Хоёр сая жилийн турш бороо, цас ороогүй дэлхийн хамгийн хуурай газар (35+ фото)

Дэлхий дээрх хамгийн хуурай газар Чили улсад байдаг гэсэн ташаа ойлголт олон нийтийн дунд тарсан байдаг. Үнэн хэрэгтээ Чилийн нутагт орших Атакамагийн цөл нь хуурайшилтаараа дэлхийд хоёрдугаарт ордог. Тус цөлд хамгийн сүүлд 2017 онд бороо орсон байхад хоёр сая жилийн турш хур тунадас огт буугаагүй газар манай гариг дээр бий. Энэхүү газар хаана байдаг талаар сонирхолтой мэдээллийг та бүхэнд зориулж бэлтгэлээ. 

Хоёр сая жилийн турш бороо, цас ороогүй дэлхийн хамгийн хуурай газар (35+ фото)
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

Хэрэв та Россын тэнгисээс Антарктид тивийн гүн рүү зүглэвэл "хуурай хөндий" гэж нэрлэгддэг гурван газарт (Виктория, Райт, Тейлор) хүрэх болно. Эдгээр газруудад катабатик салхи  (дэлхийн хамгийн хурдтай салхи, 320 км/цаг) үлээдэг нь чийгийн ууршилтыг маш ихээр нэмэгдүүлдэг ажээ. Ийнхүү эдгээр хөндийд 8 сая орчим жилийн турш нүцгэн, хуурай хөрс оршсоноос гадна зарим бүсэд 2 сая орчим жилийн турш огт хур тунадас ороогүй байна.

Гэсэн хэдий ч уг газрын ус хөндийн ёроолд төвлөрч дэлхийн хамгийн шорвог нууруудыг бий болгодог. Эдгээр нууруудын хамгийн томд нь туйл судлаачид шумбалт хийсэн бөгөөд хачирхалтай нь нуурын гүнээс далайн хавын хатсан сэг олдсон гэнэ. Тэрхүү далайн хав тивийн гүн рүү хэрхэн очсон нь учир битүүлэг хэвээр.

Викториа, Райт, Тейлорийн хуурай хөндийнүүд нь нийлээд 4800 хавтгай дөрвөлжин метр талбайг хамардаг (тивийн талбайн 0.03%). Тэнд температур ихэвчлэн -50 ° C хүртэл буурдаг бөгөөд жилийн дөрвөн сард туйлын шөнө болдог ажээ.

Үхсэн далайн хав тухайн бүсийн амьтны аймгийн цор ганц төлөөлөгч байх боломжтой юм. Эндхийн уур амьсгал нь маш хатуу хахир тул бактери хүртэл цөөн тоогоор байдаг ажээ. Энэ байдлыг АНУ-ын астрофизикч нар ашиглаж, хөндийд Ангараг руу илгээх хөлгүүдээ туршиж байжээ. Учир нь энэ бүс нутгийн уур амьсгал нь Ангараг гаригийнхтай маш төстэй гэж үздэг.

Харь гаригийн гэмээр энэ нутаг нь тивийн мөсөн хавтангууд өмнө зүг рүү шилжих замыг хаасан Трансантарктидийн нурууны ачаар бий болжээ. Дээр нь Антарктидын хуурай салхи уулнаас буусан цасыг хийсгэж, доошоо чиглэлтэй халуун агаарын урсгал нь хүйтнийг "шингээж" чийгийг ууршуулахад хүргэдэг ажээ. Тийм ч учраас хуурай хөндийд цас, бороо ороогүй асар удсан юм.

Та яагаад энд очих хэрэггүй вэ гэвэл нэгдүгээрт, Антарктидын аялал жуулчлал нь энгийн зүйл биш юм. Хэдий та их мөнгөөр Антарктид руу аялах тасалбар болон бусад зүйлсийг авах боломжтой ч уг хөндийд хүрэхийн тулд 50 км газар алхах шаардлагатай болох юм. Эсвэл алхалгүй хувийн онгоцоор очиж болох ч буулт хийх боломж олдохгүй л болов уу. 

Хөндийд амьтдын сэг зэмүүд энд тэндгүй хэвтэж байдаг. Хүйтэн, хуурай агаарт задаргаа удаан явагддаг тул тэдгээр амьтдын зарим нь хэдэн зуу, эсвэл хэдэн мянган жилийн өмнө үхсэн байх боломжтой юм. 

Гэрэл зургаас харахад хөндийн элс нь хөлдөж, бетон шиг болсон бөгөөд харин ширхэг хооронд нь тодорхой хэмжээний хөлдүү чийг байдаг. Чийг байгаа тохиолдолд чулууны завсар, зааг дунд нэг эст эндолит замаг амьдарч, фотосинтез явуулж чаддаг байна. Органик бодис байгаа газарт мөөг, бактери байдаг. Энэхүү хүнсний пирамидын дээд хэсэгт 1 мм-ээс хэтрэхгүй биетэй гурван төрлийн нематод хорхой байдаг байна. 

Хөндий бүрийн ёроолд мөстсөн нуурууд бий. Тэдгээрийн хамгийн том нь 60 метр гаруй гүнтэй Ванда юм. Нуурын ёроолд усны температур + 25 ° C хүрэх болохыг эрдэмтэд тооцоолжээ. Хэдэн мянган жилийн турш хаалттай байсан энэхүү ертөнцөд зарим бичил биетнүүд өөрсдийнхөө хуулийг дагаж хөгжиж, амьдрах боломжтой болдог байна.

Хэрэв амьдрал Ангараг дээр хэзээ нэгэн цагт олдвол энэ нь эдгээр хоёр зүйлийн аль нэг нь байх болно - эндолитууд эсвэл нуурын ёроолд амьдрагсад. Үүнээс гадна өнөөг хүртэл Антарктидад 280 орчим иймэрхүү нуур байгааг илрүүлсэн бөгөөд ихэнх нь хэдэн километрийн зузаантай мөсөн бүрхүүл дор нуугдаж байжээ. 

Дашрамд хэлэхэд, та Антарктидын хуурай хөндийд очих боломжгүй ч ойролцоох өөр нэг сонирхолтой газрыг мартаж болохгүй юм. Дээр дурдсан хөндийгөөс ойролцоогоор мянган километрийн зайд "нэвтрэх боломжгүй туйл" гэж нэрлэдэг газар байдаг бөгөөд энэ нь тивийн эргээс хамгийн алслагдсан цэг юм. 

Эндхийн хамгийн сонирхол татдаг зүйл бол 1958 онд Зөвлөлтийн туйл судлаачдын үүсгэн байгуулаад ердөө долоо хоногийн дараа хаяж явсан судалгааны станц юм. 2007 онд гурван англи эр (Рори Свийт, Руперт Логнсдон, Хенри Куксон) анх удаа шүхэр ашиглан явган хүний ​​хүрч чадахгүй энэхүү туйлд хүрсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()