Вегануудын талаар сонирхолтой 5 баримт

Веган гэдэг бол амьтны гаралтай бүхий л бүтээгдэхүүнээс татгалздаг хүмүүс юм. Ингээд тэдний талаар дэлгэрэнгүй сонирхоцгооё.

Вегануудын талаар сонирхолтой 5 баримт
ҮНЭГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

Веган гэдэг зөвхөн хооллох арга барил биш бөгөөд харин бүтэн ертөнц юм. Энэ нь хүний бүхий л амьдралын хэв маягт нөлөөлдөг. Жишээлбэл: веганууд нь амьтны гаралтай бүх зүйлээс татгалздаг. Үүнд: мах, арьсан, булган эдлэл, сувд гэх мэт

Ийнхүү веган хэв маяг дэлхий даяар газар авах болсноор веган үйлдвэрлэл бий болж, эдгээр өвөрмөц амьдралын хэв маягтнуудад зориулсан хоол хүнс, хувцас, тавилга хүртэл худалдаалах болжээ.

2018 оны 10-р сар нь “веганыг таниулах сар” байсан бөгөөд 11-р сарын 1-ээс эхлэж дэлхий даяар “Веганы өдөр”-ийг тэмдэглэх болсон байна.

1 Тэдний түүх

Дэлхийн хамгийн анхны веганы холбоог 1944 онд Их Британид Дональд Уотсон бүртгүүлсэн байна. Тэрээр "веган" гэх ойлголтыг анх зохиосон бөгөөд энэ нь энгийн цагаан хоолтнуудаас тэднийг ялгах ойлголт байсан юм.

Гэхдээ Уотсон веганыг анхлан нээгч биш байжээ. Эрт дээр үеэс веган гэх ойлголт байсан бөгөөд тэд махнаас татгалзаж байсан гэнэ. Жишээлбэл: Грект Пифагорын онолыг дагагчид  махнаас татгалзаж байжээ.

"Энэ ямар аймшигтай юм бэ? Бид өөрсдөө амьд гарахын тулд бусад амьтны амийг хороох гэдэг үнэхээр харгис хэрцгий зүйл биш гэж үү?" хэмээн Ромын алдартай зохиолч Овид бичиж байсан аж. Шашны урсгал, уламжлал зэргээс хамаарч дэлхийн өнцөг булан бүрт төрөл бүрийн арга замаар амьтны гаралтай зүйлээс татгалзаж байжээ.

Тэдний түүх

2 Тийм ч эрүүл биш

"Mintel" компанийн вегануудын дунд хийсэн судалгаанаас харахад эдгээр хүмүүсийн  49% нь эрүүл мэндээ бодож энэхүү амдралын хэв маягт шилжсэн болох нь тогтоогджээ. Үүнээс хойш улаан мах, хиам, зайдас гэх мэт бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэдэг болохыг дэлхий даяар мэдсэн.

Гэхдээ зөвхөн жимс, хүнсний ногоогоор хооллох нь амьдралыг уртасгадаг гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдаагүй. Веганы холбоог үүсгэн байгуулагч Уотсон 95 насандаа нас барсан ч энэ нь хооллолтоос үүдэлтэй гэх баталгаа болохгүй. Өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал хандуулж буй ард түмэн веган амьдралын хэв маягийг сонгож байна.

Тийм ч эрүүл биш

3 Вегануудын ертөнц

Хэдийгээр сүүлийн жилүүдэд веган газар авч байгаа ч махны хэрэглээ  мөн нэмэгдсээр байна. Судлаачдын үзэж байгаагаар, 2050 он гэхэд хүн төрөлхтөн хоолныхоо хэрэглээг 70% бууруулах, эсвэл хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ 70%-иар нэмэгдүүлэхгүй бол өлсгөлөнд нэрвэгдэх гэнэ.

Махны хэрэглээ нэмэгдэж байгаа нь дэлхийн хүн ам нэмэгдэж байгаатай холбоотой. 2050 он гэхэд дэлхийн хүн ам 9,2 тэрбум хүрнэ. Гэвч вегануудын тоог гаргах боломжгүй байгаа юм. Одоогийн байдлаар дэлхий дээр 500-900 сая веган байгаа гэнэ.

Вегануудын ертөнц

4 Ашигтай наймаа

Сүүлийн 3 жилийн дотор АНУ-ын вегануудын тоо 600%-иар нэмэгдсэн бөгөөд энэ нь маш өндөр үзүүлэлт юм. Веганы өлгийн нутаг болох Их Британид сүүлийн 10 жилийн дотор вегануудын тоо 400%-иар нэмэгдсэн байна. Тусгай хоолны хэрэгцээ вегантай холбоотой эсэхээс үл хамаарч 2017 онд 10 дахин өсчээ.

Ийнхүү тусгай хоол, хүнсний үйлдвэрлэлд хүн бүхний  мэдэх Nestle өрсөлдөж эхэлсэн байна. Тэд хамгийн чанартай веган хоолыг хэрэглэгчдэд түгээх болно хэмээн хөрөнгө оруулагчдыг урьж байгаа аж. Үүнээс харахад веган хоол ядуусын хоол биш бололтой.

Ашигтай наймаа

Ургамлын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэгчдэд зориулсан дэлгүүр, ресторан, үйлдвэрүүд хаа сайгүй байгуулагдах болсон. Хамгийн даруухан дүгнэлтээс харахад 2020 онд вегануудад зориулсан бяслаг гэхэд л 4 тэрбумын орлогыг АНУ-д авчрах гэнэ.

5 Веганизмын сөрөг тал

Ийнхүү амьтанд хайртай, амьтны гаралтай бүтээгдэхүүнээс татгалзаж буй хүмүүсийг бид мэдээж энэрэнгүй, өрөвч нэгэн мэтээр хүлээж авна. Гэвч тэд амьтны эрхийг хамгаалах хүсэлдээ хэт автаж, махны лангуу, арьсан болон булган эдлэлийн дэлгүүрийн лангууг нураах, хотын гудамжны ханан дээр ёс бус үг хэллэг бүхий уриа бичиж эсэргүүцлээ илэрхийлж байгаа гэнэ. Тиймээс веганууд мал аж ахуй эрхлэгчдийн уур бухимдлыг төрүүлдэг байна.

Веганизмын сөрөг тал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()