"Pixar"-ын хүүхэлдэйнүүд дээрх таны анзааралгүй өнгөрөөсөн сонирхолтой зүйлс

2020-09-23, 13:00
2,128

"Pixar" компанийн хүүхэлдэйн кинонууд нь мэдээж сонирхолтой, хөгжилтэй үйл явдалтайгаас гадна олон жижиг нууцуудыг агуулж байдаг.  Магадгүй эдгээр сонирхолтой үйл явдал, дүрслэлийг та өмнө нь харж байгаагүй болов уу.

"Pixar"-ын хүүхэлдэйнүүд дээрх таны анзааралгүй өнгөрөөсөн сонирхолтой зүйлс
ҮЗЭХ ҮҮ?
Хаах
Сурталчилгаа

  • “Toy Story 4” хүүхэлдэйн кинонд 2017 онд нас барсан жүжигчин Дон Риклз Ноён Төмсийн дүрд дуу оруулсан байдаг. Киноны найруулагчид түүний хуучин киноноос хоолойг нь тасдаж ашигласан нь тэр аж.

  • Pixar-ын хүүхэлдэйн кинон дээр гитар дардаг бүх дүрүүд яг зөв барилтыг хийж тоглодог. Хэрвээ та гитар тоглодог бол үүнийг ажиглаж чадна.

  • “Up” хүүхэлдэйн кинонд Даг л ганцаараа халуун орны шувууг үнэрээр нь олох чадвартай.. Учир нь гэвэл Даг нохдын дунд ганцаараа анч нохой байсан юм.  

  • Майк хуанли дээр маркераар тэмдэглэгээ хийх үед шинэ нь хуучин, хатсан X-ээс илүү тод байгааг харж болно.

  • “Up” хүүхэлдэйн кинонд Эллигийн бүх зүйл дугуй, харин Карлосынх дөрвөлжин байдаг. Энэ нь тэдний ааш зангийн эсрэг тэсрэг байдлыг гайхалтайгаар харуулсан.

  • “Cars” хүүхэлдэйн дээр гардаг бүх машинуудын дугаар нь хэдэн оны гэдгээс хамаарч өөр хоорондоо ялгаатай байдаг.

  • Валл-И бяцхан Люксогийн лампыг солих үед энгийн чийдэнгийн оронд эрчим хүчний хэмнэлттэй чийдэнг хийж өгдөг байна.  

  • “Up” хүүхэлдэйн киноны хотын амьдрал жил ирэх тусам хөл хөдөлгөөн ихтэй болж байгаа нь ажиглагдана.

  • “Inside Out” хүүхэлдэйн кинонд Райли сэтгэл санааны хямралд орж байгаа учир хувцас нь тогтмол өнгөө алдаж байдаг.

  • The Incredibles” кинонд аавынх нь хувцас цэнхэр, харин ээжийнх нь хувцас улаан өнгөтэй байсан. Харин охин Виолетта нь нил ягаан нүд, нил ягаан хувцастай.


  • “Monsters” киноны зураг авалтын үеэр Бүү-д дуу оруулж байсан Мэри Гиббс хэт нялх байсан учир тэр нэг газар удаан суудаггүй байжээ.  Тиймээс зураг авалтын багийнхан түүний араас тогтмол дагаж, яриаг нь бичиж байжээ.

  • “Доригийн эрэлд” хүүхэлдэйн кинонд Жакын уут хамгийн цэвэрхэн нь байгаа. Учир нь гэвэл тэр сам хорхой бөгөөд далайн замаг, органик үлдэгдэл, ялзарсан хэсгүүдийг иддэг болохоор тэр.

  • “The Incredibles” дээр Хелений зочны өрөөний ханан дээр буй зураг нь түүнийг гэр бүлээсээ салсан болохыг илэрхийлнэ.

  • “Ratatouille” хүүхэлдэйн кинонд Реми руу хуцдаг нохой нь “Up” дээр гардаг Даг юм.

  • Райлигийн төсөөлөлд гардаг ноён хөзөр нь түүний аав харин хатан хөзөр нь түүний ээж, боол нь Райли өөрөө бөгөөд хөзөр дээрх үсгийг өөрийн нэрний эхний R үсгээр өөрчилсөн байгааг харж болно.

  • “Toy Story” дээр Энди тоглоомнуудынхаа өндрийг хаалган дээр тэмдэглэсэн байгаа нь киноны зарим хэсэг дээр харагдана.

  • “The Incredibles” хүүхэлдэйн кинонд Бобын өрөөний ихэнх хэсгийг багана эзэлсэн байгааг анзаарсан уу?

  • “Inside Out”-ийн япон хувилбарт пиццаны брокколиг чинжүүгээр сольсон байдаг. Япон хүүхдүүд брокколинд дуртай ч чинжүүнд дургүй.

  • “Brave” киноны Меридигийн урт, өтгөн үсийг гаргахын тулд Пиксарын программистууд 3 шинэ тусгай программыг зохион бүтээжээ.

  • Гол руу үсрээд гарч ирсэн Лингвиниг зурахын тулд Пиксарынхан нэг ажилтнаа тогоочийн хувцастай ус руу түлхэж, хэрхэн норохыг нь ажиглажээ.

  • “Coco”-ийн гудамжин дахь өлгөөтэй дүрсүүд нь Pixar-ын бусад дүрүүд байсан юм.

  • Валл-И-гийн гэрийн шүүгээн дээр Рексийг харж болно.  

  • “The Incredibles”-ийн найруулагч Бред Берд нь Дашийн яриаг бодитой болгохын тулд дуу оруулагч жүжигчин Спенсер Фоксийг 4 хөллүүлэн зураг авалтын талбайгаар гүйлгэж, ядарсных нь дараа микрофон өгч байжээ.

  • “Finding Nemo” хүүхэлдэйн кинонд аварга загас Брюс Немогийн түүхийг сонсоод уйлж “Би эцгээ огт мэдэхгүй” хэмээн хэлдэг. Үнэндээ эрэгчин аварга загас үржлийн дараа эмэгчин аварга загасаа орхиж явдаг байна.

  • “Ratatouille” киноны төгсгөлд Эго бага зэрэг жин нэмсэн харагддаг.

  • “Bao”  богино хүүхэлдэйний нэрийг Хятад хэлнээс орчуулвал  “хүүхэд”, “хамгаалах” гэсэн давхар утгатай.

  • “Toy Story 3” дээр танхай Сид хог ачигчийн ажилд орсон байгааг харж болно.

  • Мөн Сидийн гэрт буй хивс нь “The Shining” аймшгийн кинон дээр гардаг хивстэй адил.

  • Вудигийн гарыг залгаж оёсон улаан утас “Toy Story 4” дээр ч байдаг

  • “Toy Story-3” дээрх бусад тоглоомуудын дунд Гибли студийн Тоторо гардаг.

  • “Toy Story 2”-ийн америкт гарсан хувилбар дээр гардаг далбааг бусад орнуудад гаргахдаа дэлхийн бөмбөрцөг болгон сольжээ.

  • Inside Out дээр Райлигийн өрөөнд буй сэтгүүл дээр  “Ratatouille” киноны Колеттийн зураг бий.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()