Алдарт "Макарена" дууны утга нь тийм ч таатай биш...

Хэрвээ танд 90-ээд оны бүхий л дурсамж байдаг бол "Los del Río" хамтлагийн "Macarena" дууг та гарцаагүй мэднэ. Эсвэл бүжгийг нь ч сурч байсан байх. Гэхдээ та энэ дууг аялахдаа жинхэнэ утгыг нь огтхон ч мэддэггүй байсан болов уу.

Алдарт "Макарена" дууны утга нь тийм ч таатай биш...
НИЙСЛЭЛ SALE!
Хаах
Сурталчилгаа

Энэхүү дуу нь хөнгөхөн, жаргалтай өнгө аястай сонсогдох ч үг нь яг эсрэг зүйлийг илэрхийлдэг гэдгийг төсөөлөхөд хэцүү. Тодруулбал, Макарена нэртэй халуухан бүсгүй байх бөгөөд тэрээр найз залуугаа цэрэгт явсан хойгуур нэг биш бүр хоёр найзтай нь "араар тавьсан" тухай дууны үгэнд гардаг.

"Huffington post" сайтын орчуулснаар дууны гол хэсгийн үг нь:

"Макарена бүсгүй Виторино нэртэй найз залуутай. Түүнийг цэргийн тангараг өргөж байх зуур Макарена хоёр найзтай нь загас наадуулж байна" гэдэг ажээ.

Мөн "Макарена Нью Йоркод амьдрах хүсэлтэй. Тэнд очоод шинэ найз залуу эргүүлнэ" гэсэн мөр ч бий.

Тэгэхээр энэ дуу тэр үеийн хүмүүсийг амархан бүжиг, чихэнд хоногших аялгуугаараа л татсан байх нь.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()