Өөр хэлэнд шууд буудаггүй орон орны хараалын үгс

Хэл болгонд үгчлэн орчуулах боломжгүй үг хэллэг гэж байх нь мэдээж.  Ихэнхдээ энэ нь хараалын, бүдүүлэг утгатай байдаг. Эдгээр үг хэллэгийг гадаад оронд хэрэглэхдээ болгоомжтой байх хэрэгтэй гэдгийг санаарай.

Өөр хэлэнд шууд буудаггүй орон орны хараалын үгс

1. Himmeldonnerwetter (Герман)

Энэ үг шууд утгаараа бол “аянгатай, дуутай тэнгэр” хэмээн орчуулагдана. Харин германчууд энэ үгийг бухимдсан үедээ “чөтгөр аваг” гэсэн утгаар хэрэглэдэг байна.

2. Gay kocken offen yom (Еврей)

Үгчлэн орчуулах юм бол энэхүү хэллэг нь “далай руу хүндэр” гэж байна. Гэхдээ энэ нь таныг орчноо бохирдуул гэсэн үг биш бөгөөд харин “зайл” гэсэн санааг илэрхийлж байгаа юм.

3. Na mou klaseis ta’rxidia (Грек)

Грекүүд сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс учир италичуудын адилаар тэд хачирхалтай хэрнээ, сонсголонтой хараалыг зохиодог байна.

"Na mou klaseis ta’rxidia"  нь “миний төмсгөн дээр унга” гэж орчуулагдах ч үнэн хэрэгтээ тухайн хүнийг хүчгүй, сул дорой гэж доромжилж байгаа юм. Өөрөөр хэлбэл та хэн нэгнийг чи хэн ч биш гэж дуудаж байгаатай ялгаагүй зүйл юм.

4. Jebiesz jeze (Польш)

"Jebiesz jeze" хэмээх хэллэгийг орчуулбал “зараатай унтах” гэсэн утгатай аж. Польшчууд энэхүү хараалыг хамгийн үзэн яддаг хүндээ хэлэх бөгөөд энэхүү “секс” түүний хувьд хамгийн өвдөлттэй, хамгийн сүүлийнх байгаасай гэж хүсэж хэлдэг байна.

5. Ullu Ka Patta (Энэтхэг)

Энэтхэгийн соёлд шар шувууг мунхаг, залхуугийн зүйрлэл болгон хүлээж авдаг аж. Тиймээс ч "Ullu Ka Patta" гэх хэллэг гарсан бөгөөд энэ нь “шар шувууны хүү” гэсэн утгатай юм байна.

6. Malaka (Грек)

"Malaka" үгийг шууд орчуулбал энэ нь “мунхаг” эсвэл “өгзөгний нүх” гэсэн давхар утгатай.  Гэхдээ уг хэллэгийг ямар ярианд ашиглаж байна гэдгийг ойлгох хэрэгтэй.

Хэрвээ та хуучны грек найзтайгаа таараад “Hey, Malaka!” хэмээн хэлэх юм бол “Сайн уу, андаа” гэсэн утгаар хэлэгдэнэ.  Харин танихгүй грек хүнд энэ үгийг хэлэх хэрэггүй. Энэ нь түүнийг “анус” хэмээн дуудаж байгаа мэт болно.

7. Me cago en la leche! (Испани)

Хараал хэлэх тал дээр Испаничууд Грекүүдтэй адил нэлээд бүтээлч хүмүүс. Жишээлбэл: Тэдний "Me cago en la leche" хэмээх өгүүлбэр нь “сүүн дотор хүндэрмээр байна"  гэж орчуулагддаг бөгөөд энэ нь эхийн сүүг илэрхийлдэг байна. Ихэнхдээ энэ хэллэгийг ямар нэг зүйлд сэтгэл хангалуун бус,  урам хугарсан тохоилдолд ашигладаг.

Зарим тохилдолд энэ нь “чөтгөр аваг” эсвэл “надад огт хамаагүй” гэх маягаар орчуулагдах боломжтой.  Заримдаа энэ нь “би ээжтэй чинь унтсан” гэх утгаар ч ашиглагдана. Өөрөөр хэлбэл, энэ нь таны ярилцагчийнхээ ээжийг биеэ үнэлэгч хэмээн хэлж байгаатай ижил зүйл юм.

8. Teonen al tmuna shel kalba (Еврей)

“Teonen al tmuna shel kalba” гэдэг нь “нохойны зургийг харж гар хангалга хий” гэсэн санааг илэрхийлдэг байна.  Гэхдээ энэ нь амьтантай явалддаг гэсэн санааг илэрхийлэхгүй бөгөөд харин тухайн хүнийг “зайл, чөтгөр рүүгээ тонил” гэж хөөж байгааг илэрхийлнэ.

9. Tofu no kado ni atama wo butsukete shine (Япон)

Харин Япончуудын хувьд эелдэг даруу байдал бүх зүйлд хамааралтай.  Тиймээс хэн нэгнийг шууд “зайл” гэж хэлж болохгүй.

"Tofu no kado ni atama wo butsukete" гэдэг нь “Дүпү-нд цохиулж үхмэр” гэсэн утгыг илэрхийлдэг байна. Тухайн хүн энэ үгийг хамгийн их  муу санасан хүндээ хэлдэг аж.

10. Khange khodah (Перс)

Исламын шашинд хараал хэлэх хориотой ч харилцагчаа үг хэлээрээ гутаах аргыг ямар ч байсан олдог нь ойлгомжтой.

"Khange khodah" нь перс хэлэнд “Бурханы гаргасан алдаа” гэсэн санааг илэрхийлдэг аж. Энэ нь тухайн хүн хэн ч биш, Бурхан түүний төлөө юу ч хийгээгүй гэсэн утгатай юм.

11. Silbabot (Этиоп)

Этиопийн амхар хэлэнд байдаг энэхүү үг нь “чи сүүн дээр тогтсон зузаан тос” гэсэн утгатай юм. Энэ нь тухайн хүн танд ямар ч хамаагүй болохыг илэрхийлнэ.

12. Kisama (Япон)

"Kisama" гэдэг нь тухайн хүнийг “хэнд ч хэрэггүй нэгэн” болохыг хэлэхэд ашигладаг байна. Харин гадаад хүмүүсийн хувьд зүгээр л “чи” гэсэн утгатай аж.

13. Ayreh feek (Араб)

"Ayreh feek" гэдэг үгийг араб хэлнээс орчуулахад “миний эрхтэн чиний дотор байна” гэсэн утгатай. Гэхдээ харилцагч чинь ижил хүйстэн юм байна гэж ойлгох хэрэггүй. Учир нь таныг зүгээр л "зайл" гэж хэлж байгаатай ижил утгатай юм.

14. 龟头 (Guītóu)

Мандарин хэлнээс орчуулвал энэ нь “мэлхийний толгой” гэсэн утгатай. Харин дургүй хүргэсэн хүнлээ хандаж хэлж байгаа бол энэ нь түүнийг "шодой" гэж нэрлэж байгаа юм.

15. Un fouille-merde (Франц)

"Un fouille-merde" үгчлэн орчуулбал “баас хайгч” гэсэн үг.  Францчууд уг хэллэгийг бусдын хувийн амьдралд оролцох дуртай, хов базагч нарыг хэлэхдээ ашигладаг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()