Дэлхийн сүйрлийг өгүүлдэг сонирхолтой 13 кино

2020-10-04, 14:59
3,565

Цөмийн дайн, шашны урсгалтай холбоотой үймээн самуун, солир дэлхийтэй мөргөлдөх гэх мэт хүчин зүйлсийн нөлөөгөөр дэлхий сүйрч байгааг харуулсан олон тооны кино байдаг. Өнөөдөр та бүхэнд тэдгээрээс хамгийн их сонирхол татах бүтээлүүдийг түүвэрлэн танилцуулж байна.

Дэлхийн сүйрлийг өгүүлдэг сонирхолтой 13 кино

1 Noah

Даррен Аронофск (Darren Aronofsky)-ийн энэхүү кино библийн сударт гардаг Ноагийн түүхийг өөр өнцгөөс харуулдаг. Библд өгүүлснээр бурхан дэлхийг 40 хоногийн турш усанд живүүлдэг бөгөөд Ноа зүйл бүрийн амьтад тус бүрээс 1 хосыг цуглуулан авч аварга том завинд гаргаж амьд үлддэг тухай өгүүлдэг. Энэхүү кинонд Ноа болон түүний гэр бүл хэрхэн аварга завиа барьсан, эргэн тойрны хүмүүс тэдний энэ үйлдлийг хэрхэн хүлээж авсан тухай өгүүлнэ.

Хамгийн сонирхолтой нь Аронофски энэхүү түүхийг шашны бус гүн ухааны талаас нь харуулахыг хичээжээ. Тэрбээр бүх зүйлийг бодит мэт харагдуулахыг хичээсэн бөгөөд ингэхийн тулд библд гардаггүй шинэ дүрүүдийг хүртэл зохиожээ.

2 2012

Америкийн геологич Эдриан Хелмсли газрын хөрс хэт их халж байгааг олж илрүүлэх бөгөөд энэ нь байгаль дэлхийг сүйрүүлэх хүчин зүйл болохыг тэрбээр ойлгодог юм. Үүнийг мэдсэн дэлхийн өнцөг булан бүр дахь төрийн удирдлагууд ард иргэдэд зориулж аварга хорогдох байр баридаг аж. Гэвч 2012 онд төрөл бүрийн байгалийн гамшиг нэгэн зэрэг эхлэхэд дэлхий нийтээр үймээн самуунд автана.

Найруулагч Роланд Эммерих дэлхийн сүйрлийн талаар олон тооны кино бүтээснээрээ алдартай. 2012 он кино галав юүлж байгаа дүрслэлийг тун нарийн харуулж чадсанаараа алдартай билээ.

3 Knowing

1959 онд сургуулийн сурагчдад ирээдүйн төсөөллөө зур гэх даалгаварыг өгч бүх зургуудыг капсуланд хийж 50 жилийн турш дарсан байна. Эдгээр зургуудын дунд сурагч Люсинда Эмбригийн хачирхалтай тоо бүхий цаас байжээ. Ингээд 2009 онд профессор Жон Кестлер уг тоонууд нь дэлхийн бүх золгүй явдал, сүйрэл болох өдрүүдийн он сар өдөр болохыг ойлгоно. 

Николас Кейжийн оролцон тоглосон уг кинонд нарны хэт хүчтэй туяа дэлхийг сүйрүүлдэг тухай гарна. Гэвч нэгэн далдын хүчний тусламжтайгаар хүн төрөлхтөн аврагдах болно.

4 The Day After Tomorrow

Дэлхийн дулаарал нь маш олон мөсөн голыг хайлахад хүргэж, энэ нь далайн температур буухад нөлөөлнө. Цаг уур судлаач эрдэмтэн Жек Холл засгийн газарт тун удахгүй тулгарах аюулын талаар мэдэгдэхийг хүсэх боловч түүнээс өмнө дэлхий тэр чигтээ хөлддөг байна.  Ингээд Холл хөлдсөн Нью-Йорк хотоос хүүгээ олохоор эрэлд гарна.

Уг киноны найруулагч нь мөн л Роланд Эммерих юм.  Тиймээс дэлхийн сүйрлийг тун өвөрмөцөөр харуулж чадсан нь тодорхой. Ялангуяа Эрх Чөлөөний хөшөө усанд автан хөлдөж байгаа зураглалыг үнэхээр гайхалтайгаар харуулж чаджээ.

5 This Is the End

Жей Барушель найз Сет Рогеныдаа ирэх бөгөөд олон алдартантай том хэмжээний үдэшлэгт оролцдог байна.  Шар айрганд явахдаа тэрээр дэлхийн сүйрлийн эхлэлийн гэрч болдог. Хэсэг бүлэг хүмүүс агаарт шидэгдэж, харин эргэн тойронд нь үймээн самуун дэгдэнэ. Барушелийн ярианд мэдээж, шинэ танилууд нь итгэхгүй. Гэвч чөтгөрүүд гарч ирснээр дэлхийн төгсгөл ирж байгаа болохыг бүгд ойлгоно.

Уг кинонд Сет Роген найзуудын хамтаар дэлхийн төгсгөлөөс амьд үлдэхийг хичээж байгаа тухай өгүүлнэ.  Гэхдээ энэ кино нь дээрх хүнд сэдвийг илүү инээдмийн талаас харууулахыг зорьжээ.

6 These Final Hours

Атлантын далайд солир унаж, дэлхий дахиныг галд автуулна. Киноны гол дүр болох Жеймс болон Австралийн оршин суугчдад гал хүрэхэд ердөө л 10 цаг үлдсэн байжээ.  Ингээд тэд сүүлийн үдэшлэгтээ явахаар шийдсэн боловч үдэшлэг рүү явах замдаа аавыгаа хайж буй бяцхан охинтой таарна.

Хямд зардлаар боссон энэхүү кинонд дэлхийн сүйрлийг харуулахгүй ч ертөнцийн төгсгөл болоход хэдхэн цаг үлдвэл та юу хийх вэ гэсэн бодлыг төрүүлнэ.

7 Seeking a Friend for the End of the World

Тун удахгүй томоохон солир дэлхийг сүйрүүлэхийг мэдсэн Дожын эхнэр нөхөртөө учир шалтгааныг хэлэхгүйгээр зугатна.  Ингээд Дож өөрийн анхны хайр Оливияг хайх эрэлдээ гарах бөгөөд хөрш Пеннигийнхээ хамтаар явна. Дэлхийн сүйрэл тохиолдохын өмнөх жинхэнэ нөхөрлөлийн талаар түүх ийнхүү эхэлдэг аж.

Стив Карелл болон Кира Найтлигийн уг кинонд кино ертөнцийн бүх жанр холилдсон болно.  Энэ бол дэлхийн сүйрлийн түүх, инээдмийн кино, жинхэнэ хайраа хайж буй уламжлалт мелодрам юм.  Гэхдээ хамгийн гол нь хүнд өөрийг нь туслаж дэмжих, ойлгох хүн хэрэгтэй гэдэг санааг илэрхийлнэ. Ихэнхи тохиолдолд энэ хүмүүс хажууд минь байдаг бөгөөд харин бид анзаардаггүй.

8 On the Beach

Дэлхийн цөмийн дайн хүн төрөлхтнийг тэр чигт нь үгүй хийсэн ч Австралийн алслагдмал газар л амьдрал үлдсэн байна. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам цацраг идэвхит долгион энэ газарт хүрнэ. Энэхүү гунигтай кинонд бодит зураг, экшен болон дэлхийг хамарсан үйл явдал болохгүй. Хүн төрөлхтөн аймшигтай мэдээллийг хэрхэн хүлээж авч байгаа талаар  кинонд гарах болно. Зарим нь сэтгэл санааны гүн хямралд орж байгаа бол, зарим нь эцсээ хүртэл тэмцэж, харин зарим нь зүгээр л бууж өгч амьдралынхаа сүүлийн өдрүүдэд амрахыг хүснэ. Киноны сонгодог хувилбар 1959 онд бүтсэн байна.

9 Cloverfield

Роб Япон улсыг зорих болсон тул үдэлтийн үдэшлэг зохион байгуулж, үдэшлэгээ камеран дээр бичдэг байна. Гэтэл хотод гэнэтхэн үймээн самуун дэгдэж юу болж байгааг хэн ч ойлгохгүй байлаа. Камерын бичлэгийн хэсгээс харахад хотод аймшигтай том зүйл унасан болох нь тогтоогдоно.

“Кловерфилд”-ыг бүтээхийн тулд олон найруулагчид хамтран ажилласан юм. Тус кино нь дэлхийн сүйрлийг том өнцгөөс бус хувь хүний өнцгөөс харуулснаараа нэрд гарсан билээ.

10 Miracle Mile

Гарри болон Жулия нар саяхан танилцсан хосууд. Болзоондоо явж байхдаа Гарри автомат-утасны дуудлаганд хариулсан байна. Ингээд тэрээр цагийн дараа цөмийн дайн болно гэдгийг мэдэж авчээ. Тэр амьдралынхаа сүүлийн мөчүүдийг хайртай хүнтэйгээ өнгөрүүлэхийн тулд Жулияг олох эрэлд гарна.

Энэхүү бүтээл нь жинхэнэ хайрын түүхий харуулсан сэтгэл хөдлөл ихтэй агуу кино болжээ. Хамгийн гунигтай нь киноны гол дүрийн залуу эцсээ хүртэл бүх зүйл зүгээр өнгөрнө гэдэгт итгэсээр дуусдаг байна.

11 Melancholia

Үзэсгэлэнтэй бүсгүй Жюстин нөхөрт гарах боловч хуримын ёслолын үеэс эхлэж тэдний хооронд үл ойлголцол үүсэх болно. Бүсгүй сэтгэл санааны гүн хямралд орох үед эгч Клэр нь түүнд тусалдаг аж.  Тун удалгүй дэлхий рүү Меланхолиа гариг ойртож буй мэдээлэл гарах бөгөөд Дэлхийтэй мөргөлдсөн тохиолдолд дэлхий сүйрэх гэнэ.

Алдарт Ларс фон Триерийн энэхүү бүтээл гамшгийн талаар бус харин хүмүүсийн талаар өгүүлнэ. “Меланхоли” кинонд мөн л хүн төрөлхтөн хэрхэн хүнд хэцүү нөхцлийг даву туулж буй талаар харуулах аж. 

12 Take Shelter

Энгийн ажилтан Кёртис эхнэр Саманта, сонсголын бэрхшээлтэй охин Ханнагийнхнаа хамтаар жижигхэн хотод тайван амьдарна. Гэвч тэрээр гэнэтхэн дэлхийг сүйрүүлж буй хуй салхины талаар зүүдийг харах болно. Ингээд Кёртис найдвартай хорогдох байр барихаар шийднэ.

Өмнөх кинонуудад дэлхийн сүйрэл болох нь тодорхой, түүнээс зугатах боломжгүй байсан бол уг кино эсрэгээрээ өрнөнө. Эцэст нь Кёрти өөрийгөө эрүүл байгаа гэдэгт эргэлзэж эхлэх бөгөөд гэр бүлд нь аюул дагуулж буй зүйл хуй салхи биш харин тэр өөрөө байх магадлалтайг ойлгоно.

13 Dr. Strangelove or: How I Learned to Stop Worrying and Love the Bomb

Сэтгэл санааны хямралд өртсөн АНУ-ын генерал Жек Д.Риппер өөрийн дураар ЗХУ-руу гэнэт цөмийн дайралт хийнэ. Харин АНУ-ын ерөнхийлөгч Маффли уг дайралтыг зогсоохын төлөө чадах бүхнээ хийх бөгөөд эцэстээ ЗХУ-тай хамтарч ажиллахаас өөр аргагүй болно.

Стэнли Кубрикийн энэхүү бүтээл дэлхийн сүйрлийн талаар хамгийн бодит түүхийг харуулна. Дэлхийн төгсгөлд өөр хэн ч биш хүн л буруутай болохыг энэхүү бүтээлээс харж болох юм. Сонирхолтой нь энэхүү кино нь бүх зүйлийг хөгжилтэй талаас нь харуулахыг зорьсноороо бусад ижилхэн сэдэвтэй бүтээлүүдээс ялгардаг юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()