Криштиану Роналдугийн болзож байсан хамгийн халуухан 14 бүсгүй

2020-09-27, 12:28
86,586

Өнөө цагийн шилдэг хөлбөмбөгчин Роналду дэлхийн сор болсон олон гоо бүсгүйчүүдтэй харилцаа тогтоож үзсэн бөгөөд эцэст нь дур булаам Жоржина Родригесийг сонгоод байгаа юм. Ингээд алдартай тамирчны болзож байсан бүсгүйчүүдийн жагсаалтыг та бүхэнд хүргэж байна. 

Криштиану Роналдугийн болзож байсан хамгийн халуухан 14 бүсгүй
НИЙСЛЭЛ SALE!
Хаах
Сурталчилгаа

Бүсгүйчүүдтэй хийх харилцаанд "боловсорсон" гэж болох Криштиану Роналду өдгөө хайрт эхнэртэйгээ 4 сайхан хүүхдийг өсгөж байна. Гэхдээ энэ агуу хайрын өмнө хөлбөмбөгчин дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй бүхэл бүтэн цуврал романтик харилцаатай байсан. Тэдний дунд Парис Хилтон, Ким Кардашьян, Жемма Аткинсон болон бусад алдартай хүмүүс багтана.

1 Жемма Аткинсон

Жүжигчин, хөлбөмбөгчин хоёр 2007 онд дөрвөн сарын турш үерхсэн. Тухайн үед Роналду Манчестер Юнайтед багт тоглож байв. Тэдний харилцаа удаан үргэлжлээгүй бөгөөд Жемма одоогийн нөхөр, бүжигчин Горка Маркесын хамтаар аз жаргалтай амьдарч байна.

Жемма Аткинсон

2 Парис Хилтон

Шаргал үст бүсгүй экс найз залуу, бейсболчин Даг Рейнхардтаас салсны дараа Роналдутай болзож эхэлсэн юм. Тэд 2009 оны зун Калифорнид хамтдаа олон сайхан үдшийг хамт өнгөрөөсөн. Гэвч Парис түүнийг "сул дорой" гэж үзэн хаяжээ.

Парис Хилтон

3 Ким Кардашьян

2010 онд Канье Уэсттэй танилцахаасаа өмнө бүсгүй Роналдутай болзож, Мадрид хотод гурван өдөр амарч байсан юм.

Ким Кардашьян

4 Ирина Шейк

Оросын загвар өмсөгч, хөлбөмбөгийн од хоёр 2010-2015 он хүртэл таван жилийн турш үерхсэн. Үүний дараа Ирина Брэдли Күүперээс охин Леагаа төрүүлсэн боловч тэрбээр Холливудын царайлаг залуутай ч цаашдын амьдралаа холбож чадаагүй байна.

Ирина Шейк

5 Имоген Томас

Британийн загвар өмсөгч 2006 онд Криштиану Роналдутай богино хугацаанд үерхсэн. Гэвч тэрээр хөлбөмбөгчинтэй романтик харилцаагаа үргэлжлүүлэхийг хүсээгүй юм.

Имоген Томас

6 Жордана Жардел

Бразилийн загвар өмсөгч Жордана Жардел нь Роналдутай удаан хугацааны харилцаатай байсан анхны эмэгтэй байв. Бүсгүй Лиссабоны Спортинг клубт Роналдутай хамт тоглож байсан хөлбөмбөгчин Марио Жарделийн эгч юм. Тэдний хоорондын харилцаа 2003 онд оргилдоо хүрч байсан боловч удалгүй тэд салжээ.

Жордана Жардел

7 Мерче Ромеро

Криштиану Португалийн загвар өмсөгч, телевизийн хөтлөгчтэй 2005-2006 оны хооронд нэг жилийн турш үерхэж байжээ. Тухайн үед хөлбөмбөгчин Манчестер Юнайтед клубт тоглож байсан бөгөөд хосуудын харилцаа хол зайн сорилтыг тэсвэрлэж чадаагүй юм.

Мерче Ромеро

8 Нерейд Галлардо

Реал Мадридад ирэхээсээ өмнө Роналду Испанийн загвар өмсөгч Галлардотой хэд хэдэн удаа болзож байсан. Үүний дараагаар бүсгүй алдарт тамирчны инээдтэй дотуур хувцасны талаар хүн бүрд ярьж нэлээдгүй шуугиан тарьж байв.

Нерейд Галлардо

9 Луана Беллетти

Луана Беллеттигийн ах, 2009 онд Челсид тоглож байсан Жулиано Беллетти тэр хоёрыг анх танилцуулжээ. Залуус хэд хэдэн халуухан үдшийг хамтдаа өнгөрөөсөн боловч энэ нь цааш үргэлжлээгүй байна.

Луана Беллетти

10 Люсиа Виллалон

Ирина Шейкээс салсны дараахан Роналду Люсиятай харилцаа тогтоож байв. Испанийн тачаангуй телевизийн хөтлөгч хөлбөмбөгчний зүрхний шархыг эдгээсэн боловч удаан хугацааны турш түүний найз охин байж чадаагүй юм.

Люсиа Виллалон

11 Сорая Чавес

Сораяа бол Португалийн алдартай жүжигчин юм. Тэрээр 2006 онд Криштианутай үерхэж байжээ.

Сорая Чавес

12 Карина Ферро

2002 онд Испанийн загвар өмсөгч, Португалийн хөлбөмбөгийн од хоёрын хооронд богино хугацаанд хайр сэтгэлийн роман байсан гэх цуу яриа гарсан. Дараа нь далайн эрэг дээр амарч байсан хосуудын зургийг папарацци нар олонд дэлгэсэн юм.

Карина Ферро

13 Бипаша Басу

2007 онд Болливудын жүжигчин царайлаг хөлбөмбөгчинтэй үерхэж байв. Богино хэмжээний романсын дараа залуучууд найрсаг харилцаатай үлдсэн юм.

Бипаша Басу

14 Жоржина Родригес

Роналду үзэсгэлэнт эхнэр Жоржинатай хамтдаа 4 жилийг үдээд байн. Тэрбээр 2017 оны 11-р сард охин Алана Мартинагаа төрүүлжээ.

Жоржина Родригес

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()