Цыган хүмүүс дэлхийд түгээмэл тархсан өвчнүүдийг огт тусдаггүйг тогтоожээ

Дэлхий даяар тархсан цыган буюу Рома хүмүүс дээр олон жилийн турш хийсэн судалгааны үр дүнд тэд түгээмэл зарим өвчний эсрэг байгалийн дархлаатай байдгийг тогтоожээ. Олон зууныг дамжин нүүдлийн амьдралаар амьдарч, бүхий л цаг уур, нийгмийн нөхцөл байдалд дасан зохицсон нь үүнд нөлөөлсөн бололтой.

Цыган хүмүүс дэлхийд түгээмэл тархсан өвчнүүдийг огт тусдаггүйг тогтоожээ
НИЙСЛЭЛ SALE!
Хаах
Сурталчилгаа

Хэдийгээр Цыганчуудын дунд халдварт өвчин байхгүй гэж хэлж болохгүй ч бусад үндэстний бүлэгт түгээмэл байдаг өвчнүүд тэдний дунд тун ховор байгаа нь ажиглагджээ.

Ялангуяа тэд эмнэлгээр үйлчлүүлэх дургүй байдгийг үл харгалзан ийм үр дүн гарсан нь гайхалтай.

Жишээлбэл Нидерландын иммунологч Михай Нетеа олон жил судалгаа хийсний үр дүнд цыганууд тарваган тахлын эсрэг бүрэн дархлаатай гэдэгт бат итгэсэн гэнэ.

Европын хүн амын бараг хагасыг авч одсон хар тахал цыгануудын отгуудад бараг нөлөөлөөгүй гэдэг. Орчин үеийн судалгаагаар тэдний 4-р хромосомд дархлаанд оролцдог гурван тусгай ген байгааг илрүүлжээ.

Тэдгээрийн нэг болох ADAMTS-12 ген нь Цыган хүний биеийн эсэргүүцлийг уушгины хэрх өвчин гэх мэт дархлааг доройтуулдаг вирусын эсрэг улам нэмдэг болохыг Михай Нетеа олж мэджээ.

Анагаах ухааны сүүлийн үеийн эрдэм шинжилгээний ажлуудыг гаргадаг Америкийн Pnas сэтгүүл дээр бүр ч сонирхолтой судалгаа нийтлэгдсэн байна.

Цыган хүний биед сүрьеэ, уяман зэрэг халдварт өвчний эсрэг биеийн эсэргүүцлийг сайжруулдаг тусгай рецепторууд байдаг нь тус судалгаагаар тогтоогджээ.

Тодруулбал TLR1, TLR6, TLR10 гэсэн рецепторууд цыган хүмүүст үе дамжин хөгжжээ. 

Хожуу хүүхэдтэй болох, жирэмснээс хамгаалах төрөл бүрийн эм хэрэглэх нь эмэгтэй хүн хөхний хорт хавдартай болох эрсдэлийг 50 хувь нэмдэг байна.

Тэгвэл цыганчууд 16 нас хүрээд л гэрлэж, хүүхэдтэй болдог, дээрээс нь хэтрүүлж иддэггүй тул тэдний дунд хөхний хорт хавдрын тохиолдол асар бага байдаг.

Мөн ариутгалгүй, бохир орчинд амьдарч, амьтадтай ойр байдаг хэв маяг нь цыган хүүхдүүдэд багаас нь шимэгчийн гаралтай патоген өвчний эсрэг маш сайн дархлааг суулгаж өгдөг ажээ.

Түүнчлэн цыганууд аливаа харшилтай болно гэсэн ойлголт бараг байдаггүй.

Чихрийн шижин өвчин бас ховор. Хүний гэдэсний бактериуд хэт цэвэр байх нь дархлааг сулруулж, чихрийн шижин үүсгэх магадлалтай нь үүнийг тайлбарлаж байна.

Бага илчлэгтэй хоол иддэг, цөөн хооллодог явдал нь тэднийг зүрний өвчин, гэнэтийн шигдээсээс хол байх нөхцлийг бүрдүүлжээ.

Мөн тусгаарлагдсан аж амьдрал, дотроосоо гэрлэдэг уламжлалаас шалтгаалж гемофил, Дауны синдром, Альцгеймерийн өвчин бараг л тусдаггүй байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()