Эрчүүдийн цэвэршилт гэж юу вэ? (Мэдэх ёстой зүйлс)

Цэвэршилт гэдэг эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсний хүнд тохиолдох бөгөөд хамгийн гол нь өөр өөр хэлбэрээр  илэрдэг. Ерөнхийд нь дүгнвэл, цэвэршилт гэдэг нь дааврын өөрчлөлтөөс болж бие организмд илэрч буй өөрчлөлтүүд юм. Азаар эрэгтэйчүүдийн цэвэршилт бүсгүйчүүдийн цэвэршилтийг бодвол бараг мэдэгдэлгүйгээр явагддаг байна.

Эрчүүдийн цэвэршилт гэж юу вэ? (Мэдэх ёстой зүйлс)
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

1 Эрэгтэй цэвэршилт гэж юу болох, хэрхэн оношлох вэ?

Эрэгтэй цэвэршилт нь эмэгтэй цэвэршилт шиг тодорхой нэг насанд болдоггүй учир тестостерон дааврын түвшингээр тодорхойлох боломжтой. Тестостерон дааврын түвшин буурах нь хөгшрөлт явагдаж буй бие организмд тохиолдох энгийн зүйл боловч заримдаа чихрийн шижин өвчинтэй холбоотой уг дааврын түвшин буурах нь бий.

Эрэгтэй цэвэршилтийн үндсэн шинж тэмдэг нь тогтмол ядрах, сэтгэл санааны гүн хямралд орох, бэлгийн чалх сулрах гэх мэтээр илэрнэ. Үүнээс гадна амьсгаадах, жин өөрчлөгдөх, гэдэс болон цээжинд их хэмжээний өөхөн давхарга үүсэх, үс ургалт зогсох гэх мэт.

Бүсгүйчүүдийн хувьд эстроген даавар тэр чигтээ ялгарахаа больсноор тэд хэт их хөлрөх, сэтгэл санааны хувьд таагүй болох шинж тэмдэг илэрдэг. Гэхдээ тестостерон дааврын түвшин буурах нь эрчүүдийн сэтгэл санаанд  нөлөөлдөг байна.  Тэр мэдрэмтгий, уйламхай болдог гэнэ шүү. Үүнээс гадна төмсөг жижигрэх магадлалтай. Бүсгүйчүүдээс ялгарах гол онцлог нь эрэгтэй хүн хэзээ ч хамаагүй хүүхэдтэй болох боломжтой байдаг аж. Дааврын шинжилгээ өгснөөр цэвэршилт явагдаж байгаа эсэхийг  тодорхойлж, эмчилгээ хийнэ.

Эрэгтэй цэвэршилт гэж юу болох, хэрхэн оношлох вэ?

2 Цэвэршилтийг хэрхэн эмчлэх вэ?

“Эрэгтэй цэвэршилт” гэдэг анагаахын ямар нэгэн нэршил биш бөгөөд харин тестостерон дааврын түвшин буурсантай холбоотой илрэх шинж тэмдгийн цогц юм.  

Цэвэршилтээс хэрхэн өөрийгөө хамгаалах вэ?  Эмч нар тестостероны түвшинг хэвийн хэмжээнд хадгалах зорилготойгоор төрөл бүрийн дааврын эмчилгээг хийдэг байна. Энэ төрлийн эмчилгээ нь сэтгэл санааны гүн хямрал, архаг ядаргаа, бэлгийн дур хүсэлгүй болох зэргийг эмчлэхэд тусалдаг аж. Мэдээж, дааврын эмчилгээ өөрийн гэсэн сөрөг үр дагавартай. Жишээлбэл: Түрүү булчирхайн үрэвсэлд хүргэх, зүрх судасны өвчлөлд хүргэх магадлалтай.  Дааврын эмчилгээг бие организм өөрийн хүчээр тестостерон  дааврыг ялгаруулах боломжгүй үед хийдэг байна.

Цэвэршилтийг хэрхэн эмчлэх вэ?

3 Эрэгтэй цэвэршилтээс хэрхэн сэргийлэх вэ?

Нэн түрүүнд зарим нэг бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхээ татгалзаарай. Жишээлбэл: сүү сүүн бүтээгдэхүүний хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Учир нь сүүнд эмэгтэй даавар болох эстроген агуулагдсан байх магадлалтай. Үүнээс гадна транс тос агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай.  Мөн давс, элсэн чихэр, мах, утсан мах, согтууруулах ундаа болон кофеиноос  мөн татгалзаарай.

Ийнхүү хооллолтондоо анхаарахаас гадна тогтмол ачааллыг булчиндаа өгөх хэрэгтэй. Учир нь дасгал хийх явцад булчингийн агшилтын синтезийг бий болгох зорилгоор тестостерон ихээр ялгарна. Үүнээс гадна архаг стрессээс  хол байх хэрэгтэй. Архаг стрессийн үед кортизол дааврын түвшин ихээр ялгарч,  тестостерон дааврын түвшин буурахад нөлөөлдөг байна.

Эрэгтэй цэвэршилтээс хэрхэн сэргийлэх вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()