь пончо бүсгүйчүүдэд илүүдэл хэдэн жинг нэмэгдүүлж харагдуулдаг юм.

Пончо

7 Лакан урт түрийтэй гутал

Лакан урт түрийтэй тод гутал нь зөвхөн тайзан дээр л гайхамшигтай харагдана. Харин амьдрал дээр жижигхэн биетэй бүсгүйчүүд энэ төрлийн гуталнаас татгалзах хэрэгтэй. Эс тэгвээс Мила Кунис мэт галбиргүй харагдах вий.

Лакан урт түрийтэй гутал

8 Оверсайз хувцас

Өмсөхөд  хялбар, биед эвтэйхэн байдлаараа оверсайз хувцас маш олон бүсгүйчүүдийн сэтгэлийг булаасан билээ. Гэхдээ оверсайз хувцас нь ихэнхидээ туранхай бүсгүйчүүдэд зохидог бөгөөд бага зэрэг махлаг бүсгүйчүүдийг галбиргүй шуудай мэт харагдуулна. Галбиргүй харагдахгүйн тулд та 2 размер том хувцас сонгоход л хангалттай. Үүнээс гадна бэлхүүс хэсэгтээ анхаарал хандуулах, эсвэл биеийнхээ аль нэг хэсгийг мөр, хөл зэргийг нүцгэн үлдээгээрэй.

Оверсайз хувцас

9 Спорт-шик хослол

Пүүз,кетний араас загварын тайзнаа  өндөр өсгийт болон эмэгтэйлэг цүнхтэй өмсөж болох биеийн тамирын хослол газар авах болсон. Загвар өмсөгчдөд гайхалтай зохиж болох ч өдөр тутмын амьдрал дээр зохицох нь юу л бол.

Спорт-шик хослол

10 Булган углааш

Булга агуулсан углаашийг гэртээ, загварын тайзнаа өмсөж болох ч гадуур өмсөхөд төдийлөн тохирохгүй. Энэ төрлийн гутал амархан бохирдож, угаасны дараа амархан өнгөө алддаг.

Булган углааш

11 Палаццо өмд

Коко Шанелийн дуртай палаццо өмд хэдийгээр сайхан харагддаг ч хотын амьдралд төдийлөн зохицохгүй.  Гутал тагласан хэт өргөн учир эзнээ үнэгүй гудамжны цэвэрлэгч болгох магадлалтай.

Палаццо өмд

12 Туфли болон оймс

Туфли болон оймсыг  зоригтой бүсгүйчүүд л хослуулж чадах биз. Учир нь гадуур энэ байдалтай алхвал хүмүүсийн анхаарал зөвхөн тань руу хандана гэдэгт бид итгэлтэй байна.

Туфли болон оймс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()