Зөвхөн Шведэд харах боломжтой зүйлс

Хэдийгээр Швед хачирхалтай, өвөрмөц орон биш ч нутгийн иргэд өөрийн сонин содон уламжлалаараа биднийг гайхшруулна. Жишээлбэл: Гэрээсээ гарахын өмнө тэд заавал хаалганы дурангаар харна, гадаад хүмүүстэй швед хэлээр ярьдаггүй гэхчлэн хачин сонин үйлдэл ихээхэн хийдэг гэнэ. Мөн та Шведэд  хүссэн дэлгүүртээ шууд орж чадахгүй бөгөөд тусгай автомат машинаас тасалбар авах ёстой. Ингээд скандинавын энэхүү орны хачирхалтай уламжлалуудаас сонирхоцгооё.                 

Зөвхөн Шведэд харах боломжтой зүйлс
ЭРСДЭЛГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

  • Товлосон цагаасаа хоцрох нь байж боломгүй доромжлол юм. Харин уулзалт болохын 15 минутын өмнө хугацааг нь хойшлуулбал энгийн үзэгдэл.  Заавал утсаар залгаж хэлэх шаардлагагүй. Боломжгүй боллоо гэдгээ илэрхийлж зурвас илгээхэд л хангалттай ба шалтгааныг нь хэлэхгүй байхад болно.
  • Шведийн газар нутагт гүзээлзгэнэ ихээр ургадаг бөгөөд энэ жимс нандинд тооцогддог. Хэрэв Польш эсвэл өөр гадны улсаас энэхүү жимсийг худалдаж авбал та бусдын дургүйцлийг хүргэх болно.
  • Танайд ирсэн Швед зочин бүхий л үдшийн турш утсаар ярьж байвал та битгий бухимдаарай. Энэ бол хэвийн зүйл бөгөөд Шведэд утасны дуудлагад ямар ч нөхцөл байдалд хариулах ёстой байдаг.
  • Танилтайгаа гадуур зугаалж байтал тэр найзуудтайгаа таарч, таныг танилцуулаагүй бол битгий гайхаарай. Энэ орны хүмүүс маш хаалттай хүмүүс байдаг.

  • Маш олон хүмүүс өглөөний цайндаа шарсан өндөг болон түрстэй паста иддэг. Түрстэй пастаг шүдний оо мэт савлаж зардаг байна.
  • Швед иргэнээс ямар байшинд амьдардаг болохыг нь асуувал “53” гэж хариулж болно. Харин насыг нь асуухад тэр “1985”, “85” гэж хариулах магадлалтай. Өөрөөр хэлбэл, 53 кв.м, 1985 онд төрсөн гэж хариулж байгаа гэсэн үг юм. Хэрвээ хэн нэгэн танд, “32 дахь долоо хоног”-т зугаалганд явъя гэвэл битгий гайхаарай. Энэ нь 8 сард зугаалганд явъя гэсэн санааг илэрхийлж байгаа юм.
  • Та Швед хэлний мэдлэгээ дээшлүүлэх зорилготойгоор Швед хүнтэй төрөлх хэлээр нь ярьсан ч тэр танд англиар хариулах болно. Учир нь тэд боломж гарвал англи хэлээ сайжруулахыг хүсдэг байна.
  • Шведчүүд тэврэлдэх маш дуртай бөгөөд тэд хэзээ ч, ямар ч шалтгаанаар хамаагүй тэврэлддэг.  Удаан уулзаагүй юу? Заавал тэврэх хэрэгтэй.  Ажлаа амжилттай бүтээсэн үү? Тэврэлдэх хэрэгтэй. Та ямар нэг зүйлд  сэтгэлээр унасан уу? Тэгэлгүй яахав. Таныг заавал тэврэх хэрэгтэй. Мэдээж ойр дотны хүмүүс хоорондоо энэ үйлдлийг хийнэ шүү дээ. 

  • Хувцас тань бохирдсон эсвэл нүүр тань бохирдсон бол хэн ч танд энэ талаар хэлэхгүй.  Өөрөө анзаарах хүртлээ та бохир явах болно.    
  • Шведэд байх үедээ 10 кроны зоосыг тогтмол биедээ авч яваарай.  Энэ нь 1,1 доллар гэсэн үг юм. Ариун цэврийн өрөөнд ороход 10 крон төлөх шаардлагатай байдаг. Харин цаасан мөнгийг задлахад хэцүү. Учир нь Шведчүүд бараг л бэлэн мөнгөөр тооцоо хийдэггүй.
  • Шведийн иргэд голдуу сэрээ, хутга ашигладаг. Жишээлбэл: Пицца, бургер идэхдээ ч сэрээ, хутга хэрэглэдэг байна.
  • Гэрлэхийн өмнө хүүхэдтэй болох нь энгийн үзэгдэл. Энэ бол санаандгүй зүйл биш бөгөөд харин төлөвлөгөөт алхам юм. Учир нь шведүүд гэрлэлт, хуриманд төдийлөн анхаарал хандуулдаггүй.  Жишээлбэл: 2019 онд эрчүүд дунджаар 34 нас, харин эмэгтэйчүүд 36 насандаа гэрлэдэг гэсэн судалгаа гарчээ.

  •  Бараг хүнгүй метронд суух үедээ аль болох хүнээс хол суугаарай. Учир нь швед хүн танихгүй хүнтэй зэрэгцэж, ойр байх дургүй.  Үүнээс гадна гудамжаар явж байхдаа хэн нэгний нүд рүү харах, инээмсэглэх хэрэггүй.  Таныг хачин хүн гэж ойлгож дургүйцнэ. 
  • Шведүүдийн дунд "klämdag" гэх ойлголт бий.  Энэ нь албан бус амралтыг илэрхийлдэг байна.  Жишээлбэл: Пүрэв гарагт ямар нэгэн баярын өдөр болж, бүх нийтээрээ амарчээ. Харин баасан гараг нь пүрэв болон бямба гарагийн дунд байгаа энгийн нэгэн ажлын өдөр юм. Энэ баасан гарагт хэн ч ажиллахыг хүсэхгүй бөгөөд ихэнхи хүмүүс чөлөө авдаг аж. Үүнийг л klämdag хэмээн нэрлэдэг.  
  • Кино театрт хүнгүй байсан  ч швед хүн өөрийн тасалбарын дугаарын дагуу суудалдаа суух болно. Хэрвээ та тухайн хүний суудалд суусан бол тэр сул суудалд суухгүй бөгөөд харин таныг суудал тавьж өгөхийг хүснэ. Яагаад гэж үү? Яагаад гэвэл тасалбар дээр суудлын дугаар байгаа шүү дээ. Харин кино эхэлсний дараа хүссэн суудалдаа суух боломжтой.

  • Шведийн ихэнхи барилгын цонх дээш, доош, эсвэл гадагшаа нээгддэг.  Барилгын  онцлог чанарын талаар ярих юм бол шатанд хүртэл анхаарал хандуулж болно. Шведэд ороомог хэлбэрийн шатыг илүүд үздэг байна.
  • Хэрвээ хэн нэгэн таны албан тушаал ахисныг тань магтах юм бол та “баярлалаа” гэж бардам хэлэх шаардлагагүй.  Шведүүд таны оронд “ Үгүй дээ, би бол энгийн, хэний ч анхаарлын төвд байдаггүй хүн шүү дээ” гэж хэлэх болно. Хувцсаараа ч тэр, ухаанаараа ч бусдаас ялгарах нь шведэд байж боломгүй зүйл юм.
  • Бусдаас ялгарах нь байж боломжгүй зүйл учир тэд бараг л бүгд ижилхэн загвартай хувцасладаг. Шведийн гудамжаар алхаж байх үед танд нэг хүнтэйгээ олон таарч байгаа мэт сэтгэгдэл төрөх болно.  Үгүй дээ, тэд зүгээр л ижилхэн хувцасласан юм.
  • Хэдийгээр тэд ижил загварын хувцас өмсдөг ч хувцас нь чанартай, үнэтэй байдаг.  Үүнээс гадна шведүүд бие галбиртаа ихээхэн анхаарал хандуулдаг бөгөөд бие галбираа ч бусдад гайхуулах дуртай. Энэ нь жуулчдын анхааралд маш ихээр өртөж, аялалаас буцахдаа өөртөө сэтгэл дундуур болдог байна. 
  • Шведүүд дараалал дээр өөрийн гэсэн өвөрмөц арга барилыг ашигладаг.  Хаана ч байсан, хаана ч үйлчлүүлсэн бидний мэдэхээр банкинд дугаар авдаг мэт дугаар авч, өөрийнхөө дугаарыг дуудахыг хүлээх хэрэгтэй.

  • Шведэд угаалгын өрөөнд болон наран шарлагын газар нүцгэн явах нь энгийн үзэгдэл бөгөөд тэд хүүхдийн нүдийг дарж, буруу тийш харахыг шаарддаггүй.
  • Гэрээсээ гарахын өмнө тэд хаалганыхаа дурангаар харж, орцонд хэн нэгэн байгаа эсэхийг нягталдаг.  Учир нь тэд хөрштэйгөө таарч, ярих дургүй байдаг аж.  Тиймээс ч тэд гудамжинд таньдаг хүнтэйгээ таарах хүсэлгүй байдаг гэнэ.
  • Хэрвээ сэтгэл санааны гүн хямралд орохыг хүсэхгүй л байвал швед хүнээс ажил хэргийнх нь талаар асуух хэрэггүй.  Тэр “миний бүх зүйл сайн, харин чиний хувьд?” гэж асуугаад өөрийнхөө асуудлыг бүхэлд нь ярьж эхэлнэ шүү дээ.  Шведүүд гомдол гаргах ихээхэн дуртай байдаг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()