Хятадын "Нэг айл - Нэг хүүхэд" бодлого ямар үр дүнд хүргэсэн бэ?

Дэлхий даяар эхнэр, нөхөр хоёр өөрсдийн гэр бүл төлөвлөлт, санхүүгийн чадамж зэргээс хамааран хэдэн хүүхэдтэй болохоо шийддэг.  Харин гэр бүл зохиох асуудлыг төрөөс шийдвэрлэдэг улсууд байх ба хэдэн хүүхэдтэй болохыг нь хуульд зааж өгдөг байна. Мэдээж эдгээр орнуудын нэг нь Хятад гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Гэвч энэхүү туршилт ямар үр дүнд хүргэсэн бол?

Хятадын "Нэг айл - Нэг хүүхэд" бодлого ямар үр дүнд хүргэсэн бэ?
Эрчим хүчээр баталгаажсан койн!
Хаах
Сурталчилгаа

1 Яагаад энэ шийдвэрийг гаргах болсон бэ?

1970-аад оны эхэн үед Хятад айлууд дунджаар 6 хүүхэдтэй байжээ. 1979-2015 оны хооронд хэрэгжсэн “Нэг айл-нэг хүүхэд” журмын хүрээнд төрөлт 1,6 дахин буурсан байна. Ийнхүү төрөлтийг хянах болсон шалтгаан нь хүн ам ихсэхийн хэрээр байгалийн болон эрчим хүчний нөөц доройтож байсан гэнэ.

Бодит байдал дээр Хятад улсын хүн амын тоо хэт ихсэж, амьдрах нөхцөл аймшигтай байсан гэхэд болно. Хаа сайгүй өлсгөлөн, эмх замбараагүй байдал ноёрхож, эмнэлэгийн тусламж үйлчилгээ хангалтгүй байсны улмаас нас баралтын тоо маш их байжээ. Ард иргэд нэн ядуурлаас амьд гарахын төлөө тэмцсэн юм. Тиймээс дээрх “нэг айл-нэг хүүхэд” журмыг хүмүүс эерэгээр хүлээж авсан байна.

Мөн тус хуульд тусгай нөхцөл байх бөгөөд хөдөө орон нутгийн иргэдийн хувьд анхны хүүхэд нь охин байсан бол хамгийн ихдээ 5 насны зөрүүтэй дахин нэг хүүхэдтэй болох боломжтой байжээ.  Харин үндэсний цөөнх хэсэг болох 100 мянга орчим хүн амтай Түвд гэр бүл 3 хүүхэдтэй болж болно.

Яагаад энэ шийдвэрийг гаргах болсон бэ?

2 Уг систем хэрхэн ажилладаг байсан бэ?

Нэгдүгээрт, илүү хүүхэд тутамдаа тухайн гэр бүл 4-8 жилийн дундаж цалингийн торгууль төлөх ёстой. Ихэнхи гэр бүлийн хувьд энэ нь дийлдэшгүй их мөнгө юм. Боломжтой гэр бүлүүд энэ хэмжээний мөнгийг төлж хүүхэдтэй болж байсан бол ядуу гэр бүлүүдийн хөрөнгийг нь хурааж байв.

Үүнээс гадна орон даяар нэг хүүхэдтэй байхын давуу талыг сурталчилсан ухуулга тарааж байжээ.  Мөн төрөл бүрийн жүжиг, хүүхдийн жүжигчилсэн тоглолт гэх мэт арга хэмжээний үеэр мөн л нэг хүүхэдтэй байхын давуу талыг сурталчилж байсан юм.  Зарим байшингийн ханан дээр “Битгий жирэмсэл. Зөвшөөрөлгүй хүүхэд бүү төрүүл” гэсэн уриаг харж болно.

Хөдөө орон нутагт нэг хүүхэдтэй гэр бүлийг урамшуулж, үүдэнд нь хууль журмаа сайн биелүүлж байгааг илэрхийлэх од зүүдэг байсан аж. Хүүхдүүд дүү нараасаа ичдэг байсан юм. Олон хүүхэдтэй өрхүүд зүй бус гэж тооцогдох тул айлын том хүүхдүүд төрсөн дүү нараасаа ичдэг байсан.

Бүсгүйчүүдийн савыг боох, их сартай жирэмслэлтийг таслан зогсоох гэдэг нь хэвийн үзэгдэл юм. Эмэгтэйчүүд энэ төрлийн хагалгааг өөрийн хүсэлтээр хийлгэж байгаа мэт боловч бодит байдал дээр хагалгаа хийлгэхгүй бол гэрийг нь нураах, эд хөрөнгийг нь хураах зэргээр сүрдүүлж байжээ.

Энэ үеийг давж туулсан хүн бүр тус журмыг хэцүү  байсан тухай дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг. 

Уг систем хэрхэн ажилладаг байсан бэ?

3 Нэг хүүхэд журмыг хэрэгжүүлэгчид

“One Child Nation” кино багийнхан тухайн үед тосгоны эх баригч хийж байсан Хуажу Юан (Huazhu Yuan)-аас ярилцлага авчээ. Ажиллаж байх хугацаандаа тэр 50-60 мянган үр хөндөх мэс ажилбар хийсэн байна. Түүний ажил аймшигтай байсан ч тэр зөвхөн дээрээс ирсэн тушаалыг биелүүлэх үүрэгтэй байсан тухай, мөн хэдий чинээ харуусаж явдгаа хэлсэн байна. 

Төрөлтийг багасгах төслийг улсын хэмжээнд 20 жилийн хугацаанд хэрэгжүүлэв.  Эмч нарын гүйцэтгэлийг үнэлж төрөөс тэдэнд шагнал урамшуулал олгож байсан гэнэ.

Харин одоо Хуажу Юань сайн дураараа хүүхэдгүй  гэр бүлд тусалдаг. Хэрэв чи үргүйдлийг эмчилж чадвал олон хүүхдийн амийг тасласан нүглээ наминчилж болно гэж хэлсэн нэгэн ламын үг түүний сэтгэлд тод үлдсэн тул ийнхүү ажиллах болжээ. 

Нэг хүүхэд журмыг хэрэгжүүлэгчид

Хуажу Юань эх баригч эмэгтэй одоо хүүхэдгүй хосуудад туслаж байгаа юм.

4 “Илүү” хүүхэд төрж байсан

Хоригоос болж зарим гэр бүлүүд хүүхдээ гэртээ төрүүлж байсан. "Зөвшөөрөлгүй" төрсөн хүүхдүүд өдөр ирэх тусам олон нийтийн газарт орхигдох нь ч ихсэв. 1992 оноос Хятадад олон улсын хүүхэд үрчлүүлэх төсөл хэрэгжиж эхэлсэн байна. Энэ үеэс эхэлж олон асрамжийн газар байгуулагдаж, хаягдсан хүүхдийг авчирч өгснөөр 200 долларын шагнал авдаг байжээ. Хүн бүр хүүхдийг сургуулийн үүдний хогийн савнаас, эсвэл асрамжийн газрын үүднээс олсон гэх нэг л төрлийн зүйлийг ярьж байжээ.

Хятадад хүүхэд үрчлүүлэх төсөл зайлшгүй шаардлагаар батлагдсан ч үнэн хэрэгтээ хүүхэд наймаалцах эрэлт ихтэй бизнес байлаа. Хүүхэд өргөж авах гэж ирсэн гадаад иргэдээс асрамжийн газар 10-25 мянган долларын төлбөр авдаг байв. 1991 оны үед 120 мянга орчим хятад хүүхдийг хилийн чанад руу үрчлүүлсэн байна.

“Нэг гэр бүл-нэг хүүхэд” төсөл хэрэгжиснээр үр дүнгээ өгч Хятадын хүн амын өсөлтийн хэмжээ буурсан ч хүүхэд үрчилж авах хүмүүсийн хүсэлт тасрахгүй байсаар... Тиймээс ч одоог хүртэл Хятадад хүүхэд хулгайн хэрэг гарсаар байдаг.

“Илүү” хүүхэд төрж байсан

5 Туршилтын үр дүн 35 жилийн дараа

Төслийг дуусгахын өмнө Хятад 400 сая ургийн амийг тасалжээ. Үр дүнд нь хүн амын өсөлт буурснаар Засгийн газар зорьсон үр дүнгээ биелүүллээ. Үүний хажуугаар иргэдийн амьжиргааны түвшин дээшилж, байгаль болон бусад эрчим хүчний нөөц ч хэвийн байдалд шилжив. Хүмүүсийн хандлага өөрчлөгдөж хүүхдийнхээ боловсролд анхаардаг болсон нь иргэдийн боловсролын түвшин дээшлэхэд хүргэжээ. Мэдээж энэ бол уг туршилтын давуу тал гэж болно.

Туршилтын үр дүн 35 жилийн дараа

6 Гэхдээ одоогийн байдлаар сөрөг тал нь давамгайлж байна.

Охинтой болохоо мэдсэн гэр бүл үр хөндүүлж байснаас болж хятад иргэдийн хүйсийн харьцаа тэгш бус болсон байна.  Ингээд эрчүүдэд гэрлэх эмэгтэй олдохоо больжээ. Одоогийн байдлаар хятад эрчүүд эмэгтэйчүүдээсээ 30 саяаар илүү байгаа аж.

Хятад улсад өндөр настнаа халамжлах үүргийг үргэлж хүүхдүүд нь хариуцдаг байсан. Өмнө нь ах дүүс хамтарч эцэг эхдээ туслаж, тэднийг халамжилж чаддаг байсан бол одоо гэр бүл болон эцэг эхээ тэжээх үүрэг ганц хүүхэд дээр тогтож байгаа юм. Мэдээж энэ үүргийг хүн бүр биелүүлж чадахгүй.

Үүнээс гадна өндөр настай эцэг эхийнх нь цор ганц хүүхэд ямар нэг шалтгаанаар нас барвал энэ тэдний хувьд жинхэнэ эмгэнэл болж байсан юм.  Хайртай дотны хүнээ алдах гэдэг аймшигтайгаас гадна тэднийг өтөл насанд нь харж хандах хүн байхгүй болж байна гэсэн үг.

2015 онд “нэг гэр бүл-нэг хүүхэд” төсөл дуусжээ. Уг төсөл 36 жилийн турш үргэлжилсэн байна.  Тиймээс одоо хүн бүр хүссэнээрээ  амьдрах боломжтой мэт боловч хориг бүрэн тайлагдаагүй, харин бага зэрэг зөөлөрсөн байна. Хэрвээ өмнө нь нэг хүүхэдтэй байхын давуу талыг сурталчилж байсан бол одоо “Нэг хүүхэд арай бага юм. Хоёр хүүхэд хангалттай” гэсэн ухуулгыг хийх болжээ.

Мөн л төрөл бүрийн ухуулга сурталчилгааг хийх болсон бөгөөд 1 гэсэн тооны оронд 2 гэх тоо харагдах болсон байна. “Гэр бүл  бүр 2 хүүхэдтэй байх боломжтой. Энэ бол бахархалтай зүйл юм” хэмээн Хятадаар дуулдаг болжээ.

Гэхдээ одоогийн байдлаар сөрөг тал нь давамгайлж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()