2020 оны дуулианд та бидний анзааралгүй өнгөрөөсөн сайн мэдээнүүд

Кино урлагийн салбар сансар огторгуй руу шилжиж байгаа бол дэвшилтэт технологи 3D амьд арьс бүтээх боломжийг бүрдүүлжээДэлхий олон арван жилийн дараа анх удаа амарч, цэвэр агаар амьсгалсан нь байгаль орчны тоо томшгүй олон эерэг үр дүн авчирсан байна. Энэ мэтчилэн таны өдрийг бага ч болов гэгээлэг болгохын тулд хэд хэдэн сайхан мэдээг цуглууллаа.

2020 оны дуулианд та бидний анзааралгүй өнгөрөөсөн сайн мэдээнүүд
ҮЗЭХ ҮҮ?
Хаах
Сурталчилгаа

  • Түүхэнд хоёр дахь хүн ХДХВ-ээс эдгэрсэн бөгөөд вирусын халдвар устаж өдгөө 3 жил өнгөрчээ. Энэ нь уг өвчин эдгэрдэг болохын нэг баталгаа болж байгаа юм. 
  • Эрдэмтэд дохионы хэлийг тэр дор нь  яриа болгож хөрвүүлдэг бээлий бүтээжээ. Тиймээс сонсголын бэрхшээлтэй хүмүүс хэнээс ч хараат бусаар бусадтай харилцах боломж бий боллоо.
  • 1780 онд Их Британийн хамгийн том шувууд болох далайн бүргэдүүд тус улсад байхгүй болсон. Тэгвэл одоо буюу 240 жилийн дараа тэд эх нутагтаа эргэн иржээ.
  • 1979 онд Африк заан устах магадлалтай амьтдын ангилалд багтжээ. Түүнээс хойш зөвхөн Кени улсын нутагт буй зааны тоо толгой 1989 оноос хоёр дахин буюу 34 мянга гаруй болтлоо нэмэгдсэн гэж мэдээлэв. 

  • Энэтхэгчүүд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Засгийн газрын төлөвлөгөөний хүрээнд 250 сая мод тарьжээ .
  • Дауны синдромтой охин Калифорнийн Их Сургуулийн гэрэл зургийн ангийг бакалаврын зэрэг хамгаалж амжилттай төгссөн байна.
  • "Friends" олон ангит инээдмийн кино 10 жил үргэлжилж 2004 онд дуусаж байсан билээ. Тэгвэл 16 жилийн дараа уг киноны найзууд сүүлчийн тусгай ангийг бүтээхээр эргэн ирж байгаа гэнэ.

  • Арктикийн дээгүүрх озоны давхаргын хамгийн том цоорхой битүүрчээ. 
  • Пакистаны амьтны хүрээлэнгийн 2 зааны нэг нь 2012 онд үхсний дараа үлдсэн цор ганц заан  “дэлхийн хамгийн ганцаардмал заан”-аар нэрлэгджээ. Тэр хүнд нөхцөлд ганцаар  амьдарч байсан учир түүнийг амьтны хүрээлэнгээс гаргахыг зөвшөөрсөн байна. Зааныг Камбож руу зөөж, зааны сүрэгт нь нийлүүлэн, эх байгальдаа эрх дураар нь амьдруулахаар болжээ. 

  • Нигери улсад сүүлийн 4 жил халдварт саа өвчин гараагүй тул уг өвчнийг бүрэн ялан дийлснээ зарлажээ. Хүмүүс вакцинаа байнга хийлгэж, цаашид болгоомжтой байх  хэрэгтэй ч олон жилийн турш хүүхдүүдийг зовоосон саа өвчний вирусийг дарж чадсан гэж хэлж болох юм. 
  • Коста Рика саяхан ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрч, ийм төрлийн хууль гаргасан Төв Америкийн анхны улс болж байна.
  • НАСА, Илон Маскийн "Space X", "Universal" кино компани болон жүжигчин Том Круз нар хамтран сансартзураг авалтаа хийсэн анхны киног бүтээхээр болжээ.

  • Дэлхийн хэмжээнд агаарын бохирдол сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдсээр байсан билээ. Гэвч энэ жил дэлхий даяар мэдэгдэхүйц хэмжээгээр буурсан байна. Жишээлбэл, АНУ-ын зүүн хойд хэсэгт агаарын бохирдол 30  хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
  • НАСА Ангараг руу судалгааны станц илгээжээ. Тус станц 2021 оны 2-р сард Ангараг дээр буух бөгөөд гаригийн геологийг судалж,эртний амьдралын шинж тэмдгүүдийг хайж олох гэнэ.
  • 11 настай Нигери хүү бороонд хөл нүцгэн бүжиглэж байгаа бичлэг цахим ертөнцөд цацагдсаны дараа дэлхийн өнцөг булан бүрээс мэргэжлийн балетчин болгох хэд хэдэн тэтгэлэгт санал түүнд иржээ2021 онд тэрбээр АНУ-ын нэгэн нэр хүндтэй сургуульд сурч эхлэх ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()