Умард Солонгосчууд ямар машин унадаг вэ?

БНАСАУ-ын автомашины үйлдвэрлэл нь ихэвчлэн армийн болоод аж үйлдвэрийн салбарт зориулагдсан байдаг. Германд "Вольксваген", Америкт "Форд", Японд "Тоёота" ноёлдгийн адил Хойд Солонгост томоохон үйлдвэрлэлийн хүчин чадал бүхий "Пёнхва" (Pyeonghwa Motors) бий.

Умард Солонгосчууд ямар машин унадаг вэ?
ҮЗЭХ ҮҮ?
Хаах
Сурталчилгаа

Умард Солонгосын автомашин үйлдвэрлэлийн технологи дэлхийн бусад компаниудтай ижил хурдацтай хөгжөөгүй. Ихэнхдээ тээврийн хэрэгслийг армийн болон аж үйлдвэрийн зориулалтаар хэрэглэдэг. Тус улс эдийн засгийн хямралыг эс тооцвол жилд 40-өөс 50 мянган тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх чадамжтай гэнэ. 

2018 оны нэгдүгээр сард Умард Солонгосын Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд шинэ суудлын автомашин болон микро автобус, ачааны автомашинуудыг танилцуулжээ. Тэдгээр нь гидравлик жолооны хүрд, агааржуулагч, цахилгаан удирдлагатай цонх зэрэг шинэ технологиудтай аж. Эдгээр үйлдлүүд дэлхийн автомашин үйлдвэрлэлд нэвтрээд олон арван жил болж байгааг хэлэх хэрэгтэй. 

Пёнхва Моторс (Pyeonghwa Motors)

Умард Солонгосын хамгийн том автомашин үйлдвэрлэгч Пёнхва Моторс нь Зунма ба Боккуги (Zunma, Peokkugi) гэсэн хоёр брэндийн нэрээр машинуудаа гаргадаг. Үнэндээ тэдгээр машинууд европ, америкийн машиныг хуулсан хятад хувилбаруудын хуулбар тул эвдэрч муудахдаа хялбар.  Түүнчлэн хятадад үйлдвэрлэсэн автомашинд өөрсдийн брэндийн логог нааж гаргах явдал ч бий.

Горьковский автомобильный завод (ГАЗ)

Оросын "ГАЗ" үйлдвэрийн машинууд Хойд Солонгост их алдартай. Тус улсад хаа сайгүй үзэгддэг ганц марк бол "Волга"-ийн 1970-1985 оны загварууд юм. "Волга" нь "Лада"-тай харьцуулвал тансаг зэрэглэлд тооцогдох учир таксинд ашиглах эсвэл том албан тушаалтны унаа болох нь элбэг.

Сунри (Sungri Motors)

"Сунри Моторс" голдуу армийн жийп, хүнд даацын машин үйлдвэрлэнэ. Тэдний гаргасан "Ачимко" нь ГАЗ M-20-ийн хуулбар, "Жажү" (Jaju) нь Волксвагены "Пассат"-ыг хуулбарласан гэх мэт олон жишээ бий. 

Бусад сонирхолтой баримтууд:

Хойд Солонгосын засгийн газар Швед улсад тавьсан өрөө 43 жилийн турш төлж байгаа бөгөөд одоо ч дуусаагүй гэнэ. 1974 онд захиалж хийлгэсэн "Volvo 144" маркийн 1000 машин нь тэрхүү өрийн нэг хэсэг юм. 

2007 онд удирдагч Ким Чен Ир улсад нь явж байгаа Японы бүх машиныг хурааж авах шийдвэр гаргажээ. Түүний үзсэнээр япон машин эвдрэх нь хялбар байсан гэнэ.

Үндэсний үйлдвэрлэлийн машиныг шүүмжлэх нь мэдээж хориотой бөгөөд чанар, эвдрэлийн талаар гомдол мэдүүлсэн хүн үхэх ялаар шийтгүүлнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()