Түүхийн уртад хүний ​​дундаж өндөр хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Хүний өндөр буюу антропологчдын хэллэгээр биеийн урт нь олон хүчин зүйлээр тодорхойлогддог чухал шинж тэмдэг юм. Энэ нь эрин үе дамжин хэрхэн өөрчлөгдөж ирснийг харцгаая.

Түүхийн уртад хүний ​​дундаж өндөр хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Хаах
Сурталчилгаа

Хүний дундаж өндрийн өөрчлөлт олон хүчин зүйлтэй холбоотой байдаг. Энэ үзүүлэлт нь маш чухал бөгөөд энэ нь хүн ​​үндсэн хэрэгцээгээ хэрхэн хангаж буйг харуулдаг билээ. 

Биеийн хэмжээний өөрчлөлтийг тооцоолохын тулд археологчид урьд өмнө амьдарч байсан хүмүүсийн олдворыг судалж, хүний ​​биеийн хамгийн урт хэсэг бөгөөд нийт өндрийн дөрөвний нэгийг эзэлдэг гуяны ясны урт дээр тулгуурлан тодорхойлдог байна. 

Европ, Африкт 200,000 - 700,000 жилийн өмнө Homo Heidelbergensis амьдарч байжээ. Эдгээр хүмүүсийн эрчүүдийн дундаж өндөр нь 175 см, эмэгтэй хүнийх 157 см байв.

Үүний зэрэгцээ, Азид Homo floresiensis амьдардаг байсан нь Европ, Африкийн оршин суугчдаас хамаагүй жижиг хэмжээтэй байв. Эрдэмтэд тэднийг "хоббитууд" гэж хүртэл хочилж байжээ.

Эмэгтэй хүний ​дундаж өндөр нь 91 см орчим, эрчүүд арай өндөр, гэхдээ ямар ч тохиолдолд хейдельбергчүүдээс хамаагүй намхан байв.

Европ, Ази тивд 200,000-28,000 жилийн өмнө амьдарч байсан Неандертальчуудын  дундаж өндөр гэвэл эрчүүд 165 см, эмэгтэйчүүд 155 см байжээ. Амьдралын хүнд хэцүү нөхцөл байдлаас болж бие нь илүү хөрслөг, булчинлаг байв. Ийм галбиртай байсан тул тэдэнд хахир хатуу өвлийг даван туулах нь илүү хялбар гэсэн үг.

Неандерталь (зүүн), Кроманьон нар

Охайогийн их сургуулийн эрдэмтдийн багийн хийсэн судалгаагаар хүмүүсийн өсөлт нь амьдарч байсан газраасаа хамааран өөр өөр цаг үед хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулсан. 

Судлаачид 9-11-р зууны үед амьдарч байсан хүмүүс дунджаар 19-р зууны эхэн үеийнхээс өндөр байсан гэж үзэж байна. Ричард Стеккель энэ баримтыг цаг уурын өөрчлөлт, тэдгээрийн дагалдагч хүчин зүйлүүдтэй холбож үздэг: Дундад зууны эхэн үед тухайн үеийн агаарын дундаж температур бусад үеэс 3 градусаар илүү байв.

Дэлхий дулаарсан нь хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд хүргэсэн бөгөөд тэр үед ургамлын бүрэн ургаж гүйцэх хугацаа 3-4 долоо хоног үргэлжилдэг байв. Илүү их ургац хурааж авдаг болсноор хүнсний чанар сайжирсан. Нэмж дурдахад Дундад зууны эхэн үед Европын хүн ам бие биенээсээ нэлээд тусгаарлагдсан байсан бөгөөд богино хугацаанд олон мянган хүний ​​амь насыг авч одсон аймшигт халдвар бараг байхгүй байв. Эдгээр бүх хүчин зүйлүүд нь хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулсан бөгөөд хүний ​​биеийн өндөр нэмэгдэхэд шууд бусаар нөлөөлжээ.

 

Гэвч Дундад зууны сүүлчээр Ази тивээс аймшигт тахал өвчнүүд ирэв. XII - XIV зууны хооронд хүний биеийн ​​өсөлт зогсонги байдалд орсон нь ажиглагдсан. Үүний шалтгаан нь тахал, уур амьсгалын өөрчлөлт, үүнээс үүдэн хөдөө аж ахуйн үр ашиг буурах (хүнсний чанар муудсан) байж болох юм. Хүмүүс 17-18-р зууны үед хамгийн бага өндөртэй байсан. Энэ хугацаанд Европчууд 6.5 см орчим "агшсан" бөгөөд 20-р зууны эхээр л өөрчлөлт гарч байжээ.

Ялгаа нь 19, 20-р зууны үзүүлэлтүүдээс тодорхой харагдаж байна. Хэдэн арван жилийн хугацаанд хүмүүсийн амьдралд чанарын олон өөрчлөлт гарч, үр дүнд нь биеийн дундаж өндөр нэмэгджээ.

Хэрэв бид ХХ ба XXI зууны хүмүүсийн өсөлтийг харьцуулж үзвэл өсөх хандлага ажиглагдаж байна. Тиймээс 1914 онд эрэгтэй хүний ​​дундаж өндөр 162 см, эмэгтэй хүн 151 см байсан бол 2014 онд эдгээр үзүүлэлтүүд 171 см ба 159 см болж өссөн байв.

Хэрэв бид эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өндрийг харьцуулж үзвэл эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс дунджаар 12 см-ээр бага байна. 1996 онд төрсөн эмэгтэйчүүдийн дундаж өндөр 159 см байжээ. Хамгийн намхан эмэгтэйчүүд Гватемал улсад амьдардаг бөгөөд тэдний дундаж өндөр нь 149 см юм. Латвийн эмэгтэйчүүд дунджаар 20 см-ээр өндөр буюу эмэгтэй хүний ​​дундаж өндөр 169 см байдаг.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өндрийн хамгийн том ялгаа (18.5 см) нь Македонд байдаг ба бол Гамбийн хүйсийн хоорондох өндрийн ялгаа хамгийн бага ажээ. Ерөнхийдөө эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 7% илүү өндөр байдаг. Африкчуудын дунд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өндрийн хамгийн бага ялгаа байдаг байна. 

Төрөхдөө хөвгүүд ихэвчлэн охидоос өндөр байдаг. Хүүхэд байхдаа хоёр хүйс ойролцоогоор ижил өсөлттэй байдаг бол сургуулийн насанд хөвгүүдийн өсөлт удааширч, охидын өсөлт нэмэгддэг байна. 11 настай охид үе тэнгийнх хөвгүүдээс дунджаар 2 см өндөр байдаг ч тэр насанд охидын өсөлт удааширч эхэлдэг. 13 насандаа хоёр хүйсийн дундаж өндөр ижил байдаг бөгөөд дараа нь хөвгүүд өндөр охидоо гүйцэж түрүүлж эхэлдэг байна.

Гэсэн хэдий ч бүс нутгийн ялгаа бас бий. Жишээлбэл, Европ болон Төв Азийн орнуудын эрчүүдийн өндөр өнгөрсөн зууны туршид тэдний 11 см-ээр өссөн бөгөөд ингэснээр тэд Хойд Америкчуудыг гүйцэн түрүүлжээ. Иранчууд зууны туршид хамгийн их өссөн. Тэдний дундаж өсөлт 16.5 см байв. Гэхдээ хамгийн бага өсөлтийг Өмнөд Азийн оршин суугчид харуулж, өнгөрсөн зууны туршид ердөө 4 см өссөн байна.

Сүүлийн зуун жилийн хугацаанд Өмнөд Солонгосын эмэгтэйчүүд  20 см-ээр өссөн. Гэхдээ Мадагаскарт 20-р зууны үеийнхтэй харьцуулахад биеийн уртын ялгаа тийм ч их биш - ердөө 1.5 см, харин дэлхийн түвшинд эрэгтэй, эмэгтэй хүмүүс дунджаар 5% -иар өссөн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()