"Дахиад үхмээргүй байна" - Жүжигчин Шон Бин үхдэг дүрд дахиж тоглохгүй гэв

Жүжигчин Шон Бин (Sean Bean)-ийг "Холивудын амиа золиослогч" гэж хочилдог. Учир нь тэрбээр 80-аад оноос эхлээд олон тооны дэлгэцийн дүр бүтээхдээ 25 удаа "үхдэг" хүний дүрд тогложээ. Харин тэрбээр саяхан "үхүүлдэг" кинонд дахин тоглохгүй гэсэн шийдвэр гаргасан байна. 

"Дахиад үхмээргүй байна" - Жүжигчин Шон Бин үхдэг дүрд дахиж тоглохгүй гэв
ДАТА БЭЛГЭНД АВ!
Хаах
Сурталчилгаа

Тэрбээр саяхан нэгэн сонинд өгсөн ярилцлагын үеэр дахин кино юм уу телевизийн цувралд тоглохдоо "Үхэхээ болиод амьд үлдэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хүн бүр миний дүрийг хараад юу болохыг тааварладаг болчихлоо" гэж хэлжээ. 

Үнэхээр ч түүний бүтээсэн ихэнх дүр амиа алддаг юм. Итгэхгүй байвал доорх бичлэгийг үзээрэй. 

Түүний бүтээсэн баатруудыг нум сумаар харваж (Бөгжний эзэн), мөчилж (Black Death), толгойг нь авч (Game of Thrones) эсвэл хадан цохионоос унагаж алсан байдаг.

2014 онд Биний шүтэн бишрэгчид нь энэ байдлаас залхсан тул #DontKillSeanBean (Шон Бинийг бүү ал) флаш мобыг хүртэл эхлүүлжээ .

Интернет дээрээс та Бин-ийн дүрүүдийг шоглосон асар олон meme-үүдийг олж болно. 

Үнэхээр ч үзэж байгаа киноны нэг жүжигчин заавал үхнэ гэдгийг мэддэг байх үед тийм ч зугаатай байхгүй л болов уу?

Дашрамд хэлэхэд, Шоны сүүлд хамтран ажилласан продюсерууд түүний дүрийг алахгүй, зөвхөн түүнийг гэмтээнэ гэж амласан байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()