Таны бодсон шиг тийм ч баян биш одод

“Мөнгө аз жаргалыг дагуулдаггүй” хэмээн зарим алдартай одууд орчин үед хэлэх болсон.  Алдрын эд оргилд байхдаа тэд өндөр үнийн дүн бүхий гэрээ байгуулж байсан бол одоо зээлээс зээлийн хооронд амьдарч, шүүх хуралд оролцож явсаар. Хүн бүр өөрийн эд хөрөнгө, мөнгийг зөв зарцуулж чаддаггүйн харамсалтай. Ингээд бид танд “азын алтан зоос”-оо ухаалгаар зарцуулж чадаагүй оддын талаар хүргэе.

Таны бодсон шиг тийм ч баян биш одод
НИЙСЛЭЛ SALE!
Хаах
Сурталчилгаа

1 Жонни Депп (Johnny Depp)

“Карибын тэнгисийн дээрэмчин” киноны хамгийн алдартай жүжигчин тэрээр алдрынхаа оргилд байх үедээ олон сая төгрөгний орлого олдог байсан билээ.  Тэрээр дэлхийн хамгийн тансаг байр болон Багамын дурсгалт газар "Little Hall*s Pond Cay" арлыг хүртэл худалдаж авч байсан юм.  Жонни хүссэнээрээ амьдарч хар өдөр ирнэ гэж төсөөлөөгүй байсан бололтой. Ингээд 2016 онд тэрээр өөрийгөө юу ч үгүй хоосорсон болохоо зарласан байна. Үүний хамтаар түүний нэр хүнд ч буурч, согтууруулах ундаанд донтож, Эмбер Хердтэй дуулиантай салжээ.

Одоо тэрээр өмнөх шигээ хөрөнгөтэй байхаа больсон. Гэхдээ “Fantastic Beasts And Where To Find Them” болон “Pirates of the Caribbean” киноны зураг авалтууд түүнд санхүүгийн байдлаа дээшлүүлэхэд туслажээ. Коронавирустэй холбоотой дэлхийн кино ертөнцийн уналт, эцэс төгсгөлгүй шүүх хурлууд Жонниг өмнөх шигээ болоход саад учруулж байгаа гэнэ.

Жонни Депп (Johnny Depp)

2 Николас Кейж (Nicholas Cage)

Жүжигчин, найруулагч, продюсер “Оскар”-ын шагналын эзэн алдарт Копполагийн гэр бүлийн гишүүн тэрээр уран бүтээлийнхээ оргил үед Холливудын хамгийн өндөр үнэтэй жүжигчдийн тоонд багтаж байжээ. Гэхдээ хувь тавилан зөвхөн инээмсэглэл бус хууран мэхлэлтийг хүртэл дагуулдаг байна. Тэрээр хэсэг хугацаанд өр, зээлээ дарахын тулд бүх төрлийн саналыг хүлээн авч ажилладаг байсан гэнэ.

Учир нь тэрээр баян бус тансаг амьдардаг байсан бөгөөд тэр үлэг гүрвэлийн гавал яс, ховор комикс, дундад зууны үеийн сүнстэй Найдштайн цамхаг, 15.7 сая ам.долларын үнэтэй Мидлтаунд байрлах үл хөдлөх хөрөнгө, Лос-Анжелост 35 сая ам.долларын үнэтэй тансаг зэрэглэлийн барилгыг худалдаж авсан байна.
 
Харин 2008 оноос эхлэж жүжигчин залуу санхүүгийн хямралд орж эхэлжээ.  Түүний тансаг амьдралын хэв маяг, гэр бүл салалттай холбоотой олон тооны шүүх хурал, хувийн санхүүчийн гаргасан алдаанаас болж тэрээр 14 сая амдолларын өрөнд орсон байна. Ингээд жүжигчин маань өөрийн хөрөнгийг 3 дахин хямд үнээр зарсан учир түүний баялаг мэдэгдэхүйц буурсан болов уу.

Николас Кейж (Nicholas Cage)

3 Крис Такер (Chris Tucker)

“Rush Hour”, “The Fifth Element” киногоороо алдартай жүжигчин маань санхүүгийн хямралд өртсөн бололтой.  Гэтэл 2006 онд тэрээр 25 сая ам.долларын ашиг олсноор Холливудын хамгийн өндрөөр үнэлэгддэг жүжигчдийн тоонд багтаж байжээ. Ингээд түүний идэвхитэй карьерын төгсөл ирсэн юм.

“Silver Linings Playbook”, “Billy Lynn's Long Halftime Walk” зэрэг кинонууд түүний санхүүгийн байдлыг төдийлөн дээш татаж чадсангүй. 2011 онд жүжигчин залуу байраа барьцаалсан бөгөөд 2016 онд тэрээр 2.5 сая ам.долларын татварын өрөнд оржээ. Гэвч жүжигчин маань сайн сайхан бүхэнд итгэлтэй байдаг учир өөр шинэ ажил хийхдээ ч бэлэн байгаа гэнэ.

Крис Такер (Chris Tucker)

4 Аманда Байнс (Amanda Bynes)

Аманда 13 настай байхдаа Nickelodeon-д өөрийн гэсэн шоутай байсан юм. 4 жилийн турш түүний шоу олны анхаарлыг татаж, тэрээр телевизийн хамгийн шилдэг жүжигчдийн тоонд багтаж байжээ.  Харин дараа нь хэд хэдэн инээдмийн мелодрамд тоглож, өөрийгөө чадварлаг жүжигчин болохоо харуулсан.

Түүнийг ирээдүйд алдартай жүжигчин болно хэмээн таамаглаж байсан ч бүсгүй согтууруулах ундаа, хар тамхинд донтож, нэр хүнд  эд хөрөнгө алджээ. 2013 онд Аманда шизофрени өвчтэй болох нь тогтоогдсон байна. Ийнхүү хэсэг хугацаанд тэр дансан дахь мөнгөө өөрийн мэдэлгүй үрсэн гэнэ.

Үүнээс гадна тэр эмнэлэгийн төлбөр, шүүх хурлын төлбөрийг төлснөөр санхүүгийн хувьд багагүй хохирлыг амсжээ. Мөн коллежийн сургалтын төлбөрөө төлөх хэрэгтэй болсон байна. Алдартай Аманда Байнс бүсгүй одоо 4 сая ам.долларын л хөрөнгөтэй аж.

Аманда Байнс (Amanda Bynes)

5 Линдси Лохан (Lindsay Lohan)

Линдсигийн хувь тавилан Амандатай ижилхэн байсан гэхэд болно. Тэрээр өөрийн ажил хөдөлмөрийн гарааг 3 настай байхдаа моделиор эхлүүлж, олон тооны хэрүүл шуугиан, автын ослоор төгсгөл болгожээ. 2004 онд 17 настай Линдси "MTV Movie Awards"-ын хамгийн залуу шагналтан болж байсан аж.

“Just My Luck” киноны зураг авалтанд оролцсоноор тэрээр 7 сая гаруй ам.долларын орлоготой ажиллажээ. Гэвч бүсгүй хар тамхи, шоу цэнгээн хөөж явсаар нэр хүндгүй болж, их хэмжээний татварын өрөнд хүртэл орсон байна.  2012 оны байдлаар жүжигчин бүсгүйн хөрөнгө 500 мянган долллар л хүрч байсан гэнэ.

Одоо жүжигчин бүсгүй 34 настай ч кино урлагт төдийлөн оролцохоо больсон харагдана.  Гэхдээ тэрээр бууж өгөөгүй бөгөөд хөгжмөөр хичээллэж, Грек дахь клубын бизнест хөрөнгө оруулалт хийж байгаа аж.

Линдси Лохан (Lindsay Lohan)

6 Памела Андерсон (Pamela Anderson)

“Baywatch” киноны од, 90-ээд оны үеийн секс бэлгэ тэмдэг болсон тэрээр их хэмжээний орлого олж чадсан ч гамтай хэрэглэж, хуримтлал үүсгэж чадаагүй юм. 2000 онд Памела тогтмол санхүүгийн хямралтай байжээ. Барилгын компанийн өрнөөсөө болж бүсгүй өөрийгөө дампуурсан болохоо зарласан гэнэ.  Тэрээр экс нөхөр болох Жон Питерстэй харилцаагаа 20 жилийн дараа сэргээсэн ч уг харилцаа 2 долоо хоногийн дараа дууссан байна. Жоны хэлж байгаагаар, зальтай Памела түүнийг бүх өрийг нь дарахыг хүсэж, харин дараа нь сураггүй алга болсон гэнэ.

Памела Андерсон (Pamela Anderson)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()