Батга гарахад нөлөөлдөг арьс арчилгааны 7 алдаа

Бид арьсаа хангалттай сайн арчилж байгаа ч мэр сэр батга гарах тохиолдол байдаг. Батга гарахад хачирхалтай зүйлс нөлөөлөх магадлалтай гэнэ. Жишээлбэл: хэрвээ та нүүрээ шүдээ угаахын өмнө угаадаг бол батга гарах нөхцөл болдог.  Ингээд батга гарахад нөлөөлөх арьс арчилгааны 7 алдаатай танилцацгаая.

Батга гарахад нөлөөлдөг арьс арчилгааны 7 алдаа

1 Будаг арилгагч салфетка ашиглах

Будаг арилгах салфетка батга гарахад нөлөөлдөггүй ч нүүрний бохирдлыг дутуу цэвэрлэх магадлалтай учир батга гардаг байна. Ихэнх салфетканд спирт, үнэртүүлэгч бодис агуулагддаг бөгөөд энэ нь арьсыг хуурайшуулдаг.  Эмзэг арьстай хүмүүсийн хувьд будгаа арилгахын тулд хэт их үрэх нь арьсыг үрэвсүүлж, улайлт үүсгэдэг аж. Ингэснээр арьсны нүх сүв битүүрч батга гардаг.

Будаг арилгагч салфетка ашиглах

2 Арьсны онцлогт тохироогүй нарны тос хэрэглэх

Арьсаа нарны хэт ягаан туяанаас хамгаалах нь чухал хэдий ч нарны хамгаалалттай тосоо зөв сонгох хэрэгтэй. Зарим төрлийн органик нарны тос нь тосон суурьтай байдаг учир батга гарах таатай нөхцөлийг бүрдүүлдэг байна. 

Үүнээс гадна арьсны нүх сүвийг битүүрэхэд нөлөөлөх комедоген бодис агуулсан нарны хамгаалалттай тосноос татгалзаарай.  Арьсаа хамгаалах хамгийн  зөв арга бол нарны хамгаалалттай тосыг, чийгшүүлэгч тостой хослуулж түрхэх явдал юм.

Арьсны онцлогт тохироогүй нарны тос хэрэглэх

3 Нүдний шилээ цэвэрлэхгүй байх

Хэрвээ нүдний шилний ойролцоо тогтмол батга гардаг бол та нүдний шилээ цэвэрлэдэггүй байх магадлалтай. Улмаар зовхи орчмын арьсанд бохирдол хуримтлагдаж батга гарахад нөлөөлдөг тул батга гардаг хэсгийг  өдөр бүр тусгайлан цэвэрлэх хэрэгтэй гэж эмч нар зөвлөж байна.

Мөн нүдний шил хэт жижигдсэн байх магадлалтай. Энэ тохиолдолд үхжсэн арьс, нүх сүвийг битүүлж батга гарахад нөлөөлдөг юм. Нүүрэндээ тохирсон хэлбэртэй шилийг сонгож,  шилээ тогтмол цэвэрлэх нь батганы асуудлаас ангижрахад тустай.

Нүдний шилээ цэвэрлэхгүй байх

4 Тогтмол угаах

Арьсаа тогтмол арчилж цэвэрлэх нь батганаас салахад туслах бөгөөд нүхжилтээс сэргийлдэг. Гэвч байнга угаах нь сөргөөр нөлөөлөх магадлалтай. Арьс судлаачдын үзэж байгаагаар нүүрээ хэт олон буюу ойр ойр угаах нь арьсны тэнцвэртэй байдлыг алдагдуулж, хуурайшуулснаар тосны булчирхайг идэвхитэй ажиллуулж батга гарахад нөлөөлдөг гэнэ.

Тогтмол угаах

5 Үсэндээ хэт их бүтээгдэхүүн хэрэглэх

Зарим төрлийн үс шулуун болгох бүтээгдэхүүн нь батга үүсэхэд нөлөөлдөг байна. Шампунь, ангижруулагч, гель, лак гэх мэт нь батга гарах эх үүсвэрийг тавидаг гэнэ.  Үс арчилгааны бодис нүүрэнд тогтсоноор арьсны нүхийг бөглөж үрэвсэхэд хүргэнэ.

Үсэндээ хэт их бүтээгдэхүүн хэрэглэх

6 Шүршүүрт нүүрээ угаах

Шүршүүрт орж байх үедээ бид хэт халуун усанд ордог учир энэ усаар нүүрээ угаах нь арьсны хамгаалалтын үүргийг үгүй хийдэг байна. Үүнээс гадна халуун ус нь арьсыг хуурайшуулж эмзэг болгодог.

Шүршүүрт нүүрээ угаах

7 Бэлтгэл хийсний дараа арьсаа арчлахгүй байх

Хэрвээ бэлтгэл хийсний дараа та тогтмол шүршүүрт орохоос зайлсхийдэг бол энэ нь батга гарах эх үүсвэр болдог аж. Хөлс ялгарахад гадны бактер арьсны нүхийг бөглөж цаашлаад нүхжилт үүсэхэд хүргэдэг. Тиймээс бэлтгэл хийсний дараа даруй шүршүүрт орох хэрэгтэй хэмээн гоо сайханчид зөвлөж байна.

Бэлтгэл хийсний дараа арьсаа арчлахгүй байх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()