Дэлхий дээрх хамгийн их төсвөөр баригдсан 10 зам

Зам бол зөвхөн хатуу хучилт биш, гэрэлтүүлэг, хаалт, гэрлэн дохио, инженерийн харилцаа холбоо болон бусад зүйлсэд хөрөнгө оруулалт шаарддаг цогц байгууламж юм. Ингээд дэлхийн хамгийн үнэтэй замуудын тухай мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Дэлхий дээрх хамгийн их төсвөөр баригдсан 10 зам
БЭЛЭГ ӨГЬЕ!
Хаах
Сурталчилгаа

10 Лердалийн хонгил (Норвеги) - 7 сая ам.доллар / км

Норвегийн авто замын сүлжээний энэхүү хэсэг нь нийслэлийг Берген хоттой холбосон дэлхийн хамгийн урт туннель юм.

24.5 км урт уг байгууламж нь 1600 метр өндөр уулыг нэвт гардаг тул жолооч нарт тун сүрдмээр санагддаг байна. Тиймээс хонгилыг бүх уртынх нь дагуу өнгө нь тасралтгүй өөрчлөгддөг өвөрмөц гэрэлтүүлгээр тоноглож, хязгаарлагдмал орчинд байгаа жолооч нарыг сэтгэлийн түгшүүрээс ангижруулдаг ажээ.

Нэмж дурдахад энэхүү туннель нь амралтын зориулалттай хиймэл агуйтай бөгөөд жолооч нар нэгэн хэвийн хөдөлгөөнөөс завсарлага авах боломжтой. Мөн агааржуулалтыг хэд хэдэн тусгай суурилуулалтаар хангаж, туннель доторх агаарыг цэвэршүүлдэг. Аюулгүй байдлын үүднээс гал унтраагч төхөөрөмжийг 125 метр тутамд байрлуулж, онцгой байдлын албатай холбоо барих суурин утас 250 метр тутамд суурилагдсан байдаг ажээ.

Энэхүү агуу байгууламжийг барихад 5 жил зарцуулсан бөгөөд 113 сая еврогийн хөрөнгө оруулалт шаардагджээ.

Лердалийн хонгил (Норвеги) - 7 сая ам.доллар / км

9 Эверетт хотын зам (АНУ) - 8.85 сая ам.доллар / км

Америкийн хурдны замын систем нь аюулгүй бөгөөд шуурхай гэдгээрээ олон улс оронд үлгэр жишээ болдог билээ.

Энэ жагсаалтын 9-р байранд Вашингтон мужид байх гурван эгнээ бүхий 27 км тойрог зам орж байна.  Дэлхийн хамгийн урт, хамгийн өргөн замуудын нэг болох уг замын гол ач холбогдол нь алслагдсан газруудын аж үйлдвэр, хөдөө аж ахуйг дэд бүтцээр хангах, зорчигч, ачаа тээврийн тогтмол хөдөлгөөнийг хангах явдал юм.

Гэсэн хэдий ч ийм том хэмжээний байгууламж барихад нэлээд их хөрөнгө оруулалт шаардагдсан бөгөөд нэг километр тутамд бараг 9 сая ам.долларын өртөг гарч байжээ.

Эверетт хотын зам (АНУ) - 8.85 сая ам.доллар / км

8 Герман дахь хурдны замууд - 20 сая ам.доллар / км

Германы бараг бүх хурдны зам чиглэл, ачаалал, байгалийн онцлогоос үл хамааран гадаргуу нь өндөр чанартай, гүйцэтгэл сайтай байдаг. Европт зам барих ажилд технологийн болон байгаль орчны стандартыг баримтлан маш нухацтай, цогц байдлаар ханддаг. Жишээлбэл, Германы нэгэн гудамжинд зам дээрх тэгш бус гадаргуу дуу чимээ гаргаж буйг анзаарсан тул 2.5 км замын өнгөн давхаргыг хуулж  7 см-ийн дуу чимээ шингээгч гадаргуугаар сольжээ.

Төрөөс замын дэд бүтцийг зохих түвшинд байлгахад хөрөнгө мөнгө харамладаггүй тул төсөл тус бүрд үлэмж хэмжээний мөнгө зарцуулдаг. Нөгөөтэйгүүр, Германы бүх зам нь байж болох бүх стандартыг хангаж, ямар ч үед түгжрэл үүсэхгүй байхаар төлөвлөгдсөн байдаг.

Герман дахь хурдны замууд - 20 сая ам.доллар / км

7 Сочигийн (ОХУ) зам - 26-30 сая ам.доллар / км

Энэхүү замын төсөл нь 1988 онд эхэлсэн ч төслийн хэрэгжилт удаан хугацаанд үргэлжилж 2008 онд 10 орчим км зам ашиглалтад орсон байна. 

Хостинский, Лазаревский дүүргүүдийг дайран өнгөрдөг хурдны зам нь Сочи хотын төвийг дайран гарахгүйгээр жолооч нарт цаг хэмнэх боломж олгодог. 

Сочигийн (ОХУ) зам - 26-30 сая ам.доллар / км

6 Gotthard Autotunnel (Швейцарь) - 54.2 сая ам.доллар / км

Дэлхийн хамгийн урт туннелийн нэг болох энэхүү туннель нь тухайн улсын хамгийн үнэтэй байгууламж болжээ. 

Инженерүүд Альпийн нурууны хүнд хэцүү газар нутаг, чулуулгийн тогтоцтой уялдлуулан тус ажлыг хийж гүйцэтгэх ёстой болсон нь төслийг өндөр зардлаар бүтэхэд нөлөөлжээ. 

Ялангуяа тус нутагт их байдаг боржин чулуу нь маш бат бөх тул онцгой үнэтэй тоног төхөөрөмж ашиглах шаардлага үүссэн байна.

Gotthard Autotunnel (Швейцарь) - 54.2 сая ам.доллар / км

5 Санкт-Петербургийн тойрог зам (ОХУ) - 55,24 сая ам.доллар / км

Санкт-Петербургийн тойрог зам нь Оросын хамгийн өндөр үнээр бүтсэн 3 дахь зам юм. 142 км зам нь хотыг тойрч, бүх гол хурдны замыг холбодог. Дэлхийн хэмжээний бүтээн байгуулалтыг холбооны  төсвөөс санхүүжүүлсэн ч уг ажил нэг бус удаа зогсонги байдалд орж байсан юм. 

Өргөн нь 4-ээс 8 хүртэлх эгнээ бөгөөд бүх уртын дагуу ганц ч гэрлэн дохио байхгүй, зөвшөөрөгдсөн хурд 110 км / цаг ажээ. Мөн 26 уулзвар нь холын зайг хурдан, аюулгүй туулах боломжийг олгодог байна.

Санкт-Петербургийн тойрог зам (ОХУ) - 55,24 сая ам.доллар / км

4 Чанже хурдны зам - Жишоу (Хятад) - 71 сая ам.доллар / км

Хятадын эрх баригчид тээврийн дэд бүтцийг төрийг бэхжүүлэгч нэгэн чухал элемент гэж үздэг. Тиймээс зам дагуух барилга угсралт, сэргээн босголтын ажил, дараагийн ажиллагаанд ихээхэн анхаардаг байна..

Худалдааны хоёр хотыг холбосон энэхүү гайхалтай маршрутын дийлэнх хэсэг нь асар том хавцал дээгүүр дамжин өнгөрдөгт оршино. 

Жишоу, Чанжэ хотууд нь Хятадын эдийн засагт чухал ач холбогдолтой тул тэдний хоорондын холбоог хурдан байлгах нь стратегийн хувьд зайлшгүй шаардлагатай байв. Тиймээс бүтээн байгуулалтад асар их хөрөнгө оруулалт шаардагдсан ч энэ зам нь улс орны хувьд чухал үйл явдал төдийгүй орон нутгийн иргэдийн ч анхаарлыг татахуйц сүрлэг байгууламж болжээ.

Чанже хурдны зам - Жишоу (Хятад) - 71 сая ам.доллар / км

3 Бостоны хурдны зам (АНУ) - 117.5 сая ам.доллар / км

Массачусет мужийн нийслэл Бостон бол Америкийн хамгийн баян, хүн амын нягтаршил ихтэй хотуудын нэг юм. Үүний улмаас төв замуудын ачааллыг багасгах шаардлага үүссэн ч хотын төлөвлөлтөөс шалтгаалж замуудыг өргөтгөх боломжгүй байжээ. 

Тиймээс шинэ гүүр, хонгил, хурдны зам барих, хотын төвийг бүхэлд нь шинэчлэхийн тулд маш их хэмжээний хөрөнгө зарцуулсан байна.

Америкийн түүхэн дэх хамгийн өндөр зардал бүхий төсөл болсон 8 эгнээ бүхий Их Бостоны гүүр нь хотын экологийн нөхцөл байдлыг мэдэгдэхүйц сайжруулж, тээврийн амин судас болж ганц ч барилга байгууламжийг нураалгүйгээр хотын ачааллыг шийдсэнээрээ онцлог юм.

Бостоны хурдны зам (АНУ) - 117.5 сая ам.доллар / км

2 Адлерын хурдны зам - Красная Поляна (Орос) - 140 сая ам.доллар / км

Орос улс хамгийн муу замтай орнуудын жагсаалтад удаа дараа ордог боловч төрөөс шинэ зам тавих ажил, засвар үйлчилгээнд нэлээд их мөнгө төсөвлөдөг байна.

2013 онд ашиглалтад орсон уг зам нь өвлийн олимпийн наадамд зориулагдсан бөгөөд үзэгчдийг спортын байгууламжууд руу шуурхай хүргэх зорилготой ажээ.

48 км замыг барихад 227 тэрбум рубль шаардагдсан нь газар нутгийн уулархаг тогтоц, Мзымта гол, галт уулын тогтворгүй бүс зэрэг газарзүйн нөхцөл байдлаас үүдэлтэй.

Адлерын хурдны зам - Красная Поляна (Орос) - 140 сая ам.доллар / км

1 Москвагийн тойрог зам (Орос) - 578 сая ам.доллар / км

Москвагийн тойрог замын барилгын ажил 1956 онд эхэлж 6 жилийн дараа  ашиглалтад орсон юм.

1995-1998 онуудын хооронд уг зам дээр сэргээн засварлалтын олон ажлыг хийжээ. Хамгийн том нь гэвэл уулзваруудын бүтцийн өөрчлөлт, тээврийн шинэ зангилаа төвүүд барих, туслах зам тавих 2011 оны төсөл байжээ. Гэхдээ төслийн санхүүжилт хангалтгүй байснаас төлөвлөгөө хэсэгчлэн хэрэгжсэн байна.

Москвагийн тойрог зам нь бусад хурдны замтай аль ч түвшинд огтлолцдоггүй, 5 эгнээтэй тул замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлдэг байна.

Москвагийн тойрог зам (Орос) - 578 сая ам.доллар / км

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()