100-аад жилийн өмнө Америкт хэрэгжүүлээд бүтэлгүйтсэн "Хуурай хууль"-ийн түүх

Анх 1870-аад оноос  Америкт  согтууруулах ундааг улс даяар хориглох тухай хэлэлцэж эхэлсэн. Дараа нь Чикагод Архидан согтуурахтай тэмцэх үндэсний бүлгэм байгуулагдаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардав. Гэвч эрх баригчид энэ үеэс хойш бараг 50 жилийн турш уг хуулийн төсөлд хориг тавьсны  эцэст 1917 онд АНУ-ын Конгресс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг баталж, улс орон даяар "хуурай хууль"-ийг нэвтрүүлсэн юм. 

100-аад жилийн өмнө Америкт хэрэгжүүлээд бүтэлгүйтсэн "Хуурай хууль"-ийн түүх
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

Ингээд Ерөнхийлөгч Вудро Вилсон (Woodrow Wilson)-ын тус хуулийн төслийн эсрэг хоригийг хүчингүй болгож 1920 оны 1-р сараас Америк даяар ямарваа нэг согтууруулах ундаа үйлдвэрлэх, зарахыг хоригложээ.

 

1 "Хориг"-ийг батлах болсон шалтгаан

Конгрессын гишүүд хуулийн төслийг боловсруулахдаа зөвхөн үндэсний эрүүл мэнд, ёс суртахууны төлөв байдалд анхаарал хандуулах хэрэгтэй гэж үзсэн. Мэдээжийн хэрэг Америкчуудын дунд архидан согтуурах явдал нь шийдвэрлэх ёстой чухал асуудал байсан боловч "Хориг" -ийг батлах болсон гол шалтгаан нь маш энгийн байжээ.

"Хориг"-ийг батлах болсон шалтгаан

Үүнд:

  • Нэгдүгээрт, архи, согтууруулах ундааны худалдааг ирланд, шотланд, ялангуяа герман цагаачид явуулдаг байв. Дэлхийн нэгдүгээр дайныг эхлүүлсэн улсын эдийн засгийг баяжуулахыг хүсээгүй. Тиймээс "хуурай хууль" Германы бизнес эрхлэгчдэд хүнд цохилт болсон юм.
  • Хоёрдугаарт, XX зууны эхээр АНУ Европын улаан буудайн гол экспортлогч болсон аж. Боловсруулаагүй үр тарианы худалдаа нь ижил улаан буудайгаар хийсэн виски, шар айрагны экспортоос хамаагүй илүү ашигтай байв.
  • Гуравдугаарт, Америкийн үйлдвэрлэгчид сахилга баттай, дэг журамтай, архи уудаггүй ажилчдыг сонирхож байв.

2 Үр дагавар

Эхэндээ хориг нь Америкийн нийгэмд туйлын ашигтай нөлөө үзүүлсэн юм. Хүн ам зүйн үзүүлэлт аажмаар сайжирч, үйлдвэрүүд дэх хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо буурсан байна. Америкийн ард түмэн улам хөрөнгөжиж, эрүүлжиж байв. Гэсэн хэдий ч бүх зүйл санаснаар болсонгүй. 

Үр дагавар

Хориг гарч ирвэл түүнийг тойрч гарах арга зам заавал байдаг шүү дээ. "Bootlegger"-ууд улс орон даяар согтууруулах ундааг нууцаар зардаг байв. Хууль бусаар хил давуулсан согтууруулах ундааг өндөр үнээр зарах тул худалдаж авах мөнгөгүй хүмүүс ихэвчлэн гэр аргаар хийсэн архины худалдаачдаас авч, эс бөгөөс өөрсдөө архи хийж эхэлжээ. Гэр аргаар бэлтгэсэн согтууруулах ундаа нь чанарын шаардлага хангахгүй байсан тул архины хордлогын шалтгаан болжээ. Энэ төрлийн согтууруулах ундааг ихэвчлэн үйлдвэрлэлийн архи, аль эсвэл алкохол агуулсан бодис ашиглаж бэлтгэдэг байв. 

Тэр үед хүсэн хүлээсэн лонх вискигээ эмийн сангаас авах боломжтой байв. Бага тунгаар уг ундааг амьсгалын замын өвчнийг анагаах хэрэгсэл гэж үздэг байв. Согтууруулах ундаа авахын тулд хүмүүс эм зүйчдэд хахууль өгч, жор хуурамчаар үйлддэг байсан юм. 

Нэмж дурдахад, "хуурай хууль" нь христийн сүмд хамааралгүй байсан бөгөөд сүм хийдүүд улаан дарсыг шашны зан үйлд хэрэглэсээр байв. 1920 оноос хойш Католик болон Лютеран сүмүүдэд ганц ч цуглааныг алгасалгүй оролцдог Христэд итгэгчдийн тоо эрс нэмэгджээ. 

Үүний үр дүнд 1920-1933 оны хооронд Америкийн нийгэм дараах зүйлсийг амссан.

  • Согтууруулах ундааг нууцаар үйлдвэрлэх, нийлүүлэх чиглэлээр мэргэшсэн зохион байгуулалттай гэмт хэргүүд олшров. Архины үйлдвэрийн ажилчид мафийн бүлэглэлээр удирдуулсан хууль бус бизнес эрхэлж эхэлжээ.
  • Албан хаагчид авилга авах нь ихсэж , цагдаа нар хууль бус наймаанд оролцох болов. 
  • АНУ-ын засгийн газрын зарлага эрс нэмэгдсэн. Согтууруулах ундаа худалдаалахын эсрэг төсөлвлөсөн мөнгө улсын сангаас урсаж байв. Нэмж дурдахад эрх баригчид хууль бус худалдаа эрхэлж буй шинэ цэгүүдийг байнга хайж, хууль бус наймаачдын эсрэг ажиллагаа зохион байгуулж, авлигач албан хаагчдыг  барих хэрэгтэй байв. Эдгээр үйл ажиллагаанд маш их мөнгө шаардагдах үед мафийн томоохон бүлгүүд архины далд зах зээлийг эрчимжүүлж байв. Гэмт хэргүүд өсөж, хууль бус үйлдлүүд хаа сайгүй тархсан нь засгийн газрын үйл ажиллагааг олон нийт шүүмжлэх шалтгаан болсон.
  • Чанаргүй согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэснээс болж хүний амь олноор эрсдэв.
  • Хар тамхины хэрэглээ ихэссэн нь архи, согтууруулах ундааг хориглосноос үүдэлтэй гэж ард иргэд үзэх болжээ. 

3 "Хуурай хууль" -ийг цуцалсан нь

Хориг батлагдсаны дараа Америкийн нийгэм хоёр хэсэгт хуваагджээ. Иргэдийн зарим нь "хуурай хууль" -ийг дэмжиж байсан бол нөгөө хэсэг нь хурал, жагсаал цуглаанд оролцож, хүчингүй болгохыг шаардаж байв.

1932 онд Америк "Их хямрал" гэгдэх эдийн засгийн хямрал оргилдоо тулав. Энэ үед улсад ялангуяа татварын орлого, иргэдэд шинэ ажлын байр шаардлагатай байв. Аль ч тохиолдолд хуулийг цуцлах нь хамийн зөв шийдвэр байлаа.

Энэ нь согтууруулах ундаа үйлдвэрлэж, худалдаалахыг зөвшөөрөх нь АНУ-ын ирээдүйн Ерөнхийлөгч Франклин Рузвельтийн мөрийн хөтөлбөр дэх гол амлалтуудын нэг байв. 1933 онд Рузвельт хэлсэн үгэндээ хүрч, Америк даяар "Хориг" -ийг цуцалжээ.

"Хуурай хууль" -ийг цуцалсан нь

Хоригийг цуцалсны дараах дүр зургууд:

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()