Рейтингээ өсгөж, мөнгө олохын тулд хоорондоо "үерхсэн" алдартнууд

Пиар гэдэг маш нарийн зүйл. Оддын элдэв явдал, сүүлийн үеийн мэдээ, шүтдэг алдартныхаа талаар сонирхолтой баримт гэх мэт энэ бүхнийг цахим ертөнцөөс хүн бүр чөлөөтэй авах болсон. Гэхдээ заримдаа алдартнууд маань ч гэсэн өөрийн нэр хүндийг сэргээхийн тулд, бусдын анхаарлыг татахын тулд сэтгүүлчдийг ашигладаг.  Ингээд олны анхаарлыг татаж, өөрийнхөө рейтингийг өсгөхийн тулд хайр сэтгэлийн холбоотой болж жүжиглэсэн ододтой танилцацгаая.

Рейтингээ өсгөж, мөнгө олохын тулд хоорондоо "үерхсэн" алдартнууд
НИЙСЛЭЛ SALE!
Хаах
Сурталчилгаа

1 Женнифер Лопес болон Дрейк

Ийм аргаар рейтингээ нэмэгдүүлэхийн тулд үзэгч тэдний хайрын түүхэнд бүрэн итгэсэн байх ёстой. Женнифер болон Дрейк нар сайхан харагдахгүй байна гэж үү? Тэдэнд аз жаргалтай сайхан амьдралыг л хүсмээр санагдана. Үнэн хэрэгтээ пиар менежерүүд яг л энэ зүйлийг хүсэж байсан юм.

2016 онд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дуучин бүсгүй болон рэпер залуугийн хайрын түүх ихээр яригдах болсон. Тэдний анхны болзоо Лас-Вегаст болсон бөгөөд хоёр хоногийн дараа Женнифер Дрейктэй авахуулсан зургаа цахим сүлжээнд нийтэлнэ. Харин зул сарын баярын үеэр дуучин бүсгүй 100 мянган долларын үнэтэй Tiffany алмазан бөгжийг авсан хэмээн хэвлэлээр мөн л тарсан байна. Хайрынхаа түүхийг илүү үнэмшилтэй болгохын тулд Жей Ло өөрийн найз залууг гэр бүл болон хоёр ихэр болох Макс, Эммитэй танилцуулна.

Женнифер Лопес болон Дрейк

Хосуудын харилцаа маш хурдтай хөгжиж, хурим хийх талаар ч цуу яриа явж байсан юм. Тухайн үед Жей Ло 47, харин Дрейк 30 настай байжээ. Гэвч нэг сараас эхлэж хосуудын харилцаа муудаж эхэлсэн гэнэ.Үүнд хосуудын завгүй байдал нөлөөлсөн хэмээн мэдээллийн хэрэгслээр дахин цацагджээ. Харин тухайн оны 3 сард Дрейк өөрийн экс Рианнатай,  харин Женнифер бэйсболын тамирчин Алекс Родригестэй нийлсэн  байжээ. Тиймээс гал халуун дурлал нь тэдний хамтын уран бүтээлийн пиар байсан бололтой.

Орчин үеийн одууд ирээдүйн алхмаа маш сайн төлөвлөж чаддаг болсон. Жей Логийн 2018 оны орлого 47 сая доллар хүрсэн нь түүнийг дэлхийн хамгийн өндрөөр үнэлэгддэг дуучдын тоонд  зүй ёсоор орохыг батлаж байна. Дрейк ч амжилттай ажиллаж дараагийн жил нь Жей Ло-г орлогоороо гүйцэж 75 сая долларын орлого олсон аж.

2 Селена Гомес болон DJ Zedd

Үзэсгэлэнт Селена Гомес болон The Weeknd хоёрын хайрын түүхийг хүн бүр санаж байгаа биз. Үүнээс гадна тэрээр германы DJ Антон Заславскитай богино хугацааны хайр сэтгэлийн холбоотой байсан.  DJ Zedd (тайзны нэр) болон Селена нар 2015 онд олон нийтийн өмнө хамтдаа гарч дурлалт хосууд мэт харагдаж байсан юм.  Сэтгүүлчдийн асуултанд тэд инээмсэглэн хариулж, хошигнож байсан.

Гэтэл үнэн хэрэгтээ тэр хоёрын хамт байсан цаг хугацаа нь ердөө шинэ цомгийн сурталчилгааны нэгээхэн хэсэг, шүтэн бишрэгчдийн анхаарлыг татах пиар байжээ.

Селена Гомес болон DJ Zedd

3 Шейлин Вудли болон Тео Жеймс

Кино зураг авалтын үеийн хайр бодит амьдрал дээр үргэлжлэх тохиолдол хэр их байдаг бол? “Divergent” киноны хосуудын хайр сэтгэл бодит амьдрал дээр жинхэнэ хайр болж хувирсан мэт шүтэн бишригчдэд нь санагдсан байна.  Киноны эхний анги дэлгэцийн бүтээл болж эхлэх үед  гол дүрийн жүжигчид болох Тео Жеймс болон Шейлин Вудли нар бодит амьдрал дээр ч хосууд мэт биеэ авч явах болжээ.

Ямар нэгэн томоохон арга хэмжээнд оролцох бүрт шүтэн бишригчид нь маш ихээр баярладаг байсан. Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгсэл, папараццийн дуран олны анхаарлыг татахуйц зургийг дарж чадахгүй байжээ. Хосууд өөрсдийн  харилцааны талаар албан ёсны мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Ингээд энэ нь маш урт удаан хугацааны туршид буюу кино зураг авалт хийгдэхээ болих хүртэл нууц хэвээр байжээ. Шейлин болон Тео нарын харилцаа ердөө л үзэгчдийн анхаарлыг кинондоо татах гэсэн оролдлого байсан гэнэ.  

Шейлин Вудли болон Тео Жеймс

4 Тейлор Свифт болон Том Хиддлстон

Тейлорын хайрын түүх хүн бүрийн анхаарлыг байнга татдаг. Папараццийн дурангаас юу ч нууж чадахгүй мэт санагдавч үнэн хэрэгтээ Тейлор болон Том нарын харилцаа нууцлаг явдлаар баялаг байжээ.

Дуучин бүсгүй болон Британийн жүжигчин залуу 2016 оны Met Gala наадмын үеэр танилцсан гэх мэдээлэл бий. Харин тухайн оны 6-р сараас тэд Род-Айленд арал дээр хамт амарч буй зургаа цахим сүлжээнд нийтэлсэн байна.  Тэдний харилцаа зөвхөн зуныг зугаатай өнгөрүүлэх хайр сэтгэлийн холбоо мэт санагдана. Учир нь 9 -р сар гэхэд тэд салсан болохоо зарлажээ.

Энэ харилцаа бодит харилцаа байсан уу эсвэл пиар байсан уу гэдэг нь эргэлзээтэй боловч Тейлор Свифт гэх бүсгүй олны анхаарлыг илүү ихээр татах болсон юм. Харин Том удаан хугацааны туршид шархалсан байсан гэнэ.

Тейлор Свифт болон Том Хиддлстон

5 Зак Эфрон болон Ванесса Хаженс

Зураг авалтын талбай бас нэгэн ганц бие залуусыг холбож өгчээ. “High School Musical” киноны нэгдүгээр хэсэг дэлгэцийн бүтээл болсон цагаас эхлэн хосууд хамтдаа олны өмнө гарах болсон бөгөөд хамтдаа хөтлөлцөж, тэврэлдэж байгаа нь сэтгүүлчдийн хувьд романтик харилцааны эхлэл мэт санагдсан гэнэ. “Энэ бол анхны харцын дурлал байсан. Надад ийм зүйл тохиолдно гэж бий санаагүй” хэмээн жүжигчин бүсгүй ярьжээ. Гэвч удалгүй хосууд салсан юм.

Сэжигтэй санагдаж байгаа зүйл бол кино дэлгэцийн бүтээл болж эхлэх үед хосуудын харилцаа эхлэж, кино зураг авалт дууссаны дараа тэдний харилцаа мөн дууссан юм. Экс хосууд ч санаа зовж, сэтгэл санаагаар унахгүйгээр ээлжит хайр сэтгэлийн холбоогоо тогтоожээ. Тиймээс энэ нь шинэхэн киноны пиар байсан гэхэд болно.

Зак Эфрон болон Ванесса Хаженс

6 Мишель Родригес болон Зак Эфрон

Бас нэгэн нууцлаг харилцаа бол Зак болон Мишель нарын хайр сэтгэлийн холбоо юм. Үзэсгэлэнт бүсгүй Мишель болон Эфрон хамтдаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн дуранд өртсөн бөгөөд энэ цаг үеэс тэдний хайр сэтгэлийн талаар ярьж эхэлсэн байна. Тэд амралтаа хамдаа Сардинид өнгөрүүлсэн гэнэ.

Ингээд тэд гал халуун үнсэлтийг камерын өмнө харуулснаар тэднийг хосууд гэдэгт хэн ч эргэлзэхээ больсон юм.  Жүжигчин бүсгүйн хэлж байгаагаар Зак илүү дотно харилцааг хүсэж байсан гэнэ. Харин Мишель харилцаагаа төдийлөн хүндрүүлэхийг хүсээгүй байжээ. Магадгүй энэ нь Мишелийн ижил хүйстэн гэх ярианаасаа салах гэсэн оролдлого байсан юм болов уу.

Мишель Родригес болон Зак Эфрон

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()