"Бүсгүйчүүдийн ангууч" - Тайландын хааны хувийн амьдрал дахь итгэмээргүй зүйлс

Өнөөгийн Тайландын хаан, 68 настай Маха Вачиралонгкорн Рама X нь дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэгт тооцогдох бөгөөд түүний хөрөнгө 66 тэрбум ам.доллараар үнэлэгддэг. Гэхдээ энэ нь түүнийг дэлхий даяар алдаршуулж чадсан зүйл биш юм.

"Бүсгүйчүүдийн ангууч" - Тайландын хааны хувийн амьдрал дахь итгэмээргүй зүйлс
НИЙСЛЭЛ SALE!
Хаах
Сурталчилгаа

Өнгөрсөн зууны дунд үеэс эхлэн Тайландын хааныг бэлгэдлийн шинжтэй гэж үздэг болсон (төрийн дээд эрх парламентад бий) боловч мянга мянган жилийн уламжлал ёсоор язгууртныг "тахин шүтэх" ёс нь хадгалагдан үлджээ. 

Тайландад төрийн тэргүүнийг шүүмжлэхийг хуулиар хориглодог. Хэдий Рама Х хуулиар хамгаалуулсан ч шүүмжлэлийн бай болох нь зогссонгүй. Тэрбээр залуу ханхүү байхдаа өөрийн орны биш дэлхийн шар хэвлэлийн "од" болдог байсан юм. Ордны ёс журмын бүх хэм хэмжээг нурааж, олон хачирхалтай явдалд холбогдож, улсынхаа нэр хүндэд сөргөөр нөлөөлсөөр байлаа.

Тухайн үеийн Тайландын хунтайж Маха Вачиралонгкорн Герман улсад албан ёсны айлчлал хийхээр нисч ирсэн байдал

Маха Вачиралонгкорн бүсгүйчүүдийн ангууч гэдгээрээ алдаршжээ. Түүний ээж хатан Сирикит хүүгээ тойруу байдлаар "Дон Жуан" гэж нэрлэдэг байв. Чухамдаа энэ нь үнэний ортой байсан юм.

Хэрвээ хунтайж таалагдсан бүсгүйгээ 10 секундээс дээш харвал удалгүй тэр эмэгтэй сэнтий залгамжлагчийн оронд орохдоо бэлэн байх ёстой байдаг байжээ.

Анхны эхнэр Мом Луанг Соамсавали

1977 онд Вачиралонгкорныг албан ёсоор гэрлүүлэхээр шийджээ. Ингээд түүний эхнэрээр өөрийнх нь үеэл, гүнж Мом Луанг Соамсовали Китиякарыг сонгож өгсөн байна.

Тэрбээр язгууртан цустай байсан ч гоо үзэсгэлэн, оюун ухаанаараа тийм ч онцгойрохгүй нэгэн байсан байна. Хунтайж түүнийг гурван жилийн турш тэвчсэн бөгөөд дараа нь нууц амрагуудынхаа нэг, жүжигчин Ювадхида Полпрасеттай хамт амьдарч эхэлжээ. Харин анхны эхнэрээсээ 1993 онд  л албан ёсоор салалтаа батлуулж байсан юм. Жилийн дараа Маха Вачиралонгкорн жүжигчин нууц амрагтайгаа хууль ёсны дагуу гэрлэсэн байна. Энэ нь улс даяар шуугиан дэгдээж, ард иргэд нь ирээдүйн хатан хаанаа харахыг хүсэхгүй байв. 

Энэ үед Вачиралонгкорны аав, хаан Бумибол Адульядет IX Рама угсаа залгамжлах хүнээр охиноо сонгох хүсэлтийг парламентад тавьж байсан ажээ. Гэхдээ парламентын гишүүд эртний уламжлалыг зөрчиж зүрхлээгүй байна. 

Хааны 4 дэх эхнэр, хамгаалалтын албаны дарга, онгоцны үйлчлэгч Сутхида Тижай

Ювадхида Полпрасет хунтайжид таван хүүхэд төрүүлж өгсөн боловч Маха бараг ганц хоноогүй эхнэрийнхээ араар тавьсан байна. Үүнийг мэдсэн шинэхэн эхнэр нь хариу болгож 60 настай маршал Ананд Ротсамхантай сүүлэрчээ. 

Нөхөр нь бас зүгээр байсангүй, Тайландын бүхий л томоохон сонингуудад Ювадхидагийн араар тавьсан тухай мэдээг нүцгэн зургийнх нь хамт нийтэлжээ. Харин Ананд Ротсамханы маршал цол, шагналыг нь хурааж, албан тушаалаас нь чөлөөлсөн байна. 

Хунтайж ингээд зогссонгүй, түүнийг бүрмөсөн гутаахын тулд нисэх хүчний шинэ маршалаар өөрийнхөө пудель нохой Фу-Фуг томилсон бөгөөд нохойнд зориулан тусгай хүрэм оёулж, гутал өмсгөн дагуулж явсан юм. 

Шинэ маршал Фу-Фу хааны хамтаар

Удалгүй 2001 онд Маха Вачиралонгкорн гурав дахь эхнэрээ танилцуулжээ. Махагийн дараагийн сонголт ядуу гэр бүлээс гаралтай, урьд нь зөөгч байсан тариачин эмэгтэй Срирасми Ахарафонгпичу байсан нь хунтайжийн эцэг эхийг ихээхэн "айлгасан" байна.

Дөрвөн жилийн турш хааны гэр бүл энэ гэрлэлтийг нуусан ч шинэ эхнэрээс нь хүү төрсний дараа албан ёсоор зарлаж байжээ. Харамсалтай нь хөөрхий бүсгүйг ханхүү байнга зодож дарамтлан зовоодог байжээ. Тэр ч байтугай Фу-Фу пудлийн төрсөн өдрөөр бүсгүйг нохойн идүүрнээс хоол идүүлж буй бичлэг тархсан нь хүмүүсийн бухимдлыг ихээхэн хүргэсэн байна.

Хааны нууц амраг Тайландын Агаарын цэргийн хүчний генерал Сининат Вонгважирапакди

Эцэст нь Вачиралонгкорн шинэ эхнэрээсээ ч мөн залхжээ. Тэрбээр Срирасми болон түүний ядуу хамаатан садан нь хааны ивээлийг сорж, авилгад автуулсан хэмээн мэдэгдэж бүсгүйн эцэг эхийг шоронд гурван жил, ах дүүсийг нь таван жилийн турш хорьсон байна. Ханхүү хүүгээ ээжээс нь хүчээр холдуулж, Срирасмигийн үсийг хусан, цөллөгт явуулсан юм. 

2016 онд 9-р Рама хаан нас барж, тэр үед аль хэдийн 64 настай байсан Маха Вачиралонгкорн 10-р Рама нэрээр хаан ширээнд заларчээ. Тэрбээр титмээ зүүхээс хэд хоногийн өмнө буюу өнгөрсөн тавдугаар сард дөрөв дэх удаагаа гэрлэсэн юм. Түүний дараагийн эхнэр нь 40 настай Сутида Тижай байжээ.

Хэрэв та Махагийн адал явдалтай хайрын туульс үүгээр дууслаа гэж бодож байгаа бол эндүүрсэн байна. Хуримаа хийснээс хойш хоёр сарын дараа хаан  гэнэтхэн Сининат Вонгважирапакди хэмээх бүсгүйг өөрийн бас нэгэн эхнэр хэмээн танилцуулж, мөн түүнийг генерал болгожээ. Түүгээр ч барахгүй бүсгүйд "эрхэмсэг татвар эм" (албан ёсны статус) цол олгожээ. 

Махагийн хоёр эхнэрийн хооронд тэмцэл өрнөсөн ч эцэст нь Сининат Вонгважирапакди удахгүй хааны ордонд очих боломж бүрдээд байгаа ажээ.

Мөн Тайландын хааны тухай сонирхолтой баримт дурдвал:

Маха Вачиралонгкорн сэнтийд заларсныхаа дараа хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, олон эхнэр авах эрхийг сэргээжээ. Коронавирусын тахлын үеэр тэрээр 20 татвар эм дагуулж Бавари руу ниссэн байна. Хорио цээрийн дэглэмтэй байсан тул зочид буудлуудыг хаасан боловч эрх баригчид чинээлэг үйлчлүүлэгчийг түүнд үйлчлэгчид болон ажилчдын хамт тусдаа зочид буудал байрлуулсан юм. 

X Рама болон түүний татвар эмс унадаг дугуйтай ойгоор аялж цагийг ихэд таатай өнгөрөөсөн юм. Эзэн хаан  хагас нүцгэн охидын хамт морь унаж яваа зургууд интернетэд тархсан нь Тайландын ард иргэдийн бухимдлыг ихэд хүргэсэн юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()