Эротик хэсгийг нь бүтээхэд орлон тоглогч хэрэгтэй болсон кинонууд

Алдартай киноны зарим хэсэгт жүжигчид өөрсдөө бус харин тэдний орлон тоглогчид тоглох нь энгийн үзэгдэл юм. Энэ нь маш олон шалтгаантай. Жишээлбэл: камерын өмнө нүцгэлэхийг гэр бүлийнхэн нь зөвшөөрөөгүй, эсвэл төрөлхийн ичимхий байдал, бие галбир, шашин гэх мэт.  Гэхдээ орлон тоглогчид жинхэнэ жүжигчид мэт өөрчлөгдөж чаддаг нь гайхалтай.

Эротик хэсгийг нь бүтээхэд орлон тоглогч хэрэгтэй болсон кинонууд
НИЙСЛЭЛ SALE!
Хаах
Сурталчилгаа

  • "Blue Lagoon' кинон дээр хос хоёр эхээс төрсөн биеэрээ далайн усанд шумбаж буй хэсэгт орлон тоглогчид тоглосон байна. Учир нь тэд нэгдүгээрт насанд хүрсэн, хоёрдугаарт тэд өсвөр насны хүүхдээс илүү галбирлаг байсанд оршино.

  • “Fifty Shades of Grey” киноны хувьд эротик хэсэг маш их бий. Киноны гол дүрд Дакота Жонсон болон Жейми Дорнан нар тоглосон билээ. Дакотагийн хувьд тэрээр кино зураг авалтанд чухал анхаарал хандуулж хоолны дэглэм барьж, спортоор хичээллэж нүцгэн тоглох хэсэгтээ бэлдсэн байна. Харин Жеймигийн хувьд бас бүх зүйлийг тэр өөрөө хийж байгаа гэсэн боловч хожим нь халуухан хэсгүүдэд Жеймигийн оронд түүний орлон тоглогч тоглосон болохыг Дакота зарлажээ.

  • “Death Becomes Her” киноны Изабелла Росселлинитай хэсгийг санаж байна уу? Энэ хэсэгт Изабеллагийн оронд Кэтрин Белл тоглодог.

  • “Pirates of the Caribbean” киноны 4-р хэсгийн хувьд Пенелопа Крус бие давхар байсан учир нүцгэн хэсгийн зураг авалтанд тоглож чадахгүй байсан юм. Ингээд Пенелопа Крусын асуудлыг түүний бага дүү Моника Крус шийдвэрлэж өгсөн байна.

  • Бүх цаг үеийн шилдгүүдийн нэг “Fight Club” бас үзэгчдийг багагүй хуурахаар шийджээ. Хэрвээ та энэхүү киноны эротик хэсгийг санаж байгаа бол жүжигчин Хелена Бонем Картер тэрхүү хэсэг дээр тоглоогүй байна. 

  • “Game of Thrones” киноны эхний ангиудад Эмилия Кларк  огт нүцгэлээгүй аж.  Түүний оронд бүх дүрийг испани гаралтай бүсгүй Роузи Кларк бүтээсэн байна.  Гэхдээ төгсгөлийн хэсгүүдэд Кларк өөрөө нүцгэлжээ.

  • “Traffic” кинонд Кэтрин Зета-Жонс мөн нүцгэлээгүй байна.

  • Харин “Friends with Benefits” кинонд Мила Кунис зөвхөн хөхнийхөө багахан хэсгийг харуулж, бусад хэсгийг нь орлон тоглогч нь хийсэн байна.

  • Заримдаа жүжигчид өөрийн бие галбираас санаа зовж, нүцгэн зураг авалтанд орохоос татгалздаг аж. Жишээлбэл: “Dominoes” киноны зураг авалтанд Кира Найтли "lap dance" хийж чадахгүй гэдгээ мэдсэн учир илүү галбирлаг, авъяаслаг орлон тоглогчид найдсан байна.

  • “Your Highness” кино зураг авалтанд хэдийгээр Натали Портман голын эрэг дээр нүцгэн зогсож байгаа ч ус руу харин тэс өөр хүн үсэрдэг аж.  Учир нь бүсгүйд ус хэт хүйтэн санагдсан гэнэ.
  • Харин зарим тохиолдолд найруулагчид орлон тоглогчийг тоглуулах шийдвэрийг гаргадаг байна. Жишээлбэл: “Wanted” кинонд Анжелина Жолигийн бие галбир хэтэрхий туранхай санагдсан учир найруулагчид орлон тоглогч ашиглах шийдвэрийг гаргадаг аж.  

  • “You, Me and Dupree”  кинонд Оуэн Уилсон өөрөө нүцгэлэхэд бэлэн байсан ч найруулагчид түүний оронд орлон тоглогчийг тоглуулна гэжээ.
  • “Robin Hood: Prince of Thieves” кинонд Кевин Костнер өгзгөө гаргахаас татгалзсан ч “Dances With Wolves” кинонд асуудалгүй нүцгэлсэн аж.

  • Харри Поттер кинон дахь Эмми Уотсоны үнсэлцдэг хэсгүүдийг 4 орлон тоглогч гүйцэтгэсэн гэнэ.

  • “Pretty Woman” зураг авалтанд залуухан жүжигчин Жулия Робертс хувцсаа тайлахаас эрс татгалзсан байна.  Ингээд түүний оронд бүжигчин бүсгүй Шелли Мишель ажилласан аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()