Бидний хэтэрхий өндөр үнээр худалдаж авдаг 10 бараа

Бид зарим барааг бодит хэрэгцээ, чанараасаа давсан өндөр үнэтэй байсан ч  худалдаж авдаг. Тэгвэл бид таныг ямар бүтээгдэхүүнд илүү их  мөнгө зарцуулдаг болохыг, түүнд хэрхэн бага мөнгө зарцуулж болох талаар зөвлөгөөг хүргэе.

Бидний хэтэрхий өндөр үнээр худалдаж авдаг 10 бараа
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1 Кинотеарт зарагдаж буй попкорн

Хэт өндөр үнэтэй бүтээгдэхүүний тэргүүн байрыг эзэлдэг гэхэд болно. Кафе эсвэл кинотеарт нэг жижиг аяга попкорн 2.5 доллар байдаг бол дэлгүүрээс та 100 грамм попкорныг 0. 6 доллараар худалдан авч, том аяга дүүрэн попкорнтой болж чадна. Өөрөөр хэлбэл, 100 грамм нь 0.1 долларын үнэ хүрнэ гэсэн үг.

Хэрхэн илүү мөнгө төлөхгүй байх вэ?

Хэрвээ та 2 цагийн турш юу ч зажлахгүй байж чадахгүй бол идэх юмаа өөрөө аваад яваарай. Энэ нь гэрт хийсэн попкорн, хатаасан алим, лууван байж болно.

Кинотеарт зарагдаж буй попкорн

2 Хуримын чимэглэл

Хэрвээ та нэг удаа ч болов хуримтай холбоотой зүйл сонирхож байсан бол асар өндөр үнэтэй болохыг анзаарсан болов уу. Төгсөлтийн үдэшлэгийн даашинз,  хуримын даашинз зөвхөн өнгөөрөө ялгаатай ч үнийн хувьд асар зөрүүтэй байдаг.  Өөрийн гараар гивлүүр хийх нь бэлэн гивлүүрээс 10 дахин хямд байх болно.

Хэрхэн илүү мөнгө төлөхгүй байх вэ?

Хурим хийхгүй байхад л болно гэсэн зөвлөгөө хүн бүрт таалагдахүй нь мэдээж.  Тиймээс та хуримын албан ёсны бус, энгийн дэлгүүрээр үйлчлүүлээрэй. Жишээлбэл: Цагаан туфлийг энгийн дэлгүүрээс худалдаж авах нь илүү хямд байх болно. Үүнээс гадна  маш олон хуримын гоёл чимэглэлийг өөрийн гараар хийх боломжтой.

Хуримын чимэглэл

3 Савтай цэвэр ус

Крантны ус дэлхийн дунджаар 1000 литр нь 0.4 долларын үнэтэй байх бол савтай ус нэг литр нь 0.4 доллар байдаг. Гайхалтай зөрүүтэй байгаа биз.

Хэрхэн илүү мөнгө төлөхгүй байх вэ?

Гэртээ усны хоолойдоо шүүлтүүр тавиад хүссэн үедээ цэвэршүүлсэн ус ууж мөнгөө хэмнээрэй.

Савтай цэвэр ус

4 Брэндийн гутал, хувцас

 Үнэ дагаж чанар гэсэн үг бий.   Та 100 долларын үнэтэй гутал болон 1000 долларын үнэтэй гутлын чанарын ялгааг анзаарч чадна. Гэхдээ энэ нь нүдэнд төдийлөн ялгарч харагдахгүй. Хамгийн гол ялгарах онцлог нь брэндийн лого болон өөр өнгийн гутлын ул юм.

Брэндийн гутал худалдаж авахдаа та брэнд гэх нэр, сурталчилгаа, байрны түрээсийн мөнгийг төлж байгаа хэрэг.

Хэрхэн илүү мөнгө төлөхгүй байх вэ?

Брэндийн бараа бүтээгдэхүүнийг хямдралын үеэр худалдаж авах боломжтой. Мэдээж энэ нь хамгийн сүүлийн үеийн загвар биш байх боломжтой.

Брэндийн гутал, хувцас

5 Принтерийн хор

Принтер бол удаан хэрэглэгддэг төхөөрөмж билээ. Шинэ загварын принтер худалдаж авахын тулд дэлгүүрт урт дараалал үүсдэггүй. Тиймээс үйлдвэрлэгчид принтерээр бус харин түүний нэмэлт хэрэглээгээр орлого олох гэсэн бололтой. Хэрвээ та принтерийн үнээр хор худалдаж авч байвал битгий гайхаарай.

Хэрхэн илүү мөнгө төлөхгүй байх вэ?

Принтерийн хорыг хэмнэх хэд хэдэн арга байдаг бөгөөд тэдгээрийн нэг нь тухайн хуудсан дахь шаардлагагүй элемэнтүүдийг устгах явдал юм.

Принтерийн хор

6 Согтууруулах ундаа болон тамхи

Дэлхийн ихэнхи улс орнууд хорт зуршилтай тэмцэхийн тулд согтууруулах ундаа болон тамхины үнийг зохиомлоор хөөрөгдүүлдэг аж.

Хэрхэн илүү мөнгө төлөхгүй байх вэ?

Согтууруулах ундааны хэрэглээгээ багасгаж, тамхинаас гарах.  Учир нь эдгээр зүйлс таны хэтэвчинд төдийгүй  эрүүл мэндэд хортой.

Согтууруулах ундаа болон тамхи

7 “Эрүүл” хоол

Эрүүл хооллолтын тасгаас худалдаж авсан жигнэмэг энгийн жигнэмэгээс хэд дахин үнэтэй байх болно. Найрлагыг нь харвал хоёр бүтээгдэхүүн ижил хэмжээний илчлэг, нүүрстөрөгч агуулдаг.

Хэрхэн илүү мөнгө төлөхгүй байх вэ?

Эрүүл хоолыг өөрөө гэртээ бэлдээрэй. Энэ тохиолдолд та илүү мөнгө төлөхгүйгээр, баттай эрүүл хоол хийсэн гэдэгтээ итгэлтэй байх болно.

“Эрүүл” хоол

8 Цаасан ном

Ихэнхи хүмүүс цаасан номонд дуртай байдаг. Энэ нь ном унших дур хүслийг нэмэгдүүлдэг. Тиймээс ч таашаалыг мэдрэхийн тулд илүү мөнгө төлөх хэрэгтэй болно

Хэрхэн илүү мөнгө төлөхгүй байх вэ?

Өөрийнхөө ухаалаг гар утас, таблет зэрэг хэрэгсэл дээрээ электрон ном худалдаж авч уншаарай.

Цаасан ном

9 Цэцэг

Цэцгийн үнэ нь цэцгийн төрлөөс гадна ажилтны цалин, байрны түрээс, цэцгийн баглаа зэргээс хамаарч өөр өөр үнэтэй байдаг.

Хэрхэн илүү мөнгө төлөхгүй байх вэ?

Хэрвээ илүү мөнгө төлөхийг хүсэхгүй байвал өөрийн гараар бэлэг бэлдээрэй.  Хэмнэлт хийж чадахгүй байх магадлалтай ч долоо хоногийн дараа хаягдах бэлэг биш гэдгийг санах нь зүйтэй.

Цэцэг

10 Давс

Хичнээн тансаг хоол хийсэн ч давсгүй бол хоол амтгүй болдог. Энгийн давс маш хямд ашиг багатай байдаг учир дэлгүүрийн лангуун дээр төрөл бүрийн нэмэлт орц бүхий давс худалдаанд гарах болсон. Үйлдвэрлэгчдийн үзэж байгаагаар нэмэлт орцтой давс энгийн давснаас илүү эрүүл мэндэд тустай гэнэ. Мэдээж энэ төрлийн давс илүү үнэтэй байх болно. Гэхдээ хамгийн гол нь ямар ч давс байсан найрлаганд нь  NaCl ордог гэдгийг битгий мартаарай.

Хэрхэн илүү мөнгө төлөхгүй байх вэ?

Төрөл бүрийн нэмэлт орсон давс гэхээсээ илүү энгийн давсыг хүнсэндээ хэрэглээрэй. Мөн давсныхаа хэрэглээг багасгаарай.

Давс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()