Зургаан ихэр охинтой болсон гэр бүл 36 жилийн дараа...

2020-10-06, 16:33
194,714

Жанет Уолтон (Janet Walton), Грэхэм Уолтон (Graham Walton) нар хүүхэдтэй болохыг юу юунаас илүү хүсдэг байжээ. Гэвч тэр хоёр үр шилжүүлэн суулгах зэрэг орчин үеийн бүхий л аргыг ашигласан боловч нэг нь ч амжилттай болсонгүй. Харин 20 дахь удаагийн оролдлого дээр гайхамшиг тохиож үр тогтсон байна. 

Зургаан ихэр охинтой болсон гэр бүл 36 жилийн дараа...
ҮЗЭХ ҮҮ?
Хаах
Сурталчилгаа

Жирэмсний 8 дахь долоо хоног дээрээ хэт авианы дуранд харуулахад эмч нар цочролд орж, хэсэг хугацаанд хоорондоо шивнэлдэсний эцэст танай гэр бүл 6 ихэр хүүхэдтэй болох нь гэсэн мэдээ дуулгажээ. 

Ингээд 1983 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Уолтоны гэр бүлд 6 ихэр охин мэндэлсэн байна. Тэд охидоо Ханна, Рут, Люси, Кейт, Женни, Сара хэмээн нэрлэв.

 

Охид 31 долоо хоногтойдоо Английн Ливерпүүл дэх эмнэлэгт кесар хагалгаагаар төрсөн. 

Эхийн хэвлийд байхдаа хоёр охины элэг гүйцэт хөгжиж амжаагүй байсан тул инкубаторт хийснийг эс тооцвол хүүхдүүд эрүүл саруул байлаа.

Эмч нар 2 сарын дараа эх, хүүхдүүдийн биеийн байдлыг эрүүл чийрэг гэж дүгнэсэн учир эмнэлгээс гарчээ. 

Жаргалтай эцэг эх жилд дор хаяж 10 мянган живх сольсон бөгөөд бараг л хэдэн жилдээ унтаагүй гэнэ. Зургаан хүүхдийг зэрэг хооллож, усанд оруулж, живхийг нь сольж унтуулсаар...

Охид өсөж томрохын хэрээр сургууль, спорт, дугуйлан гээд мөн л завгүй өдөр хоногийг өнгөрүүлсэн байна.

"Эхний хэдэн жил манан дунд л өрнөсөн... Гэсэн ч бидний хамгийн их харамсдаг зүйл бол хүүхдүүдийнхээ өсөж торнихыг анзаарч чадалгүй өдөр тутмын амьдралдаа түүртсээр байгаад нэг мэдэхэд тэд маань хэдийнээ том болчихсон байсан" гэж Уолтон ярилцлага өгөхдөө хэлж байжээ. 

Өдгөө эгч дүүс 37 настай ба хоорондоо маш дотно гэнэ. Ханна бага сургуулийн багш, Кейт хүний нөөцийн мэргэжилтэн, харин Люси орон нутгийн нислэгийн компанид ажилладаг. Женни бейкери ажиллуулдаг бол Рут дуудлагын оператор хийдэг бөгөөд саяхан сүй тавьсан гэнэ.

2014 онд Сара охин нь Жанет, Граам хоёрыг эмээ, өвөө болгосон байна. Гэнэтийн тохиолоор 6 үржигдсэн Уолтоны гэр бүл одоо маш их жаргалтай  байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()